Хvний насыг цагийн зvvтэй харьцуулвал, энэ гайхалтай хєдєлмєрч бvсгvйн хувьд амдралынх нь vд єнгєрчихєєд оройн бvрий аль хэдийнэ орсон гэж ойлгож болно. Гэсэн ч Мадонна “нар аргамжсан мэргэн” шиг цог жавхаа, гоо vзэсгэлэнгээ хадгалсаар л байна. Саяхан алдарт "Vanity Fair" сэтгvvлийн Италийн хэвлэл дээр Dolce&Gabbana (D&G)-г сурталчилсан тvvний гурван зураг тавигдсан байсныг танд хvргэж байна. Уг зураг авалтыг алдарт Стивен Кляйн (Steven Klein) удирдан явуулсан гэнэ. Dolce&Gabbana-ийн vvсгэн байгуулагчид болох Доменико Дольче болон Стефано Габбана нар энэхvv сурталчилгааны кампанит ажлыг: “италийн неорализмын vеийн гайхалтай киноны дvр зургийг домог болсон бvсгvйгээр дамжуулан гэрэл зургийн хальсанд ахин амилуулах зорилгын дагуу бvтээгдсэн” - хэмээн тайлбарлажээ. Мадонна маань уг зураг авалтад Италийн кино ертєнцийн “охин тэнгэр” хэмээгддэг Анна Маньян-ы дvрийг бvтээхийг оролджээ.
Хадгалах
Содон сэтгэлгээтэй зєгнєлт кинонд, тэр тусмаа алдарт Matrix-д дуртай бол та энэ хvнийг таньж байгаа байх. Яагаав єнєєх Матриксийг найруулсан ах дvv хоёр Вачовскигийн нэг нь байна шvv дээ. Тэрээр хvйсээ солиулахаар гэнэт шийдээд, зорьсондоо хvрчээ. Одоо Ларри Вачовский “агсныг” Лана гэж дууддаг болсон гэнэ. Тийм ойлгомжгvй, сонин киног найруулахын тулд нилээн гаж сэтгэлгээтэй байх хэрэгтэй байдаг байлгvй дээ. Ямар сайндаа л хvйсээ солиулж байх вэ дээ. За ингээд Ларри-гийн Лана болж хувирсан тvvхийн єчvvхэн хэсгийн єгvvлсэн зургуудыг vзэцгээе. Эрх чєлєєт нийгэм ээ гэж.
Хадгалах
Хvндэт уншигч таны чєлєєт цагт зориулж, хоорондоо дэндvv ижилхэн тєрхтэй буюу байр байдалтай алдартнуудын харьцуулсан фото зургуудыг хvргэж байна. Нэг завтай vедээ зурагтаар гарах кинонд анхаарлаа тvр хандуултал, гол дvрийн эмэгтэй нь Пенелопа Круз ч юмуу хэн нэгэн таны сайн мэдэх жvжигчин юм шиг зурсхан бодогдоод, дараа нь дуулахнээ, огт єєр эмэгтэй тоглосон болохыг нь олж мэдээд гайхах тохиолдол танд гарч л байсан биздээ. Эрэгтэй алдартнуудыг ч мєн андуурах vе бишгvй олон тохиолддог. За тэгвэл яг энэ андуурлыг, бяцхан тєєрєгдлийг тєрvvлдэг “хэргийн эзэд” болсон бие биетэйгээ ижилхэн тєрхтэй одуудыг тольдоно уу.
Хадгалах
Энэ цагийн хамгийн цуутай хvvхнvvдийн нэг тєдийгvй хамгийн чадварлаг загвар ємсєгчдийн нэг болсон Бразилийн супер модельЖизель Бюндхен(Gisele Bundchen) болон алдартай хєл бємбєгчин Том Брэйди (Tom Brady) нарын гэр бvлд шинэ гишvvн мэндэлжээ. Жизель єнгєрсєн Лхагва гарагт амаржсан юм байна. Хvvтэй болсон алдартай хос хоёр маань 2009 оны 2 сард Лос-Анжелес хотод гэрлэснийхээ дараа, 4 сард гэр бvлийнхэн болон найз нєхєддєє зориулж, Коста-Рикад ахин гэрлэх ёслол vйлдсэн аж. Мєн Жизель єнгєрсєн жил “Дэлхийн хамгийн баян загвар ємсєгч” гэсэн тодотголоор Гиннесийн номонд багтсан гэдгийг эрхэм уншигч танд сануулах нь зvйтэй болов уу. За ингээд Forbes сэтгvvлийн судалгаагаар 2008 онд 35 сая долларын орлоготой ажилласан гэгдэх алдарт Жизель Бюндхенд хvvтэй болсонд нь баяр хvргэхийн ялдамд, фото хальсанд буусан хамгийн дур булаам агшнуудыг нь тольдоцгооё.
Хадгалах
Хар багаасаа олны танил болж, дэлгэцийн гайхалтай бvтээлvvд дээрхи адтай бяцхан охины дvрvvдээрээ хvмvvсийн зvрх сэтгэлд хоногшин vлдсэн ч єдгєє дур булаам тєрхєєрєє эрчvvдийг байлдан дагуулж, задгай зайдан амьдралаараа бусдыг гайхуулж, урмыг нь хугалах болсон идэр залуухан Линдси Лохан (Lindsay Lohan) бvсгvй саяхан Пети Райт (Petey Wright), София Бутелла (Sofia Boutella) нартай хамтран MUSE Magazine сэтгvvлийн євлийн дугаарт зориулсан эротик зураг авалтад оржээ. Эдгээр зургуудыг ажин суухад Линдси-гийн эрээгvй харц, яавал ч яая гэсэх ах захгvй байр байдал нь цаанаа л нэг дотор тєєнєсєн тачаангуй мэдрэмжийг урих ажээ. За ингээд энэхvv “хэцvv” бvсгvйн сэтгэлд дуудах уг содон мэдрэмжийг тантай хуваалцая.
Хадгалах
Леди Гага хэмээх энэхvv эхэмсэг нэртэй євєрмєц алдартан бvсгvйг хvн бvр єєр єєрєєр дvгнэж, урьдчилан таамаглахын аргагvй гаж сонин гадаад vзэмжийг нь шvvмжлэн хэлэлцэж, тааламжтай хандахаасаа илvvтэйгээр дургvйцэж vзэн ядах нь их ээ. Ямартай ч Леди Гага (Lady Gaga)-г поп-хєгжмийн ертєнцєд єєрийн гэсэн єнгє аясыг бий болгож, шуугиан тэсрэлтийн эзэн болж чадсан гайхмаар содон тєрхтэй, гойд хvчтэй хоолойтой нэгэн гэдэгтэй нь маргахын аргагvй юм. За ингээд уншигч таны мэлмийд энэ бvсгvйн алдрын оргилд гарсан тухай тvvхээс нь бага ч гэсэн хуваалцаж, тvvний гайхмаар олон янзын дvр тєрхийг хvргэхээр бэлтгэлээ.
Хадгалах
Эрчvvдэд зориулсан дэлхийн хамгийн алдартай сэтгvvл Playboy нь анх 1953 оны энэ сард 70 мянган хувь хэвлэгдэн гарч байснаасаа хойш 56 дахь євлєє угтан авч байгаа аж. Мєн саяхнаас уг сэтгvvлийг хєрєнгє оруулагчдын бvлэг худалдан авахаар болсон нь тогтоогдоод байгаа юм.Єєрєєр хэлбэл эрчvvдийн хамгийн таашаалтай, зугаа цэнгэлийн євєрмєц бєгєєд vзэсгэлэнтэй ертєнц болсон алдарт Playboy сэтгvvлийн эзэмшигч, vvсгэн байгуулагчХью Хефнернь (Hugh Hefner) насан туршийнхаа бизнесээ єєр хvний гарт шилжvvлэхээр болоод байгаа аж. Одоогийн байдлаар уг хэвлэлийг Iconix Brand Management Group компани авах тєлєвтэй байгаа гэнэ. Судлаачдын vзэж байгаагаар тус компани нь хамгийн гол нь уг алдартай сэтгvvлийн нэр хvнд, брэнд vнэлэмжийг нь хамгийн ихээр сонирхож байгаа ажээ. За ингээд vе vеийн эрчvvдийн нvдийг баясгаж, сэтгэлийг нь цэнгvvлсээр ирсэн, цэцэг дамжсан хээнцэр тансаг эрвээхийнvvдийн цоморлиг болсон Playboy сэтгvvлийн цаг цагийн дугаарууд дээрхи хамгийн євєрмєц, хамгийн сайхан бvсгvйчvvдийн тєрхийг хvлээн авч, хайртай сэтгvvлийнхээ 56 жилийн тvvхийг хуваалцацгаая.
Хадгалах
Алдарт Empire сэтгvvл нь 20 жилийнхээ ойн баярыг тохиолдуулж, уншигч олондоо гайхалтай євєрмєц бэлэг барьжээ. Тэд Холливуудын алдарт оддыг vзэгч тvмний сэтгэл зvрхэнд хамгийн ихээр шингэн vлдсэн дvрээр нь гэрэл зургийн хальсанд буулгаж сэтгvvлдээ нийтэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэхvv цуврал зураг авалтад бид бvхний бишрэн шvтдэг жvжигчид маань энгийн, дэгжин хувцасласан байх боловч ямар нэгэн эд хэрэгсэл, єчvvхэн жижиг деталийн тусламжтайгаар сэтгэлд хоногшсон гайхалтай дvрvvдээ эргэн сануулах мэт сонирхолтой тєрхтэй буужээ. За ингээд дэлгэцийн шилдэг бvтээлvvдэд гайхалтай дvрvvдийг бvтээсэн одуудаас дамжуулан хамгийн ихээр сэтгэлд хvрсэн дvр тєрхийг нь эргэн дурсацгаая.
Хадгалах
Нэг л танил юм шиг юу билээ гэж бодож байгаа биз. Зарим нэг нь ч шууд л таньсан байх. Тиймээ энэ бол Оросын алдарт дуучинФилипп Киркоров, ойрдоо нэг л намдуухан байгаа энэ хvнийг бид сайн мэднэ. Саяхан тэрээр шинэ найз бvсгvйн хамт папарацын дуранд єртсєн байна. Тэдний хамгийн их анхаарлыг нь татсан зvйл Филиппийн vсний шинэ стиль байлаа. Надад бол маш их таалагдлаа, магадгvй та удахгvй болох шинэ жилийн баяртаа очихдоо vvнээс санаа авч яагаад болохгvй гэж ?... За ямартай ч бидний сэтгэлд их ойр байдаг дуучныхаа шинэ хэв маягтай танилцацгаая.
Хадгалах
Сард сая саяар нь олдог Холливуудын алдартай гэр бvлийн бяцхан эрдэнэ болсон охин нь байна гэдэг баян улсын хааны гvнж байхтай агаар нэг биз ээ. Тиймээс ч холливуудын гэр бvлvvд сенсаци, паппараци, улаан хивс, vнэт эрдэнэ, тансаг орд харш, алдар хvндээр хvрээлэгдсэн амьдралдаа тєрсєн vрсээ бусдаас илvv сайхан, бусдаас онцгой байлгахыг хvсдэг нь мэдээж. Vvний нэг жишээ болгож, олон сайхан дэлгэцийн бvтээлд дvрээ мєнхєлсєн алдарт Том Круз болон Кэти Холмс хоёрын 3 настай балчир охины жижигхэн хєлєндєє ямар гутал ємсдєгийг та бvхэнд сонирхуулах гэж байна. Хорвоод мэндлээд ердєє гуравдах євлийнхєє нvvрийг vзэх гэж байгаа єєдєсхєн охин хирэндээ таарсан єндєр єсгийт дээр донжигонож байхад ирээдvйд юугаар гангарч, яаж “айлгvйтэхийг” нь таахын аргагvй бэрх ажээ.
Хадгалах
"Элен ба тvvний нєхєд" энэ францын олон ангит кино 90-ээд оны дундуур Оросын ОРТ сувгаар гарч, оросоос гадна манайхны хvvхэд залуучууд чухамдаа энэ киногоор амьсгалаж байсан гэхэд хэлсдэхгvй болов уу. Кино нь францын дотуур байрны хэсэг оюутаны хайр сэтгэл, нєхєрлєл, амьдралыг vзvvлсэн байдаг гэдгийг мартаагvй байхаа. Уг кино оросын сувгаар гарснаас хойш 16 жил єнгєрсєн бєгєєд гол дvрд тоглосон дуучин Элен Ролле тухайн vедээ 26 настай байсан боловч дээд сургуулийн 1-р курсийн оюутан охины дvрийг тун сайн гаргаж єгсєн юм. Ингээд та бvгд гайхалтай бага залуу насаа дурсан тэдний 16 жилийн дараах тєрхийг харна уу.
Хадгалах
Английн алдартай ая зохиогч, дуучин тєдийгvй 1980-аад онд хєгжмийн ертєнцєд нэгэн шинэ давалгааг vvсгэсэн гэгдэхПит Бернс(Pete Burns) нь угийн цэвэрхэн бєгєєд царайлаг залуу байсан боловч амьдралынхаа турш цуглуулсан хєрєнгєнийхєє ихэнхийг зарлагадан байж, маш олон тооны хvнд хагалгааг туулсны эцэст эмэгтэй хvн болжээ. Гэвч тэрээр одоо “бурхны дvр тєрхийг євлєн авсан Адам” шиг биш, харин тvvний хавирганаас бvтсэн эмэгтэй хvн шиг, тэр дундаа нvдэнд хvйтэн, бараг л зэрэмдэг гэж хэлж болохоор царай муутай нэгэн болж хувирчээ. Хорвоо дэлхий бєєрєнхий, зовлон жаргал нь эрх тэгш бус байдаг хойно хvн хvнд л маш олон тєрлийн шалтаг, шалтгаан, зовлон зvдгvvр байдаг байх. Гэхдээ би л хувьдаа хийморьлог, чадалтай эр хvний биеийг олж тєрсєн хирнээ яагаад зарим залуус сул дорой бvсгvй хvн шиг болохыг тэгтлээ их хvсдэгийг яагаад ч ойлгож чаддаггvй юм. Магадгvй тэд эмэгтэй хvн шиг хайрлуулж, эмэгтэй хvн шиг гоо vзэсгэлэнгээрээ гайхагдаж, эмэгтэй хvн шиг хvндлэгдэхийг хvссэндээ эр тавилангаас нvvр буруулдаг байх. Яадаг ч байсан юу сайхан дур сайхан гэдэг ам таглах vг байхад, миний бие энд хэлээ билvvдээд ч яахав дээ.
Хадгалах