АЛДАРТАЙ ХҮМҮҮС

"Аав, ээж болохын өмнө ба дараа" - Шинэхэн эцэг эхчүүдийн хүндхэн бөгөөд хөгжилтэй мөчүүд

Хүүхэдтэй болох нь хосуудын амьдралыг огтхон ч өөрчилдөггүй, харин ч хорвоогийн хамгийн сайхан зүйлийг мэдэрдэг гэх мэтийн үгийг сонсож байсан л биз дээ? Нуулгүй хэлэхэд тэдгээр хүмүүс бүгдээрээ худлаа ярьсан болохыг дараах хүмүүс гэрчилж байна. Хүүхэд гэдэг өхөөрдөм, хөөрхөн амьтад гэдэг нь баттай ч эсрэгээрээ эцэг, эхийн царай зүс, гадаад төрхийг үзлийн болгож өөрчлөх нойр дутуу шөнүүдийг бяцхан этгээдүүдийн зүгээс ээж аавдаа бэлэглэх аж.  

"Аав, ээж болохын өмнө ба дараа" - Шинэхэн эцэг эхчүүдийн хүндхэн бөгөөд хөгжилтэй мөчүүд Хадгалах

39 нас хүрээд буй үзэсгэлэнт Сун Е Жиний амьдралын түүх, сонирхолтой баримтууд

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Е Жин (Son Ye Jin)-ийг хүмүүс сүүлийн үед тоглосон "Crash Landing on You" киногоор сайн мэднэ. Е Жин тус цувралын эрэгтэй гол дүр болох Хён Бинтэй бодит амьдрал дээрээ ч хосууд болсон нь тодорхой болоод байгаа билээ. Ингээд бид үзэгчдийн дунд шуугиан дэгдээсэн түүний тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр шийдлээ.

39 нас хүрээд буй үзэсгэлэнт Сун Е Жиний амьдралын түүх, сонирхолтой баримтууд Хадгалах

Ажил мэргэжлийг хүмүүсийн мэддэггүй өнцгөөс харуулсан сонирхолтой зургууд

Бид аливаа зүйлийг гадна харагдах байдлаар нь зөв, буруу ямар нэг өнцгөөр ойлгож, өөрсдийн хувийн үнэлэмжинд нийцүүлэн дүгнэдэг. Энэ явдал хүн төрөлхтний алхам тутамд илрэх бөгөөд хүн бүрийн мэдээд байдаггүй үүний нэгэн жишээ бол ажил мэргэжил юм. Тодруулбал, мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлог, эерэг болон сөрөг талтай. Хүмүүс ачааны машин жолооддог хүнийг механик хэрэгслийг чиглүүлэн удирддаг гэж л мэддэгээс биш, өдөр тутамд нь ажлын ямар сонин содон үйл явдал тохиолдогийг тэр бүр мэдэхгүй. Интернет хэрэглэгчид яг энэ асуудлаар өөрсдийн эрхэлдэг ажлынхаа багахан хэсгийг бие биедээ сонирхуулсныг та бүхэнд хүргэе. 

Ажил мэргэжлийг хүмүүсийн мэддэггүй өнцгөөс харуулсан сонирхолтой зургууд Хадгалах

Цахим хэрэглэгчид аав ээжийнхээ залуугийн "догь" зургуудыг хуваалцжээ

Гэр бүлийн цомог нь зөвхөн дурсамж хадгалдаг төдийгүй бахархалын цомог болдог талтай. Бидний ээж, аавууд залуу халуун насандаа маш сонирхолтой амьдралаар амьдарч ирсэн байж таарна. Үүнийг интернет сүлжээний хэрэглэгчид эцэг эхийнхээ догь зургийг хуваалцаж, нотлохоор шийджээ. Тэдний дунд хүүхдүүдээсээ ч илүү янзтай харагдах хүмүүс олон байлаа.

Цахим хэрэглэгчид аав ээжийнхээ залуугийн "догь" зургуудыг хуваалцжээ Хадгалах

Дуучин Харри Стайлс өөрөөсөө 10 насаар эгч бүсгүйтэй болзож байгаа юу?

Холливудын алдарт жүжигчин Оливиа Уайлд (Olivia Wilde), Жейсон Судейкис (Jason Sudeikis) нар 9 жилийн харилцаагаа дуусгавар болгож, салсан тухай мэдээлэл 2020 оны 11-р сарын сүүлчээр гарсан билээ. Харин оны эхээр сонирхолтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархах болсон нь 36 настай Оливиа Уайлд дуучин Харри Стайлс (Harry Styles)-тай болзож эхэлсэн гэх шуугиан байлаа. Эдгээр хоёр алдартан хоорондоо 10 насны зөрүүтэй юм. 

Дуучин Харри Стайлс өөрөөсөө 10 насаар эгч бүсгүйтэй болзож байгаа юу? Хадгалах

Ер бусын гадаад төрхөөрөө олонд танигдсан алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Олон нийтийн нүдэнд дасал болохооргүй, хачирхалтай гэмээр гадаад төрхийг өөртөө бүрдүүлж нэр алдарт хүрэхийг оролддог хүмүүс цөөнгүй ч энэхүү нийтлэл дээр түүгээрээ жинхэнэ амжилтад хүрч чадсан хүмүүсийг онцолж байна. Ялангуяа 2000-2010 оны хооронд "галзуу" гэмээр дүр төрх ид дэлгэрч байх үед олонд танигдсан эдгээр алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоно уу.

Ер бусын гадаад төрхөөрөө олонд танигдсан алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Буруу хүнтэй гэрлэсний улмаас багагүй зовсон 16 алдартан

Дэлхий даяар нэрд гарсан алдартнуудын хувьд энгийн хүмүүсийг бодвол гэр бүлийн амьдрал зохиоход харьцангуй хүндрэлтэй байдаг. Үнэхээр тэдний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн нь олон нийтийн анхаарлын төвд байдаг тул арга ч үгүй биз. Элдэв хэл ам, бусдын атаархал зэргээс үүдэж, зөв ханиа сонгох хэцүү байдаг нь мэдээж.

Буруу хүнтэй гэрлэсний улмаас багагүй зовсон 16 алдартан Хадгалах

Ядуу дорой гэр бүлд төрсөн ч саятан болтлоо дэвжиж чадсан Сара Бридлоу

Хатагтай Си.Жей.Уолкер гэгддэг Сара Бридлоу (Sarah Breedlove) бол Америк мөрөөдлийн бодит илэрхийлэл юм. Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн хүчээр анхны эмэгтэй саятан болж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн тэрбээр  хуучин цагийн боолын охин бөгөөд өөрийн гараар энэ өндөрлөгт хүрсэн аж. Юу ч үгүй байхдаа бизнес эхлүүлж, Африк гаралтай хэдэн мянган эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажлын байраар хангасан гавьяатай түүний талаар "Netflix" хүртэл цуврал кино бүтээсэн. Тиймээс та бүхэнд энэ эмэгтэйн бахархам сайхан түүхийг хүргэж байна.

Ядуу дорой гэр бүлд төрсөн ч саятан болтлоо дэвжиж чадсан Сара Бридлоу Хадгалах

22 жил ажилласан цаг агаарын мэдээ хөтлөгчийн жигтэй гэмээр нэгэн зүйлийг үзэгчид анзаарчээ

Дэлхийн олон улс орнуудын иргэд Ази хүмүүсийг овор багатай, наснаасаа залуу харагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэдий гадаад үзэмжиндээ анхаарал хандуулж, биеэ гоё сайхан авч явдаг байлаа ч Хятадын телевизийн цаг агаарын мэдээний хөтлөгч шиг бусдын нүдийг орой дээр нь гартал цочирдуулсан нь юу л бол. Чухамдаа 22 жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй Ян Дэнг (Yang Deng) анх 1996 онд карьераа эхлүүлж байсан аж. 

22 жил ажилласан цаг агаарын мэдээ хөтлөгчийн жигтэй гэмээр нэгэн зүйлийг үзэгчид анзаарчээ Хадгалах

Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэл алдарч, эцэстээ гурвуулаа хамт амьдрахаар шийдсэн нь

Хүн төрөлхтний амьдралд тохиолдож болох сонин зүйлсийн тоог нэгэн хосын хачирхалтай шийдвэр нэгээр нэмлээ. Хайр сэтгэлийн харилцаа хоёр хүний дунд үүсдэг гэх үзэл тэдний хувьд аль хэдийн үеэ өнгөрөөсөн бололтой. Тодруулбал, Сауло Гомез (Saulo Gomes), Дино Де Сүза (Dino De Souza) хэмээх 2 найз нэг эмэгтэйд зэрэг дурласнаар энэхүү харилцааны эхлэл тавигдсан аж. 

Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэл алдарч, эцэстээ гурвуулаа хамт амьдрахаар шийдсэн нь Хадгалах

Жинхэнэ шатрын хатантай танилц!

2020 онд цартахлаас болж хүн бүр гэртээ байх болсон билээ. Тийм учраас хүмүүс цахим ертөнцөөс сонирхол татаж болох юм бүрийг хайх болжээ. Эдгээрийн нэг нь шатар юм. Мэдээж хэрэг ихэнх хүмүүс шатар гэж юу болох, хэрхэн тоглох вэ гэдгийг нь мэддэг ч яг сонирхдог нь тийм ч олон биш байх. Харин гэртээ ганцсан хүмүүс энэхүү ухаан шаарддаг тоглоомыг интернетийн тусламжтай илүү сайн сурч судлах болсон байна.

Жинхэнэ шатрын хатантай танилц! Хадгалах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 "плас-сайз" модель

Орчин үед загвар өмсөгчид заавал 90-60-90 харьцаатай байх албагүй болжээ. Махлаг хэдий ч ерөнхий төрх нь дур булаам, халуухан бол ямар ч санаа зовох зүйлгүй та загварын тайзан дээр гарч болно. Энэ үүднээс та бүхэнд хамгийн үзэсгэлэнтэй "Plus" хэмжээтэй загвар өмсөгчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 "плас-сайз" модель Хадгалах