Та бүхэндээ AFP буюу France-Presse агентлагын мэдээний шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна.
Хадгалах
Николай Бирюков (Nikolay Biryukov) бол фэшн, зар сурталчилгааны гэрэл зурагчин юм. Тэр Москвад төрсөн бөгөөд одоо Лондонд амьдарч, Парис, Милан, Лондонд ажилладаг байна. Тэрээр Elle, Interview, Tatler, Harper’s Bazaar, L’Officiel болон бусад олон компаниудтай хамтран ажилладаг ажээ.
Хадгалах
Стивен Кляйн (Steven Klein) бол Америкийн алдартай гэрэл зурагчин, найруулагч юм. Тэрээр фэшн, реклам болон видео клипний зураг авдаг. Кляйны стиль нь хурцаар илэрч буй секс, түрэмгий, өдөөсөн байдлаараа ялгардаг байна. Тэрээр "Rhode Island School of Design" сургуулийг төгссөн бөгөөд Нью-Йоркт амьдардаг ажээ. Кляйн бол Мадоннагийн дотны найз нь юм.
Хадгалах
Та бүхнийхээ нарлаг сайхан өдрийн амралтанд зориулан хөгжилтэй, зугаатай зургуудаар дүүрэн "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Хэдий өвөл болсон ч, гадаа яг намар шиг л налгар сайхан байна. Амралтын хоёр өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
Хадгалах
Францын алдарт зураг тодруулан засварлагч Кристиан Жиротто (Cristian Girotto) өөрийн “Inner Child” нэртэй төсөлдөө хэрвээ бидний дотор орших хүүхэд зөвхөн үйлдэлд биш, гадаад төрхөнд илэрвэл ямар харагдах бол гэдгийг харуулахаар шийджээ. Тэрээр насанд хүрсэн хүмүүсийн зурагнуудыг засварлан хүүхдүүдийг бий болгожээ.
Хадгалах
Үндэсний газар зүйн агентлаг болох "National Geographic" ээлжит гэрэл зургийн уралдаанаа заралжээ. Уралдааны сүүлийн бүтээлийг 11 сарын 30-нд хүлээж авах юм байна. Ингээд ялагчийн нэр 12 сард тодорхой болох бөгөөд 10,000 долларын шагналыг хүртэх гэнэ. Үүнээс гадна тэргүүн байрын эзэн "National Geographic"-ийн төв байранд очиж, семинарт оролцох эрхтэй болох аж. Уралдаан мэдээж хэд хэдэн төрлөөс бүрдэх бөгөөд үүнд “Хүн”, “Байгаль”, “Амьтан” зэрэг уламжлалт номинацуудыг шалгаруулах юм байна. Ингээд уралдаанд ирүүлсэн зарим нэг шилдэг зургуудаас сонирхоцгооё.
Хадгалах
Тадао Церн (Tadao CERN) 2010 оны хавар ажлаа хаян “ямар нэгэн шинэ зүйлийг оролдож үзэхээр” шийдэх хүртэлээ архитектороор ажиллаж байжээ. Түүний шинэ зүйл нь гэрэл зураг байсан юм. Тадаогийн ээлжит гэрэл зургийн төслийн нэг нь «Жирийн наранд шарагчид» хэмээх нэртэй цуврал байв. Та эндээс наранд биеэ шарж буй туранхай секси загвар өмсөгчдийн төрхийг олж харахгүй. Тэр нутгийн наран шарлагын газар амарч, наранд биеэ ээхээр ирсэн янз бүрийн насны жирийн хүмүүсийн зургийг авсан байна.
Хадгалах