Гэрэл зурагчин Мэри МакКартни (Mary Mccartney) Их Британийн хатан хааны театрийн балетчдийг зургаан сарын турш дагалджээ. Түүнийг арын тайзнаа төдийгүй хувцас солих өрөөнд орохыг зөвшөөрсөн бөгөөд гэрэл зурагчин маань бүр уран бүтээлчдийн гэрт очиж унтлагын өрөө, угаалгын өрөөний зургийг дарсан байна. Бид зөвхөн цагаан туту даашинз, тайзан дээгүүр халин дүүлэх хүн, хөнгөн, эрхэмсэг, уян налархай хөдөлгөөнийг л хардаг. Гэвч хүнд бэлтгэл, өвдөлт, ядаргаа зэрэг бусад олон зүйл тайзны ард үлддэг аж.
Хадгалах
2019-10-19, 16:08
103,413
Урьдын цаг хугацаанд хэдийнээ болж өнгөрсөн зүйлсийг олж мэднэ гэдэг шинэ соргог мэдээллээс ялгаагүй сонирхолтой байх нь бий. Бид амьдарч үзээгүй цаг үедээ ч гэрэл зураг, баримтат кино дэлгэцийн тусламжтай алив бүхний учрыг олох боломжтой үед амьдарч байгаагаараа хувьтай хүмүүс юм. Ингээд түүхийн уртад мартагдсан байж болохуйц мөчийг эргэн сануулах зургуудыг хамтдаа сонирхоцгооё!
Хадгалах
2021-03-11, 16:18
102,165
Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ. Ингээд та бүхэнд түүхийн номоос ч хайгаад олохгүй сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу!
Хадгалах
2021-01-19, 18:10
101,998
Дэлхий шинэ шинэ нээлтүүдээр ихээхэн баялаг бөгөөд цаг бүрийд хүн төрөлхтнийг гайхшруулсаар ирсэн билээ. Интернетээс хүртэл өөрийгөө зугаацуулах зуураа ийм мэдээлэл авч болдог. Бидний бэлтгэсэн нийтлэлээс байгалийн гайхамшиг, сонин содон зүйлс болон хүний биеийн талаар сонирхолтой мэдээлэл олж уншаарай!
Хадгалах
2020-08-17, 16:46
101,995
Хэзээ үхэхээ мэддэг хүн энэ хорвоод ховор байх. Өнөөдөр бидний дунд амьдарч байсан хүн маргааш хумхын тоос болон замхарч мэдэх учраас л бид амьдралыг дэндүү харгис, бас хуурамч хэмээн дүгнэдэг шүү дээ. Тэгвэл танд харуулах дараах түүхэн гэрэл зургууд их сонин. Учир нь зураг авахуулж байх тухайн агшинд энэ хүмүүс үхэл хажууд нь отож байсныг огтоос мэдээгүй байсан юм. Доорх тайлбарыг нь уншихгүйгээр зургийг харвал танд юу харагдаж байна вэ? Харамсалтай нь зураг бүхэн гунигт түүх агуулах ажээ.
Хадгалах
2018-05-09, 17:17
101,059
Монголын алдартнууд болон эгэл жирийн биднийг хүртэл ямар ч компьютерын програм ашиглахгүй гараараа шоглон зурдаг авъяаслаг хоёр залуугаас өөрсдийн бүтээлийг олонд хүргэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн билээ. Хүсэлтийг шууд биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Учир нь үнэхээр авъяастай зурдаг залуус бөгөөд бүтээлүүдийг нь үзээд маш хөгжилтэй байлаа. Нийтлэлийн төгсгөлд тэдний фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа тул та бүхэн өөрсдийг хөгжилтэй хөргөө зуруулахыг хүсвэл холбогдож болно гэсэн шүү.
Хадгалах
2013-03-13, 18:12
100,527
Амьдрал дээр заримдаа үнэхээр итгэхийн аргагүй, бүр магадлалын онолоор ч тайлбарлах боломжгүй хачирхалтай зүйлс тохиолддог билээ. Дэлхий ертөнц хэзээд нууцлаг болоод ойлгомжгүй зүйлсээр дүүрэн байдаг. Үүний нэгэн илрэл болсон түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлуудын зах зухаас нь та бүхэндээ сонирхуулъя.
Хадгалах
Интернет сүлжээний, тэр дундаа инстаграм фильтерний нөлөө хэдийнээ хүмүүсийн хяналтаас гарч эхэлсэн байна. Үүний тусламжтайгаар хүмүүс өөгүй толигор, гялгар гялтгар арьстай болох гэдэг хормын дотор шийдэх боломжтой асуудал болж хувирав. Гэвч аливаа зүйл хэтрэхээрээ бусдын доог тохуу болдгийг дараах зургуудаас сонирхоорой!
Хадгалах
Ази тивийн мухар дахь бяцхан арал дээр далайн сvрэнд хvрээлvvлэн орших сонирхолтой агаад хvчирхэг нэгэн ард тvмэн болох Япончуудын єєрийн гэсэн дэндvv євєрмєц хэв маяг, ёс заншил, соёлын єв, гаж гэмээр оршихуй нь дэлхий дахиныг хэдэн зууны, магадгvй мянганы турш, тэр тусмаа сvvлийн жилvvдэд маш ихээр гайхшруулсаар ирсэн, гайхшруулсаар байгаа билээ. Хамгийн гаж сонин санаанууд, хамгийн содон бєгєєд эв хавгvй ч юм шиг хирнээ сэтгэлд ямар нэгэн сэжмээр (аймшигтайгаар ч юмуу, харгис ч юмуу, эсвэл тааламжтай байдлаар) хvрсэн бvтээлvvд тэндээс л гардаг билээ. Ингээд бvгдээрээ зєвхєн Японд л харж болох дvр зургуудын хєгжилтэй ч юм шиг, хачирхалтай ч юм шиг фото цуглуулгатай танилцацгаая. Хамгийн гайхалтай нь энэ бяцхан арлын ард тvмэн хэзээ ч бусдыг даган дуурайж, єєрсдийн євєрмєц байдлаа алддаггvй, бусдыг дуурайсан ч гэсэн єєрсдийн загвартаа оруулж чаддаг, чадсаар ирсэн нь сайшаалтай.
Хадгалах
Бидний амьдралд цаг үргэлж л учир нь үл тайлагдах аймшигтай, басхүү гайхамшигтай зүйлс тохиолдож байдаг. Гэвч тэднийг олж харах, оновчтой тайлбарлах хүмүүс маш цөөн юм. Ингээд та бүхэндээ түүхийг өгүүлэх аймшигтай, нууцлаг гэрэл зургуудыг хүргэе.
Хадгалах
"35 Photo" сайт нь дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг гэрэл зурагчдын хальсанд буулгасан гайхалтай уран бүтээлүүдээс хамгийн шилгүүдийг нь шалгаруулдаг бөгөөд улиран одож буй 2016 оны "Portrait" буюу "Хөрөг" зураг ангилалд өрсөлдөж буй гайхшралд оруулахуйц бүтээлүүдийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд хамтдаа ямар утга агууламжтай хөрөг зургууд уг төрөлд өрсөлдөж байгааг харж, мэлмий юугаа баясгацгаая.
Хадгалах
Америкийн зураач, дизайнер Жеффри Ли Жонсон "Dark reflection pieces" нэртэй гуравхан зургийн цувралаар интернетэд алдаршжээ. Гэхдээ түүний бүтээл тус бүрд маш олон нарийн ширийн зүйлс агуулагдсан байдаг. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхоцгооё!
Хадгалах