ГЭРЭЛ ЗУРАГ

Түүх өгүүлсэн ховор гэрэл зургууд

Өнгөрсөн түүхийг сануулж, дээр үед хүмүүс яаж амьдардаг байв, юу хийдэг байв гэдгийг гэрчилдэг тул хуучны зургууд их сонирхолтой. Харин сонин хэвлэлүүд, ном зохиол дээр бараг огт гардаггүй ч гайхалтай түүх өгүүлэх зургууд олон. Ингээд та бүхэнд хуучны хүмүүс хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлж тоглож нааддаг байв, эмэгтэйчүүд ямар сонирхолтой алба хашдаг байв гэх мэт олон сонирхолтой баримтыг өгүүлэх зургуудаас сонирхуулъя.

Түүх өгүүлсэн ховор гэрэл зургууд Хадгалах
2018-11-11, 12:13

Элдэв зураг (80 фото) №582

Жавартай өдрүүд үргэлжилж, амьдрал буцалсаар л... Бид өдөр хоногийг өнгөрөн одохыг умартан амьдралын төлөө зүтгэсээр байна. Хүр бүр л гадаа хүйтэн болж байна хэмээн ярианы сэдвээ эхлэн, элдэв улс төрийн хов живээр тархиа угаалгаж байгаа энэ цаг үед бид "Элдэв зураг" цувралынхаа гэгээлэг зургуудаар, таны оюун санааг цэлмээж, дурсамжийг нь тань сэдрээе.

Элдэв зураг (80 фото) №582 Хадгалах
2018-11-10, 11:00

Алдартнуудын ховор зургууд

Тайз, дэлгэц, урлаг, уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй "ховор зургууд"-аас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Олон сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эдгээр хүмүүс бидэнтэй л адил хүүхэд, залуу насаа туулсан бөгөөд тэдэнд бас дурсамж дуртгал олон байгааг эндээс харж болно.

Алдартнуудын ховор зургууд Хадгалах

Фитнесст биднийг залхаадаг 15 төрлийн хүн

Зарин хүмүүс биеийн тамирын зааланд, фитнессын газар, ер нь тэгээд олон нийтийн газар бие биентэйгээ маргалдахад үе гардаг билээ. Тэдгээр хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө ганцаараа байгаа мэтээр аяглаж, хүмүүсийг дургүйцэлийг түрүүлдэг. Тиймээс та зааланд гаргаж болохгүй, бусдыг залхааж, эгдүүцлийг нь төрүүлдэг хүмүүсийн тухай хүргэж байна.

Фитнесст биднийг залхаадаг 15 төрлийн хүн Хадгалах
2018-11-04, 13:31

Элдэв зураг (80 фото) №581

Шинэ сарын мэнд хүргэе! Энэ сард бид эрхэм уншигчиддаа амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөгөөд урам зориг, инээд хөөр хайрлах үүднээс "Элдэв зураг" цуврал нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэхээр бэлтгэлээ. Бидний бэлтгэсэн нийтлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (80 фото) №581 Хадгалах
2018-11-02, 11:09

Кубын зураачийн өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Уран зураг нь зөвхөн гоо үзэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бус үзэл бодлоо дэвшүүлж, тэмцэл өрнүүлэх хүчтэй зэвсэг болж чаддаг. Тийм ч учраас Кубын зураач Анхел Болиган (Angel Boligán) нь өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй, буруу гажуу бүхнийг энгийн шог зургаар чадварлаг дүрслэн шүүмжилжээ. Ингээд дараах шог зургууд танд нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна.

Кубын зураачийн өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-11-01, 17:42

Австрали бүсгүй оддыг шоглосоор л...

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин тэрээр сүүлийн үед дэлхийн оддыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор инстаграмд нэрд гараад байгаа юм. Та бүхний алжаалыг тайлах үүднээс Селесте Барберын оддыг шоголсон зургуудыг хүргэж байна. 

Австрали бүсгүй оддыг шоглосоор л... Хадгалах

Аавын эрх охид!

Америкийн Эмори (Emory University) их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар охин хүүхэдтэй аав, эрэгтэй хүүхэдтэй аавуудаас илүү мэдрэмжтэй, анхаарал халамжтай байдаг нь тогтоогджээ. Эр хүн болгоны хувьд бяцхан охин нь хайрлан халамжлах ёстой "гүнж" л гэсэн үг. Харин тэр "гүнж"-үүдийн хувьд аав нь амьдралынх нь хамгийн анхны аврагч баатар нь байдаг. Ингээд та бүхэнд бяцхан "гүнж" нар аавтайгаа байгаа өхөөрдөм зургуудаас хүргэе.

Аавын эрх охид! Хадгалах

Таны зогсож байсан газар юу болж байсан бэ?

"History Channel" телевиз "Know Where You Stand" (Та ер нь хаана зогсож байна вэ) хэмээх нэгэн төслийг санаачилж Америкийн уран бүтээлч Сет Тарас (Seth Taras) -ийг хөлслөн ажиллуулжээ. Тэрээр түүхэн фото зургуудыг өнөө үеийнх нь дүр байдалтай нэгтгэсэн гайхалтай бөгөөд нэгийг бодогдуулахаар бүтээлүүдийг олны хүртээл болгосон байна. Ингээд тэрхүү зургуудыг хамтдаа сонирхоцгооё. 

Таны зогсож байсан газар юу болж байсан бэ? Хадгалах
2018-10-28, 12:37

Элдэв зураг (80 фото) №580

Гадаа хүйтэрч өвөл айсуй. Харин бидний бэлтгэн хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлд маань ч таныг сэтгэлийг дулаацуулах, халуун дотно басхүү халуухан зургууд зонхилж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн элдэв зураг цувралынхаа шинэхэн дугаарыг шимтэн үзэж, өдрийг хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалтай өнгөрүүлээрэй!

Элдэв зураг (80 фото) №580 Хадгалах
2018-10-26, 11:33

Сэтгүүлийн нүүрэн дэх хамгийн дуулиантай зургууд

Редакторууд сэтгүүлийнхээ нүүрийг сонгохдоо маш болгоомжтой ханддаг. Учир нь уншигч тухайн хэвлэлийг худалдан авахдаа анхаарлаа хандуулдаг хамгийн эхний зүйл бол нүүр зураг юм. Зөв сонгосон зураг нь сэтгүүлийн борлуулалтыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, тухайн сэдэвт олны анхаарлыг хандуулан улмаар сэтгүүлийн нэр хүндийн дээшлүүлэх, эсвэл бүтэлгүйтсэн тохиолдолд дуулиан шуугиан үүсгэх боломжтой. Энэ үүднээс та бүхэнд сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж байсан хамгийн их дуулиан тарьсан зургуудыг хүргэж байна.

Сэтгүүлийн нүүрэн дэх хамгийн дуулиантай зургууд Хадгалах

Алдартнуудын түүхэн ховор зургууд

Та магадгүй өөрийгөө алдартнуудын түүхэн ховор зургуудыг нэлээдгүй олон харсан гэж бодож байгаа байх. Гэхдээ бид дахин олны танил хүмүүсийн урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зургуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаагийн дугаарт маань залуу Барак Обама (Barack Obama), Стив Жобс (Steve Jobs) тэргүүтэй олон алдартны гэрэл зургууд багтсан юм.

Алдартнуудын түүхэн ховор зургууд Хадгалах
2018-10-18, 15:02