ГЭРЭЛ ЗУРАГ

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал...

Дайны хөлд нэрвэгдэж, байгалийн хамаг баялаг, ард иргэдээ алдаж дууссан Ирак орны талаарх бодит үнэнийг дэлгэн харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. Уг цуврал фото сурвалжилгыг Францын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Моад Аль-Дулайми (Moadh Al-Dulaimi) авчээ. 

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал... Хадгалах
2018-05-30, 16:21

Өнөөгийн нийгмийн үнэн төрх

Италийн шог зураач Дэвид Боназзи (Davide Bonazzi) нэрд гарсан уран бүтээлч бөгөөд дэлхийн томоохон хэвлэлийн газруудтай хамтран ажилладаг нэгэн юм. Түүний бүтээлүүд нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь өнөөгийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилдгээрээ тэр нэлээд алдартай аж. Ингээд Дэвид Боназзигийн бүтээлээс түүвэрлэн та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Өнөөгийн нийгмийн үнэн төрх Хадгалах

Оддыг шоглосон нь (V хэсэг)

Сүүлийн үед хүн болгон шахам олны танил хүмүүсийг дуурайн шоглодог болж. Элэглэн доромжилж байна гэхээсээ эдгээр дуурайгсад бусдад инээд хөөр бэлэглэж, ажлын завгүй өдөрт тань хэсэг амсхийлж, зугаа болж өгдөг нь үнэн. Эммануэл Феррари (Emanuele Ferrari) бол тэдний нэг юм. Итали залуу болох Эммануэл Феррари нь 2014 оноос олон нийтийн сүлжээгээр оддыг шоглосон зургуудаа тавьж эхэлсэн бөгөөд өдгөө түүний твиттер хуудас хэдийнэ 660 мянган дагагчтай болжээ.

Оддыг шоглосон нь (V хэсэг) Хадгалах

Эгц дээрээс тольдсон гайхамшигт дүр зургууд

Бид ямарваа нэг зүйлийг тодорхой өнцгөөс л харах боломжтой. Тийм ч учраас зарим хүмүүс нисэхийг мөрөөддөг биз ээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар харин бид аливааг аль ч талаас нь харах боломж бүрдсэн билээ. Дараах зургууд энэ бүхнийг танд батлан харуулах болно.   

Эгц дээрээс тольдсон гайхамшигт дүр зургууд Хадгалах
2018-05-28, 16:08

"National Geographic"-ийн олныг цочирдуулсан нийтлэл

"National Geographic" сэтгүүлд саяхан "Эх гариг ба хуванцар" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Бидний олонх нь орчин тойрондоо хэтэрхий их хуванцар хог байгааг мэддэг, тодорхой хэмжээгээр зарим нь хаядаг. Хүн төрөлхтөн нэг үгээр хуванцрын хэрэглээнд "донтсон" гэж хэлэхэд болно. Харин энэ эд яг ямар хог уршиг тарьж байгааг цөөн тооны хүн мэддэг нь харамсалтай. "National Geographic" сэтгүүлийнхэн энэ байдлыг өөрчлөхөөр шийдсэн бололтой.

"National Geographic"-ийн олныг цочирдуулсан нийтлэл Хадгалах

Орчин үеийн охидын үнэн төрх

Манай охид, залуус тэр дундаа өсвөр насны охид сайхан гарсан зургаа олон нийтийн сүлжээгээр тараах дуртай болоод байгаа. Харин Скелли (Skelly) хэмээх нэртэй бүсгүй араг яс ашиглан тэдний дүр төрхийг элэглэх болжээ. Тэрээр өөрийн твиттер хуудсаар дамжуулж бусадтай зургаа хуваалцдаг бөгөөд цөөнгүй дагагчидтай болоод амжжээ. 

Орчин үеийн охидын үнэн төрх Хадгалах

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал

Гэрэл зурагчин Сергей Мельниченко (Sergey Melnichenko) Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаана буй амьдралыг дэлхий дахинд түгээхээр шийджээ. Тэрээр “Behind the Scenes” хэмээх фото төслөөрөө та бидний мэдэхгүй Хятадын талаарх сонирхолтой зүйлсийг дурандаа буулган хүмүүст хүргэхийг зорьсон байна.

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал Хадгалах

Африкийн баян залуусын зугаа

Олон нийтийн цахим сүлжээгээр Африкийн баячуудын хүүхдүүд өөрсдийн тансаг амьдралын хэв маягаа гайхуулах болсон нь зарим нэгнийх нь эгдүүцлийг, бас нөгөө хэсгийхний атаархлыг төрүүлээд байна. Чинээлэг өв залгамжлагчид инстаграм хуудсаараа дамжуулан үнэтэй чамин машин, хувцас, цаг, гар утсаа гайхуулж байгаа нь бусдыг чинээлэг амьдралд уриалан дуудах зорилготой гэнэ. Гэхдээ ийм алхам хийснээрээ тэдний зарим нь хэдэн арван мянган дагагчтай болсон гэнэ шүү. 

Африкийн баян залуусын зугаа Хадгалах

Америк гэр бүлийн хөгжилтэй зургууд

Америкийн иргэн Кейт Вилиланд өөрийн гэр бүлийн баяр баясгалангаар дүүрэн төрхийг өвөрмөц байдлаар авч интернэтэд байршуулсан нь олон хүний хайр хүндлэлийг хүртээд байна. Кейт тун бүтээлч сэтгэлгээтэй нэгэн бөгөөд олон жилийн турш бүжгээр хичээллэсэн аж. Сүүлийн үед тэрээр гэрэл зургаар дагнан өөрийгөө сорьж, нөхөр болон гурван хүүхдийнхээ зургуудыг цуврал байдлаар авах санаа сэдсэн байна.

Америк гэр бүлийн хөгжилтэй зургууд Хадгалах

"Reuters" агентлагийн гэрэл зурагчны Балбаар аялсан тэмдэглэл...

26 сая хүн амтай Непал буюу бидний нэрлэдгээр Балба орон Ази тивийн өмнөд хэсэгт Хятад, Энэтхэг хоёр улстай хил залган оршдог. 8000 гаруй метр өндөр дэлхийн 14 оргилын найм нь Балбын нутагт байдаг. Энэ орон ууланд авирагчдын сонирхлыг гойд татдаг нь гайхах явдал биш ээ. Ариун дагшинд тооцогддог учраас зөвхөн Мачөпучар ууланд авирахыг л хориглодог юм байна. "Reuters" агентлагийн гэрэл зурагчин Нэвиш Читракар (Navesh Chitrakar) Балба орны амьдралын өнгийг тольдсон дараах гэрэл зургийг авсныг уншигчдадаа хүргэе. 

"Reuters" агентлагийн гэрэл зурагчны Балбаар аялсан тэмдэглэл... Хадгалах
2018-05-23, 11:40