АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Шоронгийн хаалга татаж байсан одууд

Алдаа оноо ээлжилж, хар цагаан дурсамжууд сvлэлдэх жамтай хорвоод алдар нэр, эд хєрєнгє нь бялхсан хамгийн алдартай одууд хvртэл хvн л болсон хойно болохгvй бvтэхгvй, буруу vйлдэл хийснийхээ тєлєє, эсвэл атаархуу хvмvvсийн хэл аманд ороогдон хилс хэргээр гvтгэгдэн, нийгмээсээ шийтгэлийг хvртэж, шоронгийн хаалга татдаг билээ. Гэхдээ хэт их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай гэгчээр дутуу хvтvv зvйл юу ч vгvй амьдралаасаа уйдсан зарим нэг од нь єєрсдийн буруугаас болж нийгмийн хог шааруудын оршдог газар хоригдож байсан нь нууц биш ээ. Ингээд энэ оны 7-р сард ахин торны цаана орсон Линдсей Лоханаас єхсvvлээд, 20-р зууны хаа байсан гучаад онд баривчлагдаж байсан Френк Сенатра хvртлэх сахилгагvй, бас паянгаа чирсэн алдартнуудын цуглуулгатай танилцана уу.
Шоронгийн хаалга татаж байсан одууд Хадгалах

2010 онд хамгийн их ашигтай ажилласан дуучид

Бидний оюун ухаан харц мэдэрхvйд дэлхийн том од хэмээн хоногшин vлдэж, шvтэн биширч, даган дуйрааж байдаг энэ цагийн амжилт бvтээлээр дvvрэн хамтлаг дуучдаас хамгийн их олз омогтой байгаа арван уран бvтээлчийг танилцуулж байна. Таны харж буй rapper Jay-Z нь 62 сая доллар олж жагсаалтын 6-д бичигдсэн бол тvvний найз бvсгvй Beyonce айргийн тавд багтаж чадсан байна. Тэд энэ орлогоо зєвхөн цомог зарах бус аялан тоглолт, реклам зар суталчилгаа, арга хэмжээнvvдээс бvрдvvлсэн байгаа. Харин одоо ямар ямар уран бvтээлчид эхний байруудыг эзэлж, хэдий хэр мєнгє халаасалсан талаар сонирхоцгооё. Бонус мэдээж байгаа.
2010 онд хамгийн их ашигтай ажилласан дуучид Хадгалах

Леди Гага галзуу тоглолтын солиотой агшин

Энэ цагийг эрхгvй эзэгнэж чадаж байгаа, хамгийн хурц єнцєгтэй од болсон залуухан эрч хvчтэй хадагтай Lady Gaga нь хvний санаанд багтамгvй гаж vйлдлvvдийнхээ тоог саяхан нэгээр нэмлээ. Тэрээр саяхан Чикаго хотод болсон альтернатив хєгжмийн алдарт «Лоллаполуза» фестивалийн vеэр тайзан дээр бараг нvцгэн шахуу гараад зогсохгvй, цугласан олны дээрээс vсэрч, фенvvдийнхээ гарт хамаг юмаа хамаагvй бариулжээ. “Ямар гаж vйлдэл гаргаж, бусдын анхаарлыг єєртєє татах вэ?” гэж  алдартнууд толгойгоо гашилгадаг болсон єнєє цагт хvртэл мань бvсгvй шиг зоригтой бєгєєд жинхэнэ солиотой алхмуудыг хийж зvрхлэх од єнєє vед цєєхєн байдаг нь нууц биш. Ингээд хээгээ барж хэнхдэгээ дэлгэсэн нєгєє “муу” Хадагтай Бандаашийнхаа бас нэгэн солиотой vйлдлийг сонирхоцгооё.
Леди Гага галзуу тоглолтын солиотой агшин Хадгалах

Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй жvжигчид

Америкийн алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн сэтгvvлчид Дэлхийн хамгийн баян эмэгтэй жvжигчдийн рейтингийн тогтоож, олонд танилцуулсан байна. Тайз, дэлгэцнээ гялалзаж, сая сая шvтэн бишрэгчдийнхээ зvрх сэтгэлийг эзэмдэж, байгаа байдлаараа, vйл хєдлєлєєрєє тэдэнд урам зориг хайрлаж яваа авъяаслаг, чадалтай, бас ахин хэзээ ч давтагдашгvй гайхамшигтай бvсгvйчvvдийг тэд кино болон реклам сурталчилгаанд тоглож олсон орлогоор нь жагсаажээ. Ингээд дэлхийн кино урлагийн хамгийн тод гялалзах бvсгvй оддын дотроос хєрєнгє мєнгєєр, нэр нєлєєгєєрєє яахын аргагvй ялгарсан эхний аравтай танилцацгаая.
Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй жvжигчид Хадгалах

Оддын Twitter дээрхи хувийн гэрэл зургууд

Авъяас билэг нь тєгсєрсєн алдрын оргилын эзэн ч бай, язгуур угсаагаараа ялгарсан удамтай айлын єв залгамжлагч ч бай, модоо барьж, хорголоо тоолсон арчаагvй гуйлгачин ч бай, хvн л бол хvн л байдаг хорвоод бид єдєр хоногийн єнгєрvvлж байна. Хэн ч байсан зvрх сэтгэлтэй, янгинадаг ястай, урсдаг цустай амьд хvмvvс гэдгээрээ єєр хоорондоо дэндvv ижилхэн байдаг. Тиймээс хамгийн алдартай одууд хvртэл та бидэн шиг єєрсдийнхєє зургийг элдвээр хальсанд буулгаж, Twitter, Facebook зэрэг харилцааны сайтууд дээр тавьдаг ажээ. Ингээд доорхи хvмvvсийн гэрэл зургийг хараад, нэрийг нь уншихаасаа ємнє “хэн бэ” гэдгийг нь таахыг оролдож, єєрєє єєрийгєє хєгжєєнгєє, хамгийн ихэмсэг, чинээлэг хvмvvсийн жирийн нэгэн аальгvй бvсгvй, этгээд залуу, хєгжилтэй нэгэн шиг хальсанд буусан дvр зургуудаар хорвоогийн хоосон чанарыг жаахан ч гэсэн нэмж ухаарахыг урьж байна.
Оддын Twitter дээрхи хувийн гэрэл зургууд Хадгалах

Америкийн шинэ “интернет-од”

Уншигч та бvхэнд АНУ-ын Чикаго хотод амьдардаг Wendy4 гэдгээрээ эх орныхоо интернэт хэрэглэгчдийн дунд алдаршаад байгаа бvсгvйн гэрэл зургуудыг хvргэж байна. Тэрээр саяхнаас байнга олны анхаарлын тєвд байх болж, холливуудын од шиг л гэрэл зурагчин, сэтгvvлчдийн “овоо харааны” гадна талд vлдэхээ байжээ. Энэ бvхэн зєвхєн тvvний хэт анхаарал татам гадаад тєрхтэй нь л салшгvй холбоотой юм байна. Тvvний нvдэнд дулаахан, нvvрний буянтай тєрх, намбалаг алхаа, хамгийн гол нь байгалиас заяасан асар том хєх нь олон интернэт хэрэглэгчдийг галзууруулах шахдаг байна.
Америкийн шинэ “интернет-од” Хадгалах

Анжелина Жоли Москвад айлчилсан нь

Цагийг эзэлсэн сайхан бvсгvй Анжелина Жоли (Angelina Jolie) нь “Salt” киногоо Оросын ард тvмэнд сурталчлахаар Москва хотноо зочилжээ. Тэрээр єчигдєр буюу 7 сарын 25-ны єдєр Улаан Талбайн тєрх ард нь налайх Ритц Карлтон зочид буудлын дээвэр дээр зуу зуун гэрэл зурагчдын дурангийн гол “бай” болсон байна. Харин vдэш нь “Октябрь” кино театрт шинэ киноных нь нээлт болоход сайхан бvсгvй маань мєн байлцаж, vзэгчид, сэтгvvлчид, гэрэл зурагчдын мэлмийг гайхалтай инээмсэглэл, бурханлиг оршихуйгаараа мялаажээ. Ингээд Анжелинагийн хойд хєршид хэрхэн зочилж, улаан хивсэн дээгvvр яаж алхсантай цухас танилцацгаая. Дашрамд дурдахад уг киноны DVD нь 7-р сарын 29 гэхэд оросын зах зээлд гарч эхлэх юм байна.
Анжелина Жоли Москвад айлчилсан нь Хадгалах

Дэлхийн хамгийн баян хаад, ноёд, хунтайж нар

Хvн бvхэнд нэгэн хэвийн уйтгарт амьдралаас залхаж, vлгэрийн гэмээр уран зєгнєлт “агаараар” тvр ч атугай амьсгалах хvсэл тєрєх vе тохиодог. Тэр vедээ бид ихэвчлэн сонирхолтой видео тоглоом тоглох юмуу, уран зохиолын зєгнєлт ном уншиж, “панаалтай” кино vзэж, найруулагч болон жvжигчдийнх нь халаасыг тvнтийлгэдэг шvv дээ. Гэхдээ эцсийн эцэст “ийм амьдрал гэж юу байх вэ дээ. Vлгэр vлгэр хэвээрээ л vлддэг” гэж урам муутайхан буцаж хэвийн амьдралдаа ордог. Тэгвэл vнэхээр удам сайтай хvний vр болж тєрєєд, улс орноо удирдахдаа, алтаар ордноо бариулж, эрдэнийн чулуугаар тавилгаа хийлгэн, сvvнд умбаж, торгонд хєлбєрсєн vлгэрийн амьдрал байдаг гэдгийг та мэдэх vv? Хэрэв vгvй бол vргэлжлэл дээр дарж, энэ цагийн хамгийн баян хаад язгууртнууд болон хунтайж нартай танилцацгаая. Язгуур, заяа сайтай аавын хєвгvvд, ээжийн охидын буянтай тєрхvvдийг ажиж, хийморио ядаж сэргээцгээе.
Дэлхийн хамгийн баян хаад, ноёд, хунтайж нар Хадгалах

Одууд олон жилийн ємнє

Оддын хvvхэд нас, нvvр будалт, залуу vе, тарган туранхай гээд л янз бvрийн мэдээллийг та бvхэндээ хvргэдэг, цаашид ч хvргэх биз. Энэ удаа тэдний тийм ч хол биш гэхдээ нэлээд хэдэн жилийн ємнєх дvр тєрхийг яг одоо vеийнх нь тєрхтэй харьцуулсан сонирхолтой зургуудыг толилуулж байна. Бидний хvндэлж бишэрч явдаг жvжигчид маань шаггvй стилтэй охид, залуус байжээ. Цаг хугацаа он тоолол явсаар... харин бидэнд зураг л тvvхийг хvvрнэн vлдэх юм даа.
Одууд олон жилийн ємнє Хадгалах

Оддын vс засалтын хувьсгал

Зєвхєн алдартай одууд л ийм ойрхон давтамжтайгаар vс зvсээ ингэж эрс тэрс єєрчилж чадах зориг зvрхтэй, єєрєєрєє тоглосон эрсдлээ даах хєрєнгєтэйгєєс гадна олны нvдэн дээр байнга ил байдаг амьдрал, мэргэжлийн онцлогоосоо болоод ийм хамелеон шиг байх шаардлагатай байдаг билээ. Амьдралыг тэр чигээр нь шоу гэж боддог хамгийн баян хvн ч гэсэн єєрийгєє ингэж ойр ойрхон, эрс єєрчилж, гадаад тєрхнийхєє хувьд єглєє нэг єєр хvн байсан бол, орой огт ондоо нэгэн болж хувираад байж чадахгvй л болов уу. Бусдаас онцгой гадаад тєрхтэй, авъяастай хvмvvс огт єєр л байх юм даа. Ингээд алдартай оддын vс засалт, дvр тєрхний хувьслыг ажицгаая.
Оддын vс засалтын хувьсгал Хадгалах

Оддын биен дээрхи хамгийн євєрмєц шивээснvvд

Хvн бvхний нvдэнд ил байдаг холливуудын алдартай оддын биен дээрхи сайн муу, сайхан муухай шивээснvvдийн хамгийн євєрмєцvvдийн фото зургуудтай танилцана уу. Хувийн амьдралаараа дуулиан тарьж, урлагт гаргасан амжилтаараа ард тvмний бишрэл хvндлэлийг хvлээсэн эдгээр оддын юм бvхэн нь бусдаас онцгой, євєрмєц байдаг тул “арьсан дээрхи арилашгvй” зурагнуудаа хvртэл ер бусын бєгєєд санаа авмаар vзэмжтэй хийлгэдэг ажээ. Хараа булааж, эзнээ чимсэн шивээс байна уу, эс бєгєєс маяг нь дэндсэн эрээн зураг байна уу гэдгийг уншигч та мэргэн оюундаа тунгаана биз ээ. Ямартай ч холливуудын оддын хамгийн євєрмєц шивээсний цуглуулгатай танилцацгаая.
Оддын биен дээрхи хамгийн євєрмєц шивээснvvд Хадгалах

Оддын тєгс биш тєрхvvд

Хийж бvтээснээрээ бусдад гайхагдаж, авъяас билиг, уйгагvй хєдєлмєрийнхєє ачаар сая сая хvмvvсийн хvндлэлийг хvлээн, баян тансаг, алдар нэртэй амьдрах сайхан. Гэвч олны дунд од болон гялалзаж, бусдын дунд бурхан мэт шvтэгдсэн алдартнуудын хувьд хамгийн хэцvv нь байнга хэвлэл мэдээллийнхний нvдэнд єртєж, хов живний бай болдог. Мєн тэд єєр єєрийн шvтэн бишрэгчдийн хvндлэл, хайрыг хvлээсэн байдаг тул хvний нэр тєрєє vнэлэх “ухамсрын” улмаас байнга л тєгс байх шаардлагатай тулгардаг билээ. Хvсэхэд хясна гэгчээр хvн бvр арван хуруу тэгш биш хойно тэдний ганцхан хайнга хєдєлгєєн, бие нvvрэн дээрхи бяцхан єє сэв нь зарим зурагчин, сэтгvvлчдийн хараанаас алдуурдаггvй ажээ. Ингээд холливуудын оддын хайнга бєгєєд тєгс тєгєлдєр биш тєрхvvдийн сонирхолтой цуглуулгыг хvлээн авна уу. Таны чєлєєт цагийг зугаатай, хєгжилтэй єнгєрvvлэхэд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Оддын тєгс биш тєрхvvд Хадгалах