Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Төрсөн өдөр гэж жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрөөрөө хүн бүхэн аз жаргалтай байх ёстой. Чамин тансаг баяр ёслол, гэнэтийн бэлэг, элдвийн пранкууд гээд энэ өдрийн эзэн инээж баярлах л учиртай. Гэвч хорвоонд мэндэлсэн, орчлонд дуугаа хадаасан гэхчлэн янз бүрээр цоллодог "баяр"-ын өдөртөө ихэнх хүн нас нэмэх тусмаа ач холбогдол өгөх нь багасдаг ч яг энэ үеэрээ өөрийн эрхгүй асар их гунигладаг хүмүүс бий. Тэд төрсөн өдөр нь ойртох тусам тавгүйтэж, зан байдал нь өөрчлөгдөж эхэлдэг. Зарим нь бүр санаа зовнин сандарч, эсвэл бүр битүүхэн гунигладаг энэ явдлыг төрсөн өдрийн блюз гэж тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл судлаачдын нэрлэдгээр төрсөн өдрийн сэтгэлийн хямрал гэгч асуудлын сонгодог тохиолдол аж.