ГЭРЭЛ ЗУРАГ

Бидэнд хайр ухаарал хайрлах, шилдэг уран зургууд

Норман Роквелл бол 20-р зууны алдартай уран бүтээлч юм. Тэрээр өөрийн уран бүтээлдээ гол төлөв хүүхдүүдийн ертөнцийг харах өнцгийг олон талаас нь харуулахыг зорьсон байдаг. Түүний уран бүтээлээс та хайр, ухаарал, өнгөрсөн түүхийг харах бөгөөд тэдгээрийг дүрсэлсэн дүрүүд нь сэтгэл татам, хэний ч сэтгэлийг эмзэглүүлэм байх аж. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Бидэнд хайр ухаарал хайрлах, шилдэг уран зургууд Хадгалах

Элдэв зураг (80 фото) №543

"Элдэв зураг" нийтлэлийн маань будаг нь ханхалсан цоо шинэхэн дугаар бэлэн болжээ. Та энэхүү нийтлэлээс аз жаргал, баяр хөөрийг мэдрээд зогсохгүй ажлын стресс, ядаргаагаа ч мөн давхар тайлах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа бидний амьдарч буй дэлхий ертөнц дээрх хамгийн сонин, содон бүхнийг багтаасан гэрэл зургийн цомгоор аялцгаая.

Элдэв зураг (80 фото) №543 Хадгалах

Эрчүүдийн үнэн төрх /шог зураг/

Эр хүнгүй дэлхийг төсөөлж байна уу? Ямар ч гэмт хэрэггүй, бас маш олон тарган аз жаргалтай эмэгтэйчүүдээр дүүрэн дэлхий байх байсан даа хэмээн нэгэн алдартан хэлсэн байдаг. Энэ нь ч үнэний ортой юм. Эрчүүдийн дотор бүсгүйчүүдээс тэс өөр, ямар нэгэн гайхалтай зүйл нуугдаж байдаг юм шиг... Шаардлагатай мөчид тэднээс юу ч гарч болно... Тэгвэл хэдүүлээ хамтдаа эрчүүдийн ертөнцөөр аялаад үзвэл ямар вэ? 

Эрчүүдийн үнэн төрх /шог зураг/ Хадгалах

Элдэв зураг (80 фото) №542

Удахгүй бид улс эх орныхоо ирээдүйг шийдэх чухал сонголтыг хийх билээ. Тиймээс ч та хэнд нь саналаа өгөх вэ хэмээн толгойгоо гашилгаж, магадгүй хэн нэгэнтэй ам муруйж байхыг үгүйсгэхгүй юм. Сонгуулийн эргэн тойронд болж байгаа сөрөг бүхнээс таны хэсэгхэн хором ч атугай салгах "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг шиврээ бороотой хамт хүргэж буйдаа таатай байна. Та бидний нийтлэлээс энэ амралтын өдрүүдээр юу хийх хөгжилтэй санаануудыг олно гэдэгт найдъя!

Элдэв зураг (80 фото) №542 Хадгалах

Хойд Солонгосын баячууд хэрхэн амьдардаг вэ?

Хойд Солонгос улсын тухай хүмүүс эерэг, сөрөг олон ойлголттой болсон. Тус улсын чанга хэтуу дэглэм, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг болон тэдний амьдралын хатуу бэрх зүйлсийг бид урьд урьдын дугааруудаар хүргэж байсан. Харин энэ удаад тэднийг арай өөр өнцгөөс нь буюу тус улсын Пхеньян, Чонгжин, Вонсан хотуудын элит гаралтай, чинээлэг залуус хэрхэн амьдардаг тухай маш сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Хойд Солонгосын баячууд хэрхэн амьдардаг вэ? Хадгалах

Элдэв зураг (80 фото) №541

Дэлхийн өнцөг булан бүрийн хөгжил хөөр, баяр баясал, инээд наргианыг уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийн маань энэ долоо хоногийн шинэ дугаар бэлэн боллоо. Ажлын сүүлийн өдөртөө бяцхан ч гэсэн гэрэл гэгээ, инээд хөөрийг нэмье гэвэл эдгээр хөгжилтэй, элэг хөшөөм зургуудыг үзээрэй. Магадгүй та эдгээрээс хөгжилтэй зураг авахуулах шинэ санаа ч олж болно шүү дээ. 

Элдэв зураг (80 фото) №541 Хадгалах

Одоогийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Одоогийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Элдэв зураг (80 фото) №540

Улс орныхоо ирээдүйг шийдэх торгон мөч ойртохын хэрээр, сонгуулийн сурталчилгаа, нэг нэгнийгээ үгүйсгэсэн мэдээллүүд газар авч байна. Харин та эдгээрээс бага ч атугай холдож, тархиа амраахыг хүсвэл, бидний долоо хоног бүрийн баасан гарагт бэлтгэн хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаарыг, тухлан сонирхоорой. Энэ нь таны стресс бухимдлыг тайлж, инээд хөөр бэлэглэх болно. Та амралтын өдрүүдээ ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй!

Элдэв зураг (80 фото) №540 Хадгалах

Аймшгийн кино бодит амьдрал дээр биеллээ олвол юу болох вэ? /Шог зураг/

Кино үзэх дургүй хүн гэж байдаггүй болов уу... Ялангуяа хамаг биеийн шар үс босгож, сүнс зайлтал айлгаж чадах аймшгийн киноноос бид хэзээ ч татгалздаггүй. Таны үзэх дуртай, урьд өмнө үзэж байсан маш олон бүтээл дээр хэн нэгэн бүтэлгүй нэгнээс болж олон хүн эрсдэлд орох, эсвэл хэт сониуч зандаа хөтлөгдөн кино эхлээд удаагүй байхад л үхчихдэг шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ аймшгийн киноноос суралцах маш хөгжилтэй, хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Хэзээ нэг өдөр таны аминд орох ч юм бил үү???

Аймшгийн кино бодит амьдрал дээр биеллээ олвол юу болох вэ? /Шог зураг/ Хадгалах

Хятадын шөнийн клубын үнэн төрх

Украйны зурагчин эр, ажлын шаардлагаар Хятад улсад нэг жилийн турш амьдрах болжээ. Тэрээр энэ хугацаанд, тус улсад байрлах олон шөнийн цэнгээний газруудаар явж үзсэн бөгөөд, тэдгээрээс онцлон нэгэн клубын үнэн төрх, тайчигч бүсгүйчүүдийн амьдралыг өгүүлэх гэрэл зургуудыг авсан байна. Ийнхүү бид та бүхэндээ Хятадын шөнийн клубуудын үнэн төрхийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе!  

Хятадын шөнийн клубын үнэн төрх Хадгалах

Элдэв зураг (75 фото) №539

Өчигдөрхөн бид "Эх үрсийн баяр"-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн, энхрий бяцхан үрс, энгүй ачлалт ээжүүдийгээ баярлуулан, өнгөлөг өдрийг үдсэн билээ. Гадаа хэдийгээр салхитай, жихүүн байсан ч, хүүхдүүдийн цангинасан инээд тэр бүгдийг дулаацуулж байсан юм. Ийнхүү бид та бүхэндээ 7 хоног бүрийн баасан гарагт цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. Тухлан сууж, таалан болгооно уу.

Элдэв зураг (75 фото) №539 Хадгалах

Хосуудын үнэн төрх /шог зураг/

Алдарт уран бүтээлч Иегуда Ади Девир (Yehuda Adi Devir), өөрийн эхнэр Маяатайгаа өнгөрүүлдэг гайхамшигтай цаг хугацаа, гэгээн хайрыг уран бүтээлдээ дүрсэлж өгчээ. Та түүний уран бүтээлээс хосуудын 8 жилийн хамтын амьдралын гэрэл гэгээтэй, бодит амьдралын үнэн төрхийг харах болно. Ингээд түүний бүтээлүүдтэй танилцъя.

Хосуудын үнэн төрх /шог зураг/ Хадгалах