ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (80 фото) №526

Сайхан шинэлцгээж байна уу? Хөл хөөр ихтэй, баярын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Долоо хоног бүр стресс ядаргааг тань тайлах зорилгоор хүргэдэг "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаар бэлэн боллоо. Шинэ гэгээлэг мэдрэмж өгсөн олон сонирхолтой, хөгжилтэй зургууд Тахиа жилийн анхны дугаарт багтсан байгаа. Та бүхэн тухлан сууж нүдээ баясган, оюуны ядаргаагаа тайлна уу.

Элдэв зураг (80 фото) №526 Хадгалах
2017-03-01, 15:23

Бид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, юмс бүхэн хувьсан өөрчлөгдсөөр байна. Хүмүүс бид ч гэсэн мөн ялгаагүй үзэл бодол, амьдралын хэв маягийн хувьд үүнийг даган өөрчлөгдсөөр ирлээ. Гэхдээ бид үүнийг тэр болгон анзаардаггүй шүү дээ. Өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх үүднээс өнөөгийн нийгэм биднийг хэрхэн өөр болгосныг өмнөх үетэй харьцуулсан хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

Бид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Эрчүүд бусдын нүднээс далдуур юу хийдэг вэ?

Гаднаас нь харахад хэдийгээр хатуу чанга, догшин ширүүн боловч, эр хүн ч гэсэн уян зөөлөн, гэнэн цайлган байх нь бий. Тэд ч гэсэн заримдаа хайртай хүндээ эрхэлж нялхарч, жаахан хүүхэд шиг аашлахыг хүсдэг нь нууц биш юм. Тэгвэл гэр бүл, амьдралаа авч явах өндөр хариуцлагын эзэд маань бусдын нүднээс далдуур, гэртээ ганцаараа байх үедээ чухам юу хийдэг юм бол? Хамтдаа дараах хөгжилтэй зургуудыг үзэнгээ, хариултыг нь мэдэж авцгаая.

Эрчүүд бусдын нүднээс далдуур юу хийдэг вэ? Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль

Сүүлийн үед техник технологи өндөр хөгжихийн хэрээр зураг авах хэрэгслүүдийн чанар улам сайжирч, гайхалтай агшныг гэрэл зургийн хальсанд буулгах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон билээ. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан мэргэжлийн гэрэл зурагчдын зураг авахдаа ашигладаг 11 залийг хүргэхээр бэлтгэсэн юм. Та сурч аваад заавал хэрэгжүүлээрэй.

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль Хадгалах

Элдэв зураг (100 фото) №525

Манай хамт олны зүгээс та бүхнийхээ алжаал ядаргааг тайлж, мэлмийг тань баясгах үүднээс бэлтгэн хүргэдэг хөгжилтэй, сонирхолтой "Элдэв зураг" нийтлэлийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ажлын тань стресс ядаргааг тайлж, багахан ч болов инээд бэлэглэж, эерэг энергээр таныг цэнэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа нүд баясгаж, гайхшрал төрүүлэх элдэв зургуудыг үзэж сонирхъё. 

Элдэв зураг (100 фото) №525 Хадгалах
2017-02-17, 13:52

Элдэв зураг (80 фото) №524

Манай хамт олны зүгээс та бүхнийхээ алжаал ядаргааг тайлж, мэлмийг тань баясгах үүднээс бэлтгэн хүргэдэг хөгжилтэй, сонирхолтой "Элдэв зураг" нийтлэлийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ажлын тань стресс ядаргааг тайлж, багахан ч болов инээд бэлэглэж, эерэг энергээр таныг цэнэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа нүд баясгаж, гайхшрал төрүүлэх элдэв зургуудыг үзэж сонирхъё. 

Элдэв зураг (80 фото) №524 Хадгалах
2017-02-10, 18:50

Амьдрал үнэхээр шударга бус юм аа

Заримдаа бидэнд "Чөтгөр аваг! Ямар гээчийн амьдрал гэхээр ийм байдаг байна аа???" гэж хэлэхээр үе бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Хичээж, мэрийгээд байх тусам болж бүтэхгүй байхад хэн ч гэсэн бухимдах нь ойлгомжтой асуудал юм. Тэгвэл бид та бүхэндээ инээд бэлэглэх үүднээс дараах зургуудыг хүргэж байна. Амьдрал эдгээр хүмүүст нээрээ л шударга бус ханджээ. 

Амьдрал үнэхээр шударга бус юм аа Хадгалах

Элдэв зураг (90 фото) №523

Сэтгэл гэгэлзүүлж, сэрүүн салхи сэвэлзсэн баасан гарагийн мэндийг та бүхэндээ хүргэе. Ажлын өдрүүдэд их зүйлийг хийж бүтээхийн тулд амрах завгүй ажиллаж байна уу? Тэгвэл бид та бүхнийхээ ажлын алжаал ядаргааг тайлж, сэтгэлийг тань бага ч атугай сэргээх "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Манай нийтлэлийг үзэж, ирэх амралтын өдрүүдээ эрч хүчээр дүүрэн угтаарай. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (90 фото) №523 Хадгалах
2017-02-03, 17:40

Амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөрийнхөө зургийг авсан залуу

Жэйми Ливингстон (Jamie Livingston) гэх залуу өөрийн бүхий л амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхлөхийг хүсчээ. Түүний олон мянган зургууд дэлхий нийтийг уярааж, хүмүүсийн анхаарлыг татах болсон бөгөөд бусдыг харуусал, гунигт автуулсан юм. Ийнхүү бид та бүхэндээ түүний амьдралын хором мөч бүрийг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна. Та энэхүү зургийн цомгийг үзсэнээр амьдрал ямар богинохон болох, өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг учраас таны эргэн тойронд байгаа хайртай, дотны хүмүүсээ хайрлаж, өөрт байгаа бүхнээ зориулах нь юу юунаас илүү чухал гэдгийг ойлгох биз ээ. 

Амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөрийнхөө зургийг авсан залуу Хадгалах

Элдэв зураг (80 фото) №522

"Элдэв зураг" нийтлэлийн маань будаг нь ханхалсан цоо шинэхэн дугаар бэлэн болжээ. Та энэхүү нийтлэлээс аз жаргал, баяр хөөрийг мэдрээд зогсохгүй ажлын стресс, ядаргаагаа ч мөн давхар тайлах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа бидний амьдарч буй дэлхий ертөнц дээрх хамгийн сонин, содон бүхнийг багтаасан гэрэл зургийн цомгоор аялцгаая.

Элдэв зураг (80 фото) №522 Хадгалах
2017-01-27, 20:32

Фэйсбүүк бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

"Facebook", "Instagram" болон "Twitter" зэрэг сошиал сувгууд өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг чухал хэсэг болсонтой маргах хүн гарахгүй болов уу. Тэр ч үүднээсээ хүн бүр амьдралынхаа ихэнх цагийг цахим ертөнцөд зарцуулж байгаа билээ. Тэгвэл сошиал ертөнц бидний амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг та мэдэх үү? Дараах зургуудыг үзсэний дараа таныг асуултын хариултыг мэддэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Фэйсбүүк бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Таны анхаарлыг дээд зэргээр шалгах 25 гэрэл зураг

Бидний бэлтгэн хүргэж буй дараах зургууд таны анхаарлыг дээд зэргээр шалгах бөгөөд хамгийн багадаа 2 удаа дахин харахад хүргэх болно. Тиймээс та анхаарлаа сайтар төвлөрүүлж, эдгээр зургуудыг үзээрэй. Сонирхуулж хэлэхэд энэ төрлийн зургуудыг үзэж байвал хүний хараа сайжирч, анхаарал төвлөрөх сайн талтай байдаг гэнэ.

Таны анхаарлыг дээд зэргээр шалгах 25 гэрэл зураг Хадгалах