ГЭРЭЛ ЗУРАГ

Жимс ногооны дотоод ертөнц

“Бид идэж буй зүйлээсээ бүтдэг” -гэх алдартай яриа европт байдаг байна. Энэ нь ард иргэдийн зөв  хооллолтыг дэмжих гэсэн нэгэн арга барил байж болох юм. Тэгвэл зөв хооллолтыг дэмжигчид болон хүнсний ногоо их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст зориулан брокколи, гүзээлзгэнэ, усан үзэм гэх мэт жимс, ногоо юунаас бүтдэг болохыг сонирхуулъя. Тэднийг томруулж харцгаая.
Жимс ногооны дотоод ертөнц Хадгалах
2013-10-21, 23:51

Охидын өрөөг дурандвал...

Габриэль Галимберти (Gabriele Galimberti) болон Эдуард Делиль (Edward Delisle) нар “Цонх болон толь” гэсэн нэртэй нэгэн сонирхолтой гэрэл зургийн төслийг боловсруулжээ. Энэ төслийн ачаар бид эмэгтэйчүүдийн бяцхан нууцанд халдаж, тэдний өрөөг дурандаж, тольдох боломжтой болсон юм. Харин хөтөлбөрт орох бүсгүйчүүдийн хувьд тэдний гадаад төрх, амьдралын хэв маяг хоорондоо тэс өөр байх ёстой байсан аж. Ингээд бүсгүйчүүдийн өрөөг дурандвал...
Охидын өрөөг дурандвал... Хадгалах
2013-10-19, 22:31

АНУ-д болсон хөгтэй явдал

Жил бүр АНУ-д америкийн хавдар судлалын холбоог дэмжин хөхний хавдарын асуудалд зориулсан парад болдог байна. Флоридад болсон арга хэмжээ их өвөрмөц байдлаар дуусжээ. Жагсаалд оролцож байсан нэгэн 55 настай оролцогч эмэгтэй Дания Бич буруу газраа байсан бололтой. Төмөр замын гүүрийг яг өргөх үед нь түүн дээр байж таарчээ. Цаашид юу болсон нь зурган дээр харагдаж байна.
АНУ-д болсон хөгтэй явдал Хадгалах
2013-10-16, 21:33

Эротик дайн

Америк зураачын нүдээр 2-р дайны дүр төрх ийм л харагдаж байна.
Эротик дайн Хадгалах
2013-10-16, 20:36

Жирэмсэлтийн явц

Аргентиний Буэнос-Айрес хотын гэрэл зурагчин Софи Старзенски (Sophie Starzenski) өөрийн жирэмсэлтын явцыг 10 зурганд хоногшуулсан бөгөөд сүүлийн зурган дээрээ 3 сартай хүүгээ тэвэрчээ. "Proyecto Pyokko" нэртэй фото төсөл нь нэг жилийн хугацаатай байсан байна. Pyokko гэсэн нэр нь бол түүний хүү Саймондаа өгсөн энхрийлсэн хоч юм.
Жирэмсэлтийн явц Хадгалах
2013-10-14, 19:32

Америкийн шорон дахь сэтгэцийн өвчтэй хүмүүс

АНУ улсад сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс санаснаас олон байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэдний дийлэнхи нь сэтгэцийн эмнэлэгт биш, шоронд амьдардаг байна. Тус улсын Нью-Йорк, Лос-Анжелес хот болон Иллинойс мужийн Кук орчимд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг байлгадаг гурван том шорон бий. Эдгээр шоронгуудад сэтгэл мэдрэлийн эмгэгийн эмчилгээ хийлгэн хоригдож буй 11,000 хоригдол-өвчтөн байдаг ажээ. Харин энэ гурван том шорон нь нийлээд 4000 л ортой юм байна.
Америкийн шорон дахь сэтгэцийн өвчтэй хүмүүс Хадгалах
2013-10-13, 19:21