Сүүлийн үед Оросод маш олон шинэ залуу дуучид төрөх болсон ч эдгээр дуучдын дунд үнэхээр авьяаслаг нь хэдэн хувийг нь эзлэх бол?... Ямар нэгэн дууны тэмцээнд оролцчихоод л төд удалгүй нэг дуу гаргаад л түүнийгээ дуулж алдарт хүрнэ. Зарим нэг Орос иргэд эдгээр шинэ төрсөн уран бүтээлчиддээ тийм ч сэтгэл хангалуун байдаггүй бололтой. Оросын "Фабрика Звёзд" тэмцээнээс төрөн гарсан дуучин Прохор Шаляпин саяхан 51 настай эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд үүнийхээ талаар олон нийтэд цацсан байна. Энэ нь бас л нэг олны танил болж, анхаарлыг нь татах гэсэн арга барил болов уу?...
Хадгалах
87 настай Францын тэтгэвэрт суудаг Евгений хэмээх өвөө хоол, хүнсэндээ мөнгө хэмнэх шилдэг аргыг олжээ. Тэрээр бусад ядуу орны иргэдийн адилаар хогноос хоол түүж идэж байгаа гэнэ. Ийнхүү хог хаягдлууд дунд идэж болохуйц зүйлс нэлээд олддог гэнэ шүү. Үүнд хугацаа нь өнгөрсөн хэрнээ бүтэн баглаа боодолтой хүнс багтдаг аж. Евгенигийн тэтгэвэр нь 1300 доллар бөгөөд хоолондоо мөнгө зарцуулдаггүй учир жилд нэг удаа Тайланд руу найз охин руугаа нисдэг гэнэ.
Хадгалах
Тайчих үзүүлбэр гэдэг урлагийн бас нэгэн төрөл билээ. Тиймээс ч тайчигч бүсгүйчүүд тайзны нүүр будалтыг хийдэг нь мэдээж. Хэдийгээр ажлаа хийж байхдаа эдгээр бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, халуухан харагддаг ч амьдрал дээр байгаагаасаа өөр байх юм. Энэ нь эдгээр бүсгүйчүүдийг муулах биш харин будаг хүнийг хэрхэн өөрчилдөг талаар харуулахыг зорьсон аж. Ингээд Америкийн тайчигч бүсгүйчүүдийн будагтай болон будаггүй төрхийг харж сонирхоцгооё.
Хадгалах
Норвегийн Скьеггедаль ууланд өвөрмөц чулуун хошуу байдаг байна. Тэр нь уулын хад чулуу хэлтэрч унасаны дүнд үүссэн ажээ. Рингедалсватн нуур дээгүүр 150 метрийн өндөрт сүндэрлэх энэхүү хэлтэрхий нь "эмгэн шулмасын хэл"-ийг санагдуулдаг учир хүмүүс ийнхүү нэрлэдэг гэнэ. Энэ газар хүрэхэд тийм ч амар биш, 12 км замыг явган туулах болдог байна.
Хадгалах
Сан-Францискод нэгэн 17 настай баян гэр бүлийн хөвгүүн байдаг гэнэ. Тэрээр ихэнхидээ цагийг интернэтэд сууж, цахим ертөнцөөр аялаж өнгөрүүлдэг бөгөөд өөрийн гэрэл зургуудыг нэлээд цацдаг байна. Ингээд баян хөвгүүний Инстаграмм дахь гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Над шиг өндрөөс айдаг хүнд бол энэ лав зохихгүй эд байна. Ерөнхийдөө эх гоё харагдаж байгаа ч, туршиж бүү үзээрэй гэж зөлөе.
Хадгалах
Google Earth ашигладаг хүмүүс Google Street View хэсгийг нь андахгүй биз ээ. Google-ийн камерыг тээсэн хүмүүс гудамжаар явж зураг авдаг бөгөөд түүнд нь өрсөн хамгийн сонирхолтой кадруудыг толилуулж байна.
Хадгалах
Та ийм орчинд гэрлэх санал тавьж чадах уу?
Хадгалах