Вашингтоны гэрэл зурагчин Кейтлин Тил Прайс (Caitlin Teal Price) ээлжит зуны улирлыг ойртож байгааг сануулсан гэрэл зургуудыг дарсан байна. Энэ төсөл нь “Сэлсний дараа” хэмээх нэртэй бөгөөд Кони-Айленд болон "Брайтон Бич" арал дээр амарч буй Нью-Йоркийн иргэдэд зориулсан юм. Гэрэл зурагчин маань эдгээр гэрэл зургуудыг дарахдаа мэргэжлийн түвшинд дасран бөгөөд моделууд нь огт юу ч мэдээгүй бололтой. Амарч буй хүн бүр өөрийн гэсэн байрлалтай байгаа ч эдгээр хүмүүсийг нар, элс, амралт нэгтгэж байгаа юм.
Хадгалах
Ингээд онлайн ертөнцөөр төдийлөн цацагдаагүй, түүх өгүүлсэн сонирхолтой гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Хэдийгээр мэргэжлийн өндөр түвшинд дарагдаагүй ч хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж чадаж байгаа билээ.
Хадгалах
Японы Самурайн талаар бид сонсож, киноноос үзэж байсан ч үүний талаар тодорхой, нарийн сайн мэддэггүй билээ. Тэгвэл нэгэн сэтгүүлч 19-р зууны самурайчуудын талаар бодит гэрэл зургуудыг уншигч олонд хүргэжээ. Тэр мөн тайлбар хийсэн бөгөөд самурайчуудын талаар нэлээд мэдлэгтэй байсан бололтой.
Хадгалах
Маш авъяаслаг, залуу гэрэл зурагчин Шикхей Го (Shikhei Goh) макро ертөнцөд ихэд дуртай бөгөөд заримдаа өөрийгөө “макро донтон” хэмээн нэрлэдэг байна. Шикхей Го нь Индонези улсын "Dabo Singkep" арал дээр төржээ. Харин өнөөдрийн байдлаар тэрээр "Батам" арал дээр амьдардаг бөгөөд энэ нь Сингапураас 20 км-ийн зайд оршдог аж. Нутгийг иргэд арал дээр очихын тулд завь ашигладаг бөгөөд 45 минутын дотор л хүрдэг байна. Гэрэл зурагчны моделоор байгаль дэлхий, хорхой шавж гэх мэт бичил биетэнгүүд ажилладаг бөгөөд тэрээр эдгээр гэрэл зургуудаа Canon EOS 7D аппаратаар дардаг аж. Энэ нь бүр нүдэнд бүдэгхэн үзэгдэх бичил биетэнгүүдийн зургийг ч тод сайн дарахад тус болдог байна.
Хадгалах
Барималчин Рон Мьюек (Ron Mueck) нь 1958 онд төржээ. Тэрээр ажил хөдөлмөрийнхөө гарааг хүүхэлдэй хийж эхэлсэн байна. 1996 оноос тэрээр өөрийнхөө хүч хөдөлмөрийг барималд зориулахаар шийджээ. Рон барималыг яг л бодит мэтээр хийдэг учир дэлхий даяар нэлээд алдартай болж чадсан юм. Харин тэрээр сүүлийн үед барималуудаа силиконоор хийж байгаа гэнэ. Силикон нь илүү уян хатан учир баримал хийхэд тус болж байгаа аж.
Хадгалах
Зуны улирал ирж байгаатай холбогдуулан залуучууд гадуур алхаж, ихээхэн зугаалж цагийг өнгөрүүлж байгаа билээ. Харин Америкийн залуучуудын зугаалдаг амралтын газрын нэг нь Брайант-парк (Bryant Park) юм байна. Нью-Йоркт амьдардаг нэгэн алдарт блогер энэ газар ирж гэрэл зураг дарсан бөгөөд Америкийн залуучууд хэрхэн цагийг өнгөрүүлж байгаа талаар сонирхоцгооё.
Хадгалах
Орчин америкчууд орон сууцаа иймэрхүү байдлаар тохижуулсан байна. Гэртээ завсар өөрчлөлт хийхэд тань хэрэг болж магадгүй юм.
Хадгалах