Гадаа халуун өдөр болж байгаа энэ үед усан сан, далайн эргэ ямар сайхан харагдана вэ?... Шууд л хувцасаа тайлаад үсрээд орчихмоор санагдаж байна. Хажууд харин бикинитэй охид алхаад л... мөн ч сайхан даа.
Хадгалах
Адреналины донтон Михаэль Кеметер (Michael Kemeter) болон түүний хамтрагчид нь янз бүрийн аюултай, осолтой алхмыг хийх ихээхэн дуртай хүмүүс билээ. Тэд “Led Zipline” хэмээх бүлгийн гишүүд бөгөөд саяхан Вердоны хавцлын завсраар дүүжин ор өлгөжээ. Ийнхүү хадан хавцлын өндрөөс тэд айхгүйгээр барахгүй, хөгжим ч тоглож чаддаг гэнэ шүү.
Хадгалах
Арабын нисгэгч Карим Нафатни (Karim Nafatni) нислэгийнхээ үеэр камер авч явдаг байна. Учир нь хэдэн жилийн өмнөөс тэрээр гэрэл зураг сонирхож эхэлсэн аж. Сүүлийн үед хол газрыг зорьж буй хүмүүс хурдныг нь бодож онгоцоор ихээхэн аялах болсон. Гэхдээ бид нисгэгчийн өрөөний нууцыг төдийлөн олж харж чаддаггүй шүү дээ. Ингээд Арабын нисгэгч Каримын дарсан, нисгэгчийн өрөөний гайхалтай гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Оройн мэнд хүргэе найзуудаа, өнөөдөр та бүхэндээ нийтлэгдээгүй удсан "Элдэв зураг" цувралынхаа 422 дахь дугаарыг толилуулж байгаадаа таатай байна. Их хотын стресс, улс төр, есөн бусын мэдээллээр дарагдаж, амьдралын төлөө тэмцэж яваа таныг эдгээр гэрэл зургууд бага ч болов сэргээж, чин сэтгэлийн инээд бэлэглэх болно.
Хадгалах
Уорикскийн оюутнуудын дотуур байрны ойролцоо хэсэг галуу үүрээ барьсан бөгөөд өндгөө хамгаалахын тулд тэдний хажуугаар өнгөрч байсан дотуур байрны оюутнууд руу довтолж байсан байна. Үнэхээр амьтан хүртэл үрдээ хайртай байдаг гэдгийн баталгаа эдгээр шувууд юм болов уу. Ингээд юу болсон тухай хөгжилтэй фото агшнуудыг сонирхуулъя.
Хадгалах
Та бүхэндээ Бүгд Найрамдах Кени Улсын тухай сонирхолтой гэрэл зургуудыг толилуулж байна. Уг улс нь дорно Африкт оршдог бөгөөд зүүн урд хэсгээр нь Энэтхэгийн далай хөвөөлдөг. Урд талаараа Танзани, баруун талаараа Уганда, хойд талаараа Өмнөд Судан, Этиоп, зүүн талаараа Сомали гэх 5 улстай газраар хил залгадаг байна.
Хадгалах
Нью-Йоркийн барималчин Кэрол Фейерман (Carole Feuerman) давирхай болон тосон будаг ашиглаж баримал бүтээдэг байна. Кэрол нь дэлхий даяар алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн барималчин юм. Тэрээр 40 жилийн турш “Feuerman Studios Inc” компаниа толгойлж байгаа бөгөөд шинэхэн бүтээл баримал туурвихаас гадна шинэ, залуу барималчдыг дадлагажуулан сургаж байгаа билээ.
Хадгалах
Ингээд гайхалтай сайхан байгаль, хүний амьдрал, үйл явдал, байгалийн өвөрмөц үзэгдлийг зөвхөн зурагны тусламжтай өгүүлдэг “National Geographic”-ын 5 сарын шилдэг зургуудыг хүлээн авцгаая. Цаг хугацаа өнгөрөх тусам л гэрэл зургууд нь илүү мэргэжлийн, илүү бодит гайхалтай болж уншигч таны сэтгэлийг хөдөлгөж байгаа биз.
Хадгалах
Америкийн Айова мужийн Лотнер (Lautner farms)-ийн фермд энэ эвэргүй хөвсгөр, өхөөрдөм үхрийг өсгөн үржүүлдэг байна. Энэ онцлогоос нь болж түүнийг худалдаалж, янз бүрийн үзэсгэлэнд оролцуулдаг аж. Худалдаалах үед үнэ нь 5 мянган доллараас эхлэн зарагддаг бол янз бүрийн уралдаан тэмцээний үеэр ихэнхидээ түрүүг нь авдаг байна. Ингээд эдгээр өхөөрдөм амьтадтай илүү ойр танилцацгаая.
Хадгалах
Ой мод нь тааварлашгүй нууц, домгоор баялаг байдаг. Харанхуй бүрийн үед ой мод руу орохдоо ямар нэгэн сонин содон зүйлтэй таарахаар бэлдэж, зориг зүрхээ чангалдаг билээ. Зарим нэг үлгэр домогт ой модонд тахианы хөлтэй байшин дээр эмгэн шулмас амьдардаг гэх зүйл ч бий. Харин зун цагт ойд маш олон гэрэлтэгч амьтад бий болдог бөгөөд тэсвэр, тэвчээртэй байж чадах юм бол энэ бүх гайхамшгийг харж болно. Ингээд энэ байгалийн гайхамшигт үзэгдлийг сонирхоцгооё.
Хадгалах
Гэрэл зурагчин Вероник Виал хэдэн жилийн турш гоо сайхнаараа сайшаагдсан олны танил бүсгүйчүүдийн зургийг өглөө сэрмэгц нь авсаар хэдэн жилийг үджээ. Ингээд бүгдээрээ энэ өвөрмөц гэрэл зурагчны дурангаар, дэлхийн хамгийн алдартай бүсгүйчүүдийн өглөөний 10 цагаас өмнөх дүр турхийг тольдоцгооё.
Хадгалах
Каталоний олон газарт зохиогддог уламжлалт наадмуудын үеэр хүмүүс олноороо баг болж, хүн пирамид буюу “Кастелл” байгуулдаг байна. Энэ үйл ажиллагааны үеэр хэдэн хэдэн багт («colles») хуваагдсан хүмүүс хамгийн ер бусын цамхагийг бүтээхийн төлөө өрсөлддөг байна.
Хадгалах