Таны заавал үзэх түүхэн ховор зургууд

Зураг бүр баяр хөөр, уйтгар гуниг гээд өөр өөрийн гэсэн түүхийг агуулж байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн бүх л зүйлсийг бид өнөөдөр түүх болон үлдсэн зурагнуудаас л олж харж болох юм. Тэгвэл бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой түүхэн ховор 40 гэрэл зургийг хүргэж байна.

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Дэлхийн II дайны үеэр олзлогдсон Австрали цэргийн толгойг авах гэж буй япон цэрэг...

2

Дэлхийн II дайны үеэр фашист Германиуд еврей үндэстнийг үй олноор нь хядсан билээ. Винница гэх газар амьдардаг еврей эр буудуулахын өмнөх агшин...

3

1912 оны 4-р сарын 14-ны шөнө дунд алдарт "Титаник" хөлөг онгоц мөсөн уул мөргөж, түүнээс ойролцоогоор 3 цагийн дараа 2200 орчим хүн аврах завин дээр суусан аж. Хөлөг онгоцны сүйрлийн шалтгаан болон мөсөн уулны тухай судлаачид өнөөг хэр нь баттай онол дэвшүүлээгүй боловч, тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү зураг дээр харуулсан мөсөн уулыг аймшигтай осол гаргахад хүргэсэн хэмээн бичиж байжээ. 

4

Японы усан цэргийн арми Пеарл Харбор (Pearl Harbor) дахь АНУ-ын цэргийн бааз руу довтолсны хариу болгож, АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Японы Токүшима хотыг үнсэн товрого болгосон билээ. Тэгвэл дараах зурагнаас цөмийн бөмбөг хаяад удаагүй байх үеийн нөхцөл байдлыг гэрэл зургийн хальснаа буулгасныг харж болох юм.

5

1949.12.16-ний өдөр манай хоёр хөршийн их удирдагч нар болох Мао Зедун (Mao Zedong) болон Жозеф Сталин (Joseph Stalin) нарын уулзалтын үеэр авахуулсан зураг...

6

ЗХУ-аас 1922.04.18-ний өдөр хамгийн анхны автобусыг үйлдвэрлэн туршиж байжээ.

7

1960.12.16-ны өдөр Нью-Йорк хотод нисэх онгоцны томоохон осол гарч, 140 гаруй хүн амь насаа алдсан юм.

8

Дэлхийн I дайны үед Биаловица (Bialowieza) дахь ой моддын дунд авахуулсан Олга, Татиана, Мариана болон Анастасиа гэх Польш эгч дүүсийн авахуулсан зураг...

 

9

1940.10.24-ний өдөр Италийн арми руу хийх дайралтандаа бэлтгэж буй Британи цэрэг...

10

1935.05.14-ний өдрийн ЗХУ-ын удирдагч, цэрэг, армийн командлагчдын уулзалтын үеэр авахуулсан зураг...

11

1944 он буюу дэлхийн II дайны үеэр Норманди (Normandy)-д байрлах АНУ болон Их Британийн арми...

12

Тус зургийг 1926 онд, "Москвагийн гудамжинд хэвтэж буй аварга том арслан" хэмээх гарчигтайгаар ЗХУ-ын анхны сэтгүүл болох "Soviet photo"-д хэвлэж байжээ. Хэдийгээр хэвлэлийн компанийхан тухайн зургийг бодит хэмээж байсан ч, энэ нь хүмүүсийн анхаарлыг татах, уншигчдын тоог нэмэгдүүлэх арга заль байсан хэмээн үзэх хүмүүс олон юм. 

13

Германий “Panzer IV” болон АНУ-ын “American P-47 Thuderbolt” гэсэн дайны зориулалттай техникүүд хоорондоо мөргөлдсөний дараах агшин...

14

1986 онд ЗХУ-ын бага сургуулийн сурагчдад анхны компьютрийн хичээл орж байна.

 

15

Сүйрсэн АНУ-ын “F-14A” нисэх онгоцыг далайн ёроолоос гаргаж буй мөч...

16

1958-2011 оны хооронд хувьсан өөрчлөгдсөн “Formula 1”-ийн уралдааны машинууд...

17

Герман цэрэг Африкийн биеэ үнэлэгч бүсгүйтэй хамтдаа авахуулсан зураг...

18

1885 он, Сибир рүү дүрвэгсэд...

19

Чечений төрийн банкын бүх мөнгөн дэвсгэртийг шатааж буй ЗХУ-ын цэргийн зургийг 1995 оны 1 дүгээр сард авчээ.

20

1997 онд Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс (Diana Frances) нь 36 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Харин түүнийг дурсаж, ард иргэд нь Лондон хотын Букингемийн ордоны гадна цэцэг тавьж, гашуудлаа илэрхийлжээ.

21

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди (John F. Kennedy) нь 1963 оны 11-р сарын 22-ны өдөр насан эцэслэсэн юм. Харин түүнийг 11-р сарын 25-ны өдөр оршуулсан бөгөөд тус өдөр ерөнхийлөгч асаны хүү болох Бага Жон Ф. Кеннеди (John F. Kennedy Jr) 3 нас хүрч байжээ. Хүү төрсөн өдрөөрөө аавыгаа үдэж өгч буй нь сэтгэл эмзэглүүлнэ.

22

Герман улсын шумбагч онгоц далайн гадарга дээр гарч ирж байна. 

23

1965 онд ЗХУ-д үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан аж. Хүн бүр хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжилд гар бие оролцож байв.

24

1915 он, Хаант орос улсын  "Цесаревич" байлдааны онгоц сүндэрлэн харагдана.

25

XIX зууны галт тэрэг өнгө үзэмж төгс, тав тухтай байжээ. Үүгээр үйлчлүүлэх хүмүүс ч тухайн үед цөөн байсан гэдэг. 

26

1923 он, Оросын хувьсгалч, коммунист улс төрч Ленин, эхнэр Надежда Крупская-ийн хамтаар "Rolls-Royce" төмөр хүлгээр давхиж харагдана. 

27

1983 он, Орос улсын рок домог болсон Борис Гребенщиков, дуучин Виктор Цой нар хамтдаа ихэд дотно байдалтайгаар зургаа татуулжээ. 

28

ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Алексей Косыгин, Индианы төлөөлөгчидтэй уулзаж байхдаа тус зургийг авахуулжээ. 1971 он.

29

1950 оны Москва хот...

30

XIX зуун, их буун дээр томилогдсон Африк цэрэг үүргээ гүйцэтгэн, буугаа шалгаж сууна. Түүний толгой хаана байгааг ялгаж харахад ч төвөгтэй аж. 

31

1917 онд Хаант Орос улсыг 300 жил захирсан Романовын гэр бүлийнхэн зургаа татуулжээ. Энэхүү зураг нь өнөө хэр нь хүмүүсийн анхаарлыг татсаар байдаг аж. 

32

Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) 1987 онд Олимпийн хүндийн өргөлтийн аварга Юрий Власовтой хамт Москва хотын "Athletics" клубд дасгал хийж байжээ.  

33

XIX зууны эхэн үе. Орос буюу тухайн үеийн Зөвлөлт Холбоот улсын хамгийн анхны галт тэрэг...

34

Улаан өндөгний баяраа тэмдэглэж буй цэрэг, 1916 он.

35

1945 онд олон мянган цэрэг "Queen Elizabeth" хөлөг онгоцонд суун Дэлхийн Хоёрдугаар дайнаас буцаж, гэр орон, эхнэр хүүхдээ зорин явж байна. 

36

1986 онд  Чернобылийн ойролцоох нэгэн нутагт Оросууд ашиглахаа байсан, эдвэрсэн тоног, зэвсгээ хурааж, хуримтлуулдаг байжээ. 

37

Москва хотноо 1993 онд Оросын холбооны улсын цагаан ордонг галдан шатааж, түүхэнд хараар тэмдэглэгдэхүйц өдөр болж өнгөрсөн билээ. 

38

1998.06.12-нд Мир сансрын станц үүргээ гүйцэтгэн задгай сансарт хөвж явна. 

39

Бид бүгдийн үлгэр, туужыг нь сонсож өссөн нэрт зохиолч Александр Пушкины амьдралынхаа туршид авахуулсан цор ганц зураг. 

40

Өдгөө 79 настай, ОХУ-ын алдарт дуучин Иосиф Давыдович Кобзон, 1956 онд армид алба хашиж байхдаа авахуулсан зураг...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()