ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (90 фото) №519

Байнгын хэрэглэгчиддээ зориулан хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийн маань будаг нь ханхалсан цоо шинэхэн дугаар бэлэн болжээ. Та энэхүү нийтлэлээс аз жаргал, баяр хөөрийг мэдрээд зогсохгүй ажлын стресс, ядаргаагаа ч мөн давхар тайлах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа бидний амьдарч буй дэлхий ертөнц дээрх хамгийн сонин, содон бүхнийг багтаасан гэрэл зургийн цомгоор аялцгаая.

Элдэв зураг (90 фото) №519 Хадгалах
2017-01-06, 18:45

Та биднийг хамгийн их бухимдуулдаг зүйлс

Заримдаа амьдралд бухимдахгүй байхыг хичээсэн ч, үнэхээр болохгүй үе гэж байдаг шүү дээ. Тэгвэл чухам ямар зүйлс бидний уур бухимдлыг тэгтэл нь барж, амар амгалан байдлыг үгүй хийдэг юм бол? Хамтдаа дараах хөгжилтэй зургуудаас асуултын хариултыг мэдэж авцгаая.

Та биднийг хамгийн их бухимдуулдаг зүйлс Хадгалах

Ээ дээ, энэ хүүхнүүд үү?

Хорвоо ертөнцийн хосгүй чимэг болсон эмэгтэйчүүдгүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх билээ. Тэр ч үүднээсээ эрчүүд бид охид, бүсгүйчүүдээ хайрлаж, халамжилж, байгаа бүхнээ зориулдаг нь амьдралын жам гэлтэй. Харин тэдний хийж, гаргаж буй зарим үйлдүүдийг харахад бухимдмаар ч юм шиг, эсвэл уур хүрмээр ч юм шиг үе байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ эмэгтэйчүүдийн хийдэг тэдгээр үйлдлүүдийг хүргэхээр бэлтгэсэн юм.

Ээ дээ, энэ хүүхнүүд үү? Хадгалах

Эгзгийг нь олж дарсан гайхалтай зургууд

Гэрэл зураг гэдэг тухайн цаг үеийн агшныг тэр чигээр нь дурсамж, түүх болгон үлдээдэг билээ. Тэр тусмаа тухайн мөчийн эгзгийг нь тааруулж зураг дарна гэдэг үзэж буй хүнээс гайхшрал, зураг авч буй хүнээс мэдрэмж, ур чадвар шаарддаг гэлтэй. Тэгвэл бид та бүхнийхээ ажлын алжаал ядаргааг тайлж, мэлмийг тань баясгах зорилгоор гайхалтай 30 гэрэл зургийг үзүүлэхээр бэлтгэсэн юм. Таалан болгооно уу.

Эгзгийг нь олж дарсан гайхалтай зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №518

Юуны түрүүнд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Он солигдох мөчид хүн бүр л өөр өөрийн хүслээ шивнэсэн байх... таны бодсон хүсэл бүхэн тань, таны хийх үйлдэлээс шууд хамаарна гэдгийг санаарай. Өнгөрсөн амьдралаараа бус, өнөөдөр болон ирээдүй рүүгээ харж, зорилготой амьдрахыг хүсье. Ингээд таны нүдийг баясгаж, тархийг амраадаг  "Элдэв зураг" цувралын шинэ оны анхны дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Элдэв зураг (70 фото) №518 Хадгалах
2017-01-02, 15:17

2016 оны шилдэг гэрэл зургууд

"35 Photo" сайт нь дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг гэрэл зурагчдын хальсанд буулгасан гайхалтай уран бүтээлүүдээс хамгийн шилгүүдийг нь шалгаруулдаг бөгөөд улиран одож буй 2016 оны "Portrait" буюу "Хөрөг" зураг ангилалд өрсөлдөж буй гайхшралд оруулахуйц бүтээлүүдийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд хамтдаа ямар утга агууламжтай хөрөг зургууд уг төрөлд өрсөлдөж байгааг харж, мэлмий юугаа баясгацгаая.

2016 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах

Та биднийг шүүмжилсэн шог зургууд

Бидний бий болгосон нийгмийн үнэн дүр төрхийг та мэдэх үү? Бид чухам ямар нийгэмд, яажшуухан амьдраад байгаа юм бол? Тэгвэл эдгээр асуултнуудад хариулт өгөх үүднээс ОХУ-ын залуу уран бүтээл Антон Гудим дараах шог зургуудыг урлажээ. Та түүнийг зургуудыг үзсэний дараа амьдралыг арай өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна. 

Та биднийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Бид юу гэж мөрөөддөг вэ?

Хүн бүр гэнэн томоогүй хүүхэд насыг тойрч биш дайрч гардаг билээ. Цайлган, цагаахан сэтгэлтэй хүүхдүүд байхдаа бид ирээдүйд том болоод, нас биенд хүрсэн үедээ ийм болно, ингэнэ, тэгнэ гэх мэтээр олон зүйлийг бодож, мөрөөддөг. Гэвч цаг нь ирэх үед мөрөөдөл, бодит байдал хоёр хоорондоо тэс өөр байх нь бий. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ дараах хөгжилтэй зургуудыг хүргэж байна. 

Бид юу гэж мөрөөддөг вэ? Хадгалах

Элдэв зураг (100 фото) №517

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд сайхан мэдрэмж бэлэглэдэг "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг хүргэх гэж байгаадаа баяртай байна. Байгаль, эх дэлхий хэдийгээр цас, мөсөнд хучигдсан байгаа ч гэлээ, дараах зургууд танд өөрийн эрхгүй халуун, дулаан мэдрэмжийг төрүүлэх биз ээ. Ингээд хамтдаа зургийн цомгоор аялж, ажлын стресс, ядаргаагаа тайлцгаая.

Элдэв зураг (100 фото) №517 Хадгалах
2016-12-25, 18:11

20-р зуунд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ үед бид та бүхэндээ энэхүү гайхалтай баяртай холбоотой үй олон дурсамжийг өгүүлэх түүхэн зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, шинэ жилийн өвөрмөц хэрнээ түүхэн ховор гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

20-р зуунд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ? Хадгалах

Таны нүдийг баясгаж, тархийг амраах гайхалтай гэрэл зургууд

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилэхийн ялдамд оюуны их цэнгэл эдлүүлэх гайхалтай гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Бидний амьдарч буй дэлхий ертөнц, байгаль эх гээд хүрээлэн буй орчинд маань үзэж, харах гайхалтай зүйлс олон байдаг ажээ. Ингээд та бүхэн бидний бэлтгэсэн зургийн цомгоор аялна уу.

Таны нүдийг баясгаж, тархийг амраах гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Эцэг, эх байна гэдэг асар их хариуцлага билээ. Энэ нь ч аргагүй бөгөөд учир нь таны хийж буй үйлдэл, хэлж буй үгийг үр хүүхдүүд тань үлгэрлэн дуурайдаг шүү дээ. Тиймээс та тэдний хажууд үйл хөдлөл бүрээ анхаарч байх хэрэгтэй юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ эцэг, эхчүүдийн хүүхдүүдтэйгээ харилцаж буй харилцаа тэдэнд ямар нөлөө үзүүлдэг тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү богино хэмжээний мэдээллийг үзэж, сонирхсоны дараа та нэгийг бодож, цаашдын гэр бүлийн харилцаандаа анхаарна гэдэгт итгэлтэй байна. 

Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Хадгалах