ГЭРЭЛ ЗУРАГ

Таны сэтгэлийг хөдөлгөх хүчирхэг гэрэл зургууд

Дэлхий нийт, улс оронд хямрал нүүрлэж, хүмүүс бид хүн чанараа алдаж байгаа өнөөгийн нийгэмд зөвхөн хайр, нигүүлсэл л тэрхүү хоосон зайг нөхөж чаддаг гэлтэй. Гэрэл зургаар бидний үгээр хэлж, үзгээр сийлэхийн аргагүй торгон мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлж болдог. Бидний танилцуулах эдгээр зургууд таны сэтгэлийн нандин утсыг хөндөх болно гэдэгт бид итгэлтэй байна.  

Таны сэтгэлийг хөдөлгөх хүчирхэг гэрэл зургууд Хадгалах

Сингапурын баян залуусын зугаа

Дэлхий нийтэд эдийн засгийн хямрал хаа сайгүй газар авч байхад үүнээс хараат бус хэдэн хүн бий. Тэд бол аав ээжийнхээ эд хөрөнгөн дээр туйлж, мөнгөний үнэ цэнийг ч гүйцэд ойлгоогүй мөртлөө тансаг амьдралыг хэнээс ч илүү туулж яваа хүүхдүүд юм. Бид өмнө нь та бүхэнд Дубай, Франц, Мексик, Хятад, Оросын баян хүүхдүүдийн өнгө мөнгөнд бялхсан тансаг амьдралыг сонирхуулж байсан бол харин энэ удаад Сингапурын баян хүүхдүүдийн амьдралын хэв маягийг дэлгэж байна. 

Сингапурын баян залуусын зугаа Хадгалах

Орон орны хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчид

Маш олон охид бүсгүйчүүд, залуус онгоцны үйлчлэгч болохыг нууцхан хүсдэг болов уу. Учир нь дэлхийн олон орноор аялж, өнцөг булан бүрийн зорчигчидтой танилцсанаар мэдлэгийн цар хүрээгээ тэлж, амьдралыг илүү адал явдалтай болгох нь тодорхой юм. Хүмүүсийн энэхүү хүсэл мөрөөдөл дээр тулгуурлан өөрийгөө "нисэгч" хэмээн тодорхойлсон блогчин эр дэлхийн 49 орны нисэх онгоцоор үйлчлүүлж, 500 гаруй онгоцны үйлчлэгчдийн зургийг авчээ. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр зургуудаас шалгарсан, хамгийн шилдэг 27 зургийг танилцуулья.

Орон орны хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчид Хадгалах

Хятад тэрбумтны үйлдэл олны дургүйцлийг хүргэв

Эд баялаг, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүсийн амьдралын хэв маяг биднийхтэй харьцуулахад тэнгэр, газар шиг өөр байдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэдний хувьд мөнгөний үнэ цэнэ гэх зүйл бараг байдаггүй бөгөөд авахыг хүссэн зүйлээ нүд ирмэхийн зуур өөрийн болгодог нь нууц биш юм. Тэгвэл саяхан Хятадын тэрбумтан Ван Сиконг (Wang Sicong)-гийн өв залгамжлагч, олон нийтийг гайхшруулсан худалдан авалт хийсэн нь цахим ертөнцийг шуугиулаад амжжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хятад тэрбумтны үйлдэл олны дургүйцлийг хүргэв Хадгалах

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд

Зураг бүр баяр хөөр, уйтгар гуниг гээд өөр өөрийн гэсэн түүхийг агуулж байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн бүх л зүйлсийг бид өнөөдөр түүх болон үлдсэн зурагнуудаас л олж харж болох юм. Тэгвэл бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой түүхэн ховор 40 гэрэл зургийг хүргэж байна.

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд Хадгалах

Элдэв зураг (90 фото) №504

Гадаа навчис шаралж, намрын сэрүү хэдийн оржээ. Уншигчид та бүхэн минь ч гэсэн наашилж буй хахир хүйтэн өвөлтэй уралдаж, дулаан хувцсаа өмсөөрэй. Намар цагийн хөгтэй хөгжөөнтэй, хэзээ ч мартагдашгүй гайхалтай үйл явдлыг харуулах "Элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэ дугаар бэлэн боллоо. Та бүхэн энэ дугаараас хэсэгхэн хором ч болов аз жаргал, инээд баяслаар өөрийгөө сэлбэж, ирэх амралтын өдрийг аятай тухтай өнгөрүүлэх нь лавтай. Ингээд тухлан сууж таалан болгооно уу.

Элдэв зураг (90 фото) №504 Хадгалах
2016-09-16, 17:40

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

“National Geographic”-ийн 2016 оны шилдгүүд тодорчээ

АНУ-ын Вашингтон хотод төвтэй шинжлэх ухаан, танин мэдэхүйн “National Geographic” телевизийн харьяа, "National Geographic Travelers" сэтгүүл жил болгон дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдын дунд зургийн уралдаан зарлаж, гайхалтай бүтээлүүдийг олон нийтэд толилуулдаг билээ. Ингээд та бүхэнд 2016 оны тэргүүн байрыг эзэлсэн гэрэл зургууд болон, шилдгээр шалгарсан бүтээлүүдийг хүргэж байна.

“National Geographic”-ийн 2016 оны шилдгүүд тодорчээ Хадгалах

Уулчдын түүхэн ховор зургууд

«Хойд Уэльсэд авирсан нь» (1906 он), «Скайд авирсан нь» (1908 он) номнуудад зориулсан ховор гэрэл зурагнуудын хуулбаруудыг дуудлага худалдаанд тавьжээ. Ер бусын энэ зурагнуудыг дэлхийн уулын спортын анхны гэрэл зурагчид авсан байна.

Уулчдын түүхэн ховор зургууд Хадгалах

Азиудын дэлгэрүүлсэн хачирхалтай трэндүүд

Трэнд гэдэг нь тухайн цаг үед хүмүүсийн ихээр сонирхох, даган дуурайх хандлагыг хэлдэг билээ. Харин Ази тивийн улс орнууд, тэр дундаа Япон улсын түгээн дэлгэрүүлсэн трэндүүд гэж их байх бөгөөд энэ нь тухайн үедээ олон хүний анхаарлыг татаж, хамруулж байжээ. Ингээд та бүхэндээ Азиудын дэлгэрүүлсэн хачирхалтай трэндүүдийг танилцуулъя. 

Азиудын дэлгэрүүлсэн хачирхалтай трэндүүд Хадгалах

Та юу зүүдэлсэн бэ?

Гэрэл зурагчин Маурен Рок (Maureen Rock) өнгөрсөн нэг жил 3 сарын турш дэлхийн 18 улсаар аялаж нэгэн сонирхолтой төсөл эхлүүлсэн байна. Энэ юу вэ гэхээр дэлхийн олон улс орнуудын хүмүүсийн зүүдний талаарх яриа юм. Тэдний зургийг авч, зүүднийх нь талаар асуухад ихэнх нь хар дарсан зүүдээ ярьсан байна.

Та юу зүүдэлсэн бэ? Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулж буй Орос бүсгүй

Бидний танилцуулах энэ бүсгүйг Елена Шейдлин (Elena Sheidlin) гэдэг бөгөөд өдгөө 22 настай юм. Тэрээр моделийн чиглэлээр ажилладаг бөгөөд түүнийхээ хажуугаар нүүр будалт, фотошопын чадварыг "хобби" болгон хөгжүүлжээ. Бүсгүйн уран сэтгэмж, ур чадвараас гарсан итгэмээргүй бүтээлүүд нь цахим ертөнцийг шуугиулаад байгаа бөгөөд "Инстаграм" -д хэдийн 1.1 сая дагагчтай болсон аж. Ийнхүү түүний гайхалтай бүтээлүүдтэй танилцацгаая.

Цахим ертөнцийг шуугиулж буй Орос бүсгүй Хадгалах