Та бvхэнд єнгє мєнгєний хорвоогийн ээлжит нэгэн нас, зvсний асар том зєрvvтэй хосыг танилцуулж байна. Энэ хоёр бие биендээ тун их хайртай харагдах юм. Гэвч бvсгvйнх нь ємнєєс харамсах сэтгэл тєрлєє. Мєнгийг зєв хэрэглэвэл их байх тусмаа аз жаргал дагуулдаг тул юу ч гэхэв дээ.За ингээд Формула-1 ийн босс 59 настай Флавио Бриаторе болон тvvний 29 настай эхнэр Элизабет Грегорачи хоёрын наран шарлага дээрхи зургийг толилууж байна. Энэ хоёрын нэгнийх нь єнгє нєгєєнхєє хєрєнгийг соронздож, бусад ялгааг нь далдалсан уу, эсвэл жинхэнэ хайр сэтгэлд ямар ч зааг vгvй гэдэг нь энэ vv. Бvv мэд дээ.
Хадгалах
Эмэгтэйчvvдийн сэтгэлийн бахархал, эрчvvдийн зvрхний соронзон байсаар ирсэн 20-р зууны домогт хадагтай маань нэг л биш ээ. Яасан юм бол доо хєєрхий, хар тамхинаас л болсон байх даа. Юунаас болсныг нь бид хэлж мэдэхгvй ч гэсэн ямартай ч тэрээр саяхан нэг паппарацийн дуранд ийм байдалтайгаар єртсєн байна. Он жилvvд єгсєн бvхнээ буцаан авах нь энэ vv, эсвэл чєтгєрийн євсний “хорлол” уу...
Хадгалах
Ер нь "од" олны танил гэхлээр л хvн биш болчихдог юм биш л дээ. Гэхдээ л би лав олны танил хvн байсан бол тэдэн шиг ингэтлээ согтчихсон байхдаа гадуур явахгvй ээ. Харамсалтай нь архи гэдэг савнаасаа бусдыг дийлдэг хойно, согтуу толгойд ичиж, санаа зовох тухай бодол тєрдєггvй нь ойлгомжтой. Энд бидний хайрлан хvндэлж явдаг олон танилууд маань байгаа, жишээ нь Жоли, Питт, Мадонна, Дэвид Бекхэм, Naomi Campbell, Christina Aguilera, Жесика, Avril Lavigne, Бритни, Парис Хилтон гээд тоочвол олон байна. За ингээд гишгэх газраа олохгvй хєлчvvхэн яваа оддын инээд, дургvй хоёрыг зэрэг хvргэсэн марзан тєрхvvдийг сонирхоцгооё.
Хадгалах
Та бvхний сайн мэдэх “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны гол дvрийн жvжигчин, Холливудын сайхан залуу Орландо Блумын найз бvсгvй болох загвар ємсєгчМиранда Керр(Miranda Kerr) нь дахин Victoria's Secret-ийн сурталчилгаанд зориулж “тайчсан” байна. Тэрээр 1983 оны 4-р сарын 20-нд Австралын Sydney хотод мэндэлжээ. 175см єндєртэй энэ хєєрхєн бvсгvй нь одоо Victoria's Secret-ийн албан ёсны загвар ємсєгч бєгєєд дэлхийн vнэ цэнтэй моделиудын нэг билээ. За ингээд энэхvv ховорхон тєрєх сайхан бvсгvйн тансаг дотуур хувцастай булбарай биеийг сонжицгооё.
Хадгалах
Ирэх сар буюу 8-р сарын 2-нд домогт Мадонна хойд хєршийн Санкт-Петербург хотод амьд тоглолтоо хийх гэж байгааг танд дуулгахад таатай байна. Тоглолт манайхтай тун ойрхон болох тул эрхэм таныг амьдралд ганцхан тохиох энэхvv гайхамшигт боломжийг алдахгvй гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч попын гялалзсан хатан хааны амьдралын замналын хамгийн дурсгалтай, дуулиантай мєчvvдийг гэрэл зургийн хальснаас хамтдаа сонирхож, адал явдалтай кино шиг тvvний амьдралын бидний сэтгэлд хоногшсон агшнуудыг эргэн дурсацгаая. Маш сонирхолтой мэдээлэл байгаа шvv.
Хадгалах
Дуучин, хєгжмийн зохиолч, тєгєлдєр хуурч “Sweetymotion” хамтлагийн продюсерЧинбааєнгєрсєн 11-р сард Лос Анжлес хотын “House of Blues”-д соул хєгжмийн хатан хаан алдарт дуучин Aretha Franklin-тэй хамт тоглосон баяртай мэдээ ирж байсан. Vvнээс хойш 2009 оны 4-р сард “Харанга” хамтлагийн гитарчин Одсvрэн АНУ-аас ирээд Индиана мужид болсон Aretha Franklin-ны тоглолтонд Чинбаа даралтат хєгжимчнєєр тоглохыг vзсэнээ ярьж байсан билээ.Тэгвэл саяхан авсан мэдээгээр, 6-р сарын 2-нд New York хотын "Lincoln Center"-т болсон тоглолтон дээрээ алдарт Aretha Franklin Чинбааг албан ёсоор манай хамтлагийн шинэ даралтат хєгжимчин хэмээн зарлажээ.
Хадгалах
Америкт Шvvх хурал болж байх vед гэрэл зургийн аппарат ашиглахыг хатуу хориглож, зєвхєн гар зураг зурахыг л зєвшєєрдєг билээ. Ийнхvv бид танд ямар нэгэн хэрэгт холбогдож байсан оддын шvvх хурлын vеэрх зурмал тєрхvvдийг толилуулж байна. Хэдийгээр гараар зурсан ч гэсэн шvvх хурал дээр яг л ийм байдалтай, уур амьсгал ямар байсныг энэ хэдэн зураг илтгэх шиг санагдсан.
Хадгалах
Єчигдєр орой Холливудын нэрт жvжигчинЖvд Лоу(Jude Law) Лондонгийн нэгэн зоогийн газраас гарч явахдаа єнєєх муу нэртэй паппарацийнханд бvслэгдсэн бєгєєд уур уцаараа барьж дийлэлгvй, 28 настай Хэрша Гопэл (Harsha Gopal) хэмээх “хулгайн гэрэл зурагчин” бvсгvйг хvчтэй цохисон талаар хэвлэлvvд шуугиж байна. Ингээд та бvхэн vйл явдлын газар дээрээс ирсэн дэлгэрэнгvй мэдээллийг хvлээн авна уу.
Хадгалах
Холливуудын залуухан одМиша Бартонжин нэмж, хаяхдаа их амархан хvн бололтой. Ямартай ч саяхан л тэрээр гуалиг биеэрээ гайхуулж, тансаг даашинзаар гоён, зарим нэг хvмvvст хэтэрхий туранхай мэт санагдаж байсан бол одоо нилээн мяраалж, єсвєр насны эгэл нэгэн охин болжээ. Гэвч зарим хvмvvс тvvнийг “бага уух хэрэгтэй, архи савнаасаа бусдыг залгина гэж энэ дээ”- хэмээн хатуухан зэмлэж байгаа юм байна.
Хадгалах
Та бvхэнд, тэр дундаа эрхэм бvсгvй танд “Маддонагийн хараа булаам нялх ногоо” гэдгээрээ алдартайХесус Луц(Jesus Luz)-ын "CQ" сэтгvvлд Мариано Виванко-гийн зураг авалтад оролцсон нvдээ салгахын аргагvй дур булаам гэрэл зургуудыг хvргэж байна.Энэ удаад тvvний зураг авалтыг хийсэн Мариано хэлэхдээ Хесусийг хамт байхад тааламжтай, яриа хєєрєє сайтай, дажгvй залуу гэж vнэлжээ. Ер нь энэ залуухан хархvvтэй хамтарч ажилласан хvн бvхэн л ам сайтай байдаг юм байна. Гэхдээ л тvvнийг Попын хатан хаан Мадонна-тай нэр холбогдож, эрээ цээргvй зураг авалтад цугтаа оролцсонд нь зарим хvмvvс сэтгэл дундуур байдаг ажээ.
Хадгалах
Олны дунд од болон гялалзаж явах нь хvн бvхний далдхан бас биелэгдэшгvй мэт мєрєєдєл нь боловч од байхад бас тоолж баршгvй олон сул талтай байдаг. Жишээлбэл єнєєдєр та бvхэнд од байх ямар хэцvv болохыг Парис Хилтон-ээр жишээ татан vзvvлье. Ээ дээ энэ паппарацийнхана уу, алдар нэрийн муу нэртэй мєнхийн дагуул юм даа. Алтан хошуу аянганаас хурц, агтнаас хурдан гэдэг бол паппарацийн дуран пулемётоос хvчтэй пуужингаас хурдан юм шив дээ.
Хадгалах
Та бvхний мэлмийг гэрэл зурагчинБрайан Адамс(Bryan Adams)-ын євєрмєц сэтгэлгээ, мэргэжлийн чадварынх нь дээгvvр тєвшнийг илтгэсэн шилдэг гэрэл зургуудаар мялааж байна. Тэрээр гэрэл зурагчин гэхээсээ илvvтэйгээр хєгжимчин гэдгээрээ олны танил боловч тал талын авъяастай гэдгээ мэргэжлийн єндєр тєвшинд авсан гэрэл зургуудаараа батлаад байгаа хvн юм.Тvvний гэрэл зургуудыг Vogue, Harper's Bazaar, Vanity Fair, Esquire, Playboy зэрэг алдартай сэтгvvлvvд дээрээс харж болно. Адамс 2006 онд LeadAward-тай гэрээ хийн хамтран ажиллах болсон байна. Тvvнд уран бvтээлийнх хэд хэдэн зургийн цомог байдаг ажээ. Брайан Адамс нь фэшн болон селебрити буюу оддын зургийг хальсанд буулгах чиглэлээр дагнан ажилладаг байна. Тэрээр угийн олны танил хvн тул алдар нэртэй хvмvvсийн зургийг олж дарахад ядах юмгvй байдаг аж. За ингээд олон талын авъяастай энэ залуугийн нvдээр Холливуудын халуухан бvсгvйчvvдийг тольдицгооё.
Хадгалах