ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №59

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №59 Хадгалах
2021-08-30, 19:51

Жаалууд анхны хичээлдээ явахын өмнөх ба дараах төрхийг харуулсан хөгжилтэй мөчүүд

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бяцхан хүүхдүүдийн хувьд маш том хүлээлтийг үүсгэдэг. Эцэг эх нь хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хэр сайн хангасан, сэтгэл санааг хэр сайн бэлдсэнээс шалтгаалаад хүүхэд тухайн өдрийг тааламжтай эсвэл бүр айдастай ч эхлүүлж болно. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулаад бага насныханд тохиолдсон хамгийн хөгжилтэй тохиолдлуудыг гэрэл зурагт буулгасныг нэгтгэн бэлтгэлээ. Бүгд л туулаад гарсан гэгээлэг мөчийг эргэн дурсацгаая.

Жаалууд анхны хичээлдээ явахын өмнөх ба дараах төрхийг харуулсан хөгжилтэй мөчүүд Хадгалах

Том, Жерри хоёрын хамгийн хөгжилтэй агшнуудыг баримал болгосон нь...

Америкийн алдарт хүүхэлдэйн цуврал болох "Том ба Жерри"-г бүхий л үеийн төлөөлөл буйдан дээрээ тухлан суугаад гэр бүлээрээ шимтэн үзсээр ирсэн учраас өдгөө мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй биз. Цайлган боловч бүтэлгүй муур Том,  овсгоотой сэргэлэн хулгана Жерри хоёрын адал явдалт амьдрал дунд хэтрүүлэгтэй мөртлөө хөгжилтэй олон мөчүүд байдаг. Тэгвэл яг тэдгээр хэсгүүдийг Японы артист Такү Иноүэ бяцхан баримал болгон хувиргажээ. Ингээд түүний сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцацгаая.

Том, Жерри хоёрын хамгийн хөгжилтэй агшнуудыг баримал болгосон нь... Хадгалах

"Аав нар хүүхэдтэйгээ үлдэхдээ юу хийдэг вэ?" - Бүтээлч аавын хачирхалтай бүтээлүүд

Кени Девс (Kenny Deuss) хэмээх нэгэн аав хоёр хүүхдийнхээ хамт эрсдэлтэй, адал явдалтай бүхнийг турших сонирхолтой. Харин тэрээр зүгээр нэг энгийн адал явдлыг огтхон ч тоодоггүй учир хамгийн аюултай, айдас төрүүлэм зүйлсийг онцлон хийдэг байна. Гэвч тэрээр энэ бүхнийг Photoshop ашиглан бүтээдэг учир та бүхэн санаагаа чилээх шаардлагагүй. Ингээд та бүхэнд хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж буй цаг хугацаагаа улам бүр хөгжилтэй болгож чаддаг аавын бүтээлүүдээс хүргэж байна. 

"Аав нар хүүхэдтэйгээ үлдэхдээ юу хийдэг вэ?" - Бүтээлч аавын хачирхалтай бүтээлүүд Хадгалах

Хүүхдүүдийнхээ зурсан зургийг бодит амьдрал дээр авчирдаг аавын сүүлийн үеийн бүтээлүүд (30 фото)

Интернэт гэдэг хязгааргүй их мэдээллийг агуулж байдаг сонирхолтой орон зай болохыг уншигч та бүгд маш сайн мэднэ. Энэ ертөнцөөс хүмүүс бид өдөр тутамдаа уур бухимдал, гуниг цөхрөл нэмэх сөрөг мэдрэмж авах нь түгээмэл ч үүнээс гадна инээд хөөр, баяр баясал бэлэглэх эерэг сайхан зүйлсийг ч олж авах боломжтой байдаг нь талархууштай. Харин өнөөдөр бид та бүхэнд энгийн боловч гэгээлэг, хөгжилтэй нийтлэл хүргэхэд бэлэн болоод байна. Английн Лондон хотод оршин суудаг Куртисын гэр бүл зураг зурах дуртай 11, 8 настай хоёр хүүтэй бөгөөд тэдний хөгжилтэй бүтээлүүдийг "бодит" болгодгоороо интернэт хэрэглэгчдийн дунд алдаршжээ.

Хүүхдүүдийнхээ зурсан зургийг бодит амьдрал дээр авчирдаг аавын сүүлийн үеийн бүтээлүүд (30 фото) Хадгалах

Хальт харвал таныг төөрөгдөлд оруулах хөгжөөнтэй зургууд (30 фото)

Аливаа зүйлд шүүмжлэлт сэтгэхүйгээр ханддаг хүмүүсийг баргийн зүйлээр төөрөгдүүлэх боломжгүй. Гэвч зарим нэгэн зурагт үнэхээр юу болоод байгаа нь ойлгомжгүй үзэгдэх учир дахин нягталж харахаас өөр аргагүй болох тохиолдол бий. Харин харааны төөрөгдөл үүсгэх хачирхалтай зургууд санаатай гэхээсээ илүү, санаандгүй тохиолоор бий болдог гэхэд хилсдэхгүй. Уншигч та бүхэн харах өнцөг гэдэг аль ч утгаараа туйлын чухал гэдгийг дараах зургуудаас олж хараарай.

Хальт харвал таныг төөрөгдөлд оруулах хөгжөөнтэй зургууд (30 фото) Хадгалах

"Зөв цаг, зөв өнцөг..." - Хүмүүсийг гайхшруулсан сонирхолтой, хөгжилтэй зургууд

Цахим хэрэглэгчид аливаа ер бусын дүр зургийг харсан даруйдаа фотошоп зэрэг ямар нэгэн график аргаар өөрчилсөн гэж бодох нь түгээмэл болсон билээ. Гэвч бодит амьдрал дээр байх боломжгүй, үнэн гэж итгэхэд дэндүү гайхалтай үзэгдэл зүгээр л хэн нэгний санаандгүй дарсан зургаас бий болдог үе байх аж. Зөв цагтаа, зөв өнцгийг тааруулж чадсан хүмүүс харсан хэн бүхний харааг төөрөгдүүлэм, сонирхолтой зургуудаа хуваалцсанаас та бүхэнд толилуулъя!

"Зөв цаг, зөв өнцөг..." - Хүмүүсийг гайхшруулсан сонирхолтой, хөгжилтэй зургууд Хадгалах

Таны сэтгэхүйгээр тоглох Малайз уран бүтээлчийн хөгжилтэй комик зургууд (20+ фото)

Ихэнх комик зургууд шууд хараад ойлгохоор үйл явдал, утга санаатай байдаг. Харин хальт хараад ойлгохгүй ч хэдхэн хормын дараа хөгжилтэй утгатай болохыг нь мэддэг комикууд хамгийн сонирхолтой. Малайзын уран бүтээлч Тан Яу Хунг яг ийм төсөөлөөгүй эргэлт бүхий комикуудыг зурж цахим хаягтаа нийтэлдэг байна. Тэрээр бүтээлүүдээрээ дамжуулан аливаа зүйлд хандах хандлагаа өөрчилбөл бидний харж байгаа зүйл өөрчлөгдөх боломжтой гэдгийг харуулахыг зорьдог. 

Таны сэтгэхүйгээр тоглох Малайз уран бүтээлчийн хөгжилтэй комик зургууд (20+ фото) Хадгалах

Хүмүүсийг элэг барьж сурсан амьтдын "ичгүүргүй" төрх (20 фото)

Хэн нэгэнд дээрэлхүүлж, амьдралынхаа хугацаанд өрөөл бусдаас "дарамт" мэдэрч, бусдын эрхшээлд амьдарна гэдэг үзэн яддаг хүндээ ч хүсэмгүй муухай зүйл гэдэгтэй та бүхэн санал нийлнэ байх. Гэхдээ бид энэхүү нийтлэлээр гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэлзүйн дарамт зэрэг хүнд сэдвийн талаар ярихгүй харин хүндхэн боловч хөгжилтэй дарамтын талаар өгүүлэх болно. Амьтад ихэнх тохиолдолд эгдүүтэй хөөрхөн байдлаараа эздийнхээ хайрыг татаж, инээд баясал бэлэглэдэг ч заримдаа итгэмээргүй өөдгүй зан гаргадаг гэдгийг амьтан тэжээдэггүй хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Ингээд бүгдээрээ өөрсдийн хүслээр зүдэрч буй хүмүүсийн хөгтэй явдлуудыг сонирхоцгооё!

Хүмүүсийг элэг барьж сурсан амьтдын "ичгүүргүй" төрх (20 фото) Хадгалах

"Зэрлэг байгалийн төрх" - Олон улсын гэрэл зургийн тэмцээний 2021 оны шилдгийн шилдэг бүтээлүүд

Жил бүр BigPicture -аас шинэ, залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг "Natural World Photography" олон улсын гэрэл зургийн тэмцээний 2021 оны шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулсан байна. Тэмцээнд ирүүлсэн зуу зуун бүтээлүүдээс өнгө үзэмж, агуулга санаа, зэрлэг байгалийн тэмцэл зэрэг олон хүчин зүйлийг шалгуур болгон үзсэний эцэст шилдэг 8 бүтээлийг онцлон зарлажээ. Ингээд бүгдээрээ хамтдаа 2021 оны шилдэг байгалийн гэрэл зургуудыг сонирхоцгооё!

"Зэрлэг байгалийн төрх" - Олон улсын гэрэл зургийн тэмцээний 2021 оны шилдгийн шилдэг бүтээлүүд Хадгалах

Өөрөө өөртөө гомдохоос өөр аргагүй нөхцөлд орсон хүмүүс (25 фото)

Хүмүүс бид энгийн үедээ хүртэл ямар нэгэн  алдаа гаргаж, бүтэлгүйтсээр л явдаг нь нууц биш. Гэвч бид энэ удаад хэн нэгэн хүний буруугаас болж байшин барилга шатаах зэрэг хариуцлагагүй үйлдэл бус, хэний ч амьдралд сөрөг нөлөө үзүүлэхээргүй багахан "анзааргагүй" үйлдлүүдийг онцолж байна. Ингээд та бүхэнд эргэн тойрондоо байгаа хүмүүстээ инээд наргиан бэлэглэсэн бүтэлгүй хүмүүсийн хөгжилтэй мөчүүдээс хүргэж байгааг хүлээн авна уу!

Өөрөө өөртөө гомдохоос өөр аргагүй нөхцөлд орсон хүмүүс (25 фото) Хадгалах

"Дизайнер нь согтуу байж" гэж бодогдуулахаар дизайны шийдлүүд (35 фото)

Аливаа нэгэн ажил хийж байгаа хүмүүсийн дунд сэтгэлгүй гэмээр өөрсдийн хариуцсан үүргээ хачирхалтай хандлагаар "аргацаасан" тохиолдол цөөнгүй гардаг. Гэвч тэднээс гадна бүр мэдрэмж гэж зүйл үнэхээр байдаг эсэхийг нь гайхширмаар сонирхолтой бүтээлүүд хүртэл байдаг аж. Интернэт хэрэглэгчдийн "Please Hate These Things" инстаграм хуудас 480 мянган дагагчтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх "өвөрмөц" бүтээлүүдийг цуглуулан олон нийтэд хүргэдэг байна. Үнэндээ энэ хуудаснаас та бүхэн ойлгохын аргагүй хачин зүйлсийг олж харах болно. 

"Дизайнер нь согтуу байж" гэж бодогдуулахаар дизайны шийдлүүд (35 фото) Хадгалах