АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Алдартай рэпчидийн хvvхэд насны тєрх

Шоу бизнес тєдийгvй дуу хєгжмийн ертєнц дэх ая, хєгжмийн ноёрхлыг аялгуулаг vглэлтээр эвдэж, гял цал болсон дэндvv чамин гоёл чимэглэлтэй хирнээ хээгvй этгээд тєрх, хар арьсаараа бусдаас эрс ялгарсаар ирсэн рэп хэмээх урсгалын “загалмайлсан эцэг”-vvдийн залгамж халаа болсон энэ цагийн одуудын єнєєгийн тєрхийг хvvхэд ахуй vеийнх нь зургуудтай харьцуулан харцгаая. Зарим нэг нь хvvхэд байхаасаа огт єєрчлєгдєєгvй гэмээр харагдлаа.
Алдартай рэпчидийн хvvхэд насны тєрх Хадгалах

Ирина Шейк - Sports Illustrated Swimsuit 2011 каталогийг чимжээ

Уншигч та бvхэнд саяхан танилцуулж байсан Орос гаралтай сайхан бvсгvй, мандаж яваа топ модель Ирина Шейкийн бас нэгэн шинэ ажлыг танд хvргэж байна. Орост тєдийгvй дэлхий дахинд танигдаж яваа энэ залуухан бvсгvй нь алдарт сахиусан тэнгэр Адриана Лиматай ялгахын аргагvй адилхан ажээ. Мєн Ирина Шейк нь Кристиано Рональдогийн найз бvсгvй юм байна. Ингээд бvгдээрээ энэ бvсгvйн Sports Illustrated Swimsuit 2011 – каталогит авахуулсан гэрэл зургуудыг хvлээн авцгаая. Гоо сайхан, залуу насны ааг нь дотроосоо цацарсан тvvний гэрэл зургууд нь уншигч танд амьдралын баяр баясгаланг амтлуулж, бvсгvй хvний нvдэнд vл vзэгдэх далдын хvч чадлыг мэдрvvлэх байх.
Ирина Шейк - Sports Illustrated Swimsuit 2011 каталогийг чимжээ Хадгалах

Берлусконигийн ээлжит амраг

Италийн ерєнхий сайд Берлусконигийн ээлжит насанд хvрээгvй залуухан амраг бvсгvйн хувийн зурагнуудыг тантай хуваалцая. Тєр улсыг тєвхнvvлэх их vйлс, тvмэн олныхоо итгэлийг хvлээх vлэмж хичээл зvтгэл, сэтгэл татам сайхан гэргийгээ халамжлах гээд толгойтой vснээсээ их ажлынхаа хажуугаар энэ 74 настай євєє яаж бас сvvлэрч амждаг байна аа. Эрийг нас, уулыг цас дардаг байхад Италийн домогт хvvхэмсэг эр болсон Берлускони сайдын нас нь явах тусам амрагууд нь улам л залуужаад байх юм аа. Ингээд бvгдээрээ одоогийн байдлаар Берлусконигийн єврийг дулаацуулж байгаа нэгэн vзэсгэлэнт бvсгvйн зурагнуудтай танилцацгаая.
Берлусконигийн ээлжит амраг Хадгалах

Алдартнуудын Twitter-ээс авсан зурагнууд

Vргэлжлэл дээр дармагц гарч ирэх vй олон зурагнууд дээрхи хvмvvс эхнээсээ авахуулаад дуусах хvртлээ бvгд маш алдартай одууд билээ. Гэхдээ тэд та бидэнтэй л адилхан амьсгалж, амьдардаг хvмvvс учраас бусдын л нэгэн адил єєрсдийн дурсамжтай, хєгжилтэй, мартагдашгvй агшнуудаа зургийн хальсанд буулгаж тvvнийгээ найз нєхєдтэйгээ хуваалцахын тулд хувийн бичил блог дээрээ тавьдаг байна. Тэртээх холын тэнгэрт гэрэлтэх хvршгvй, халдашгvй одод мэт хvмvvсийг ингээд илvv ойроос, элдэв янзын засваргvй энгийн байдлаар нь олж харцгаая.
Алдартнуудын Twitter-ээс авсан зурагнууд Хадгалах

Согтуу David Hasselhoff

Baywatch-ийг хєл дээр босгож, сая сая долларын ашиг олж, бvсгvйчvvдийн зvрх сэтгэлийг эзэмдэн, “Авъяаслаг америкчууд” шоуны эрхэм шvvгчдийн бvрэлдэхvvнд багтсан єнєєх алдартай залуу чинь нохой гурав харагдтал уучихаад байгаа байдал нь энэ. 2007 оны 5 сарын 3-ны энэ бичлэг дээр Дэвид Хаззельхоф нь Las Vegas-ын нэгэн буудлын єрєєнд цээж нvцгэн хэвтэж, Wendy-гийн гамбургерийг идэхээр хичээх ажээ.Тvvний охин Taylor Ann нь аавдаа архи уухаа болих хэрэгтэйг хэлснийхээ дараагаар, “Та яахаа болих гэж байгаа билээ?” гэж асуухад нь Дэвид хариуд нь: “Тиймээ, тийм, мхмммм”- хэмээн амандаа бувтнана. Дэвид эрvvл болснийхоо дараагаар энэхvv бичлэгийг санаатайгаар тараагдсан хэн нэгний урдчилан тєлєвлєсєн явуулга хэмээн мэдэгджээ. Ямартай ч бvгдээрээ цагтаа буруу замаар будаа тээж, архинд толгойгоо нэг хэсэг мэдvvлсэн энэхvv алдартны “мууд” дурлацгаая.
Согтуу David Hasselhoff Хадгалах

Оддын ховор зургууд (12-р хэсэг)

Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад  лав эдгээр зургуудаас Софи Лорений vзэсглэнтэй бєгєєд халуухан тєрхvvд, Федерико Феллиний сахлаа авч буй агшин, царайлаг Элвис Пресли, The Rolling Stones-ийн гайхалтай залуус, залуухан Мила Йовович, бяцхан Жоди Фостер, эрх хонгор Кирстен Данст, замд гарсан Боб Марли, халуухан Деми Мур нарын тєрхvvд их таалагдлаа. Харин таны сэтгэлийг ямар зураг илvv их татаж байна?...
Оддын ховор зургууд (12-р хэсэг) Хадгалах

Муу зуршилтай одод

Бидэнд vргэлж л гоё сайхнаар харагдаж, бишрэл хvндэтгэлийг маань хvлээж байдаг олны танил эрхмvvдийн хорт зуршилын талаар сонирхолтой баримтуудыг танд vзvvлэх гэж байна. Хvн гэж ер нь бусдын мууд дуртай байдаг, тэр дундаа одуудын шvv. Ийм болохоор л тэдэнд олны ємнє биеэ зєв авч явах шаардлага тулгарч, янз бvрийн сэтгэлийн дарамтууд бий болсноор хар тамхи, архи, зугаа цэнгэлд  дурлан тэр нь хэрээс хэтэрч эмнэлэгийн хаалга татдаг байх. Гэхдээ эдгээр одууд бидэнтэй адил хvн шvv дээ. Тэд бас л алдаж онож, ууж иддэг. Бид тэднийг дэндvv єєгvй сайхан гэж тєсєєлж, боддог болохоор жижиг алдаа нь хvртэл сонирхолтой байдаг юм болов уу. Ингээд хэн хэн ямар муу зуршилтай болохыг vзэцгээе.
Муу зуршилтай одод Хадгалах

Дур булаам уруултай жvжигчид

Телевиз, кино урлагийн салбарт амжилттай явж буй олны танил жvжигчдийг европын нэгэн сайт "Хамгийн тачаангvй уруултай" гэсэн шалгуураар 50 эмэгтэйг жагсаасан байгааг хачир начиргvй хvргэе. Шуудхан хэлэхэд миний хувьд энэ жагсаалттай санал нийлхэд хэцvv л юм байна. Харин тухайн жvжигчин бvрийн доор бичсэн товч боловч голыг нь олсон мэдээлэл их сонирхолтой байв. Харин та бvхэн vзээд бvv бухимдаарай. Єєсрдийнхєє хайрлаж хvндэлж явдаг жvжигчдийн дотроос дур булаам уруултнуудыг сэтгэгдэл дээр бичиж vлдээж болно шvv дээ. 
Дур булаам уруултай жvжигчид Хадгалах

Victoria’s secret-ийн Валентины баярт зориулсан кампанит ажил

Америкийн тєдийгvй дэлхийн бараг бvх охид бvсгvйчvvдийн хувьд дотуур хувцасны хайртай брэнд нь болсон Victoria’s Secret-ийнхэн тун саяхан бас нэгэн анхаарал татахуйц рекламны кампанит ажил зохиожээ. Тэд удахгvй болох гэж байгаа хайртай хосуудын єдєр болох Гэгээн Валентины баярыг тохиолдуулан та бидний шvтээн болсон сахиусан тэнгэрvvдийнхээ зургийг хайрын баярын сэдвээр авчээ. Хариу нэхээгvй гэгээхэн хайрын бэлэгдэл болсон бундан улаан зvрхний ємнє янаг тачаангуй, ихэмсэг, эмэгтэйлэг оршихуйн илрэл болсон ягаахан дотуур хувцасаар єєгvй гуалиг биеэ гоёсон Лили Элдриж (Lily Aldridge), Эрин Хитертон (Erin Heatherton), Адрианой Лима (Adriana Lima), Кэндис Свэйнпол (Candice Swanepole) нарын амьд сахиусан тэнгэрvvдийг та эндээс олж харах болно.
Victoria’s secret-ийн Валентины баярт зориулсан кампанит ажил Хадгалах

Дэлхийн бизнесийн салбар дахь ТОП 10 эмэгтэй - №1

Та бvхэндээ 2010 онд Fortune сэтгvvлээс гаргасан бизнесийн салбар дахь шилдэг 50 эмэгтэй (50 Most Powerful Women) жагсаалтыг тэргvvлсэн эхний арван эмэгтэйг цуврал хэлбэрээр хvргэх гэж байна. Ингээд энэ жагсаалтын эхний байранд бичигдсэн Индра Нууи (Indra Nooyi)-г танилцуулж байна. Тэрээр ПэпсиКо компанийн Гvйцэтгэх захирал, 55 настай, Энэтхэг гаралтай энэ эмэгтэй дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн корпорацийн лидерvvдийн нэг бєгєєд энэ салбар дахь хvчирхэг эмэгтэйчvvдийн ТОП жагсаалтаас хэзээ ч хол байгаагvй юм. 2010 онд Forbes сэтгvvлээс Дэлхийн хамгийн хvчирхэг нєлєєтэй 100 эмэгтэйг шалгаруулахад Индра Нууи нь 6-рт бичигдсэн байна. Тэрээр ПэпсиКо компанийн гvйцэтгэх захиралаар 2006 оноос эхлэн ажилж байгаа боловч vнэндээ 2001 оноос тvvний стратегийг боловсруулахад тухайн группын ерєнхийлєгч-санхvvгийн удирдах ажилтан болсон vеээсээ эхлэн оролцсон юм. Чиннай-д тєрсєн Нууи, Колкай дахь Энэтхэгийн Менежементийн Институт-д МБЭ-ээ (Бизнесийн Удирдлагийн Мастер) хийсэн бєгєєд Атлантийн далайг гатлахаасаа ємнє Мумбай дахь Жонсон ба Жонсон компани-д 2 жил ажилласан байна.
Дэлхийн бизнесийн салбар дахь ТОП 10 эмэгтэй - №1 Хадгалах

Алдартнуудыг цус сорогч болговол

Фотошопыг уран сэтгэмжтэйгээ тєгс хослуулсан хэн нэгний нvдээр бvгдээрээ хайрлаж хvндэлж явдаг олон алдартнуудаа цус сорогч байсан бол ямархуу дvр тєрхтэй байх байсныг харуулсан сонирхолтой боловч аймшигтай фото нийтлэлийг хvлээн авцгаая. Энд дэлхийн шоу бизнес, кино урлагийн олон одууд, улс тєрчид багтсан байгаа. Мєн тэднийг хувиргахдаа зvгээр нэгэн цонхигор хvйтэн царайтай цэвэрхэн цус сорогч болгоогvй, харин дєнгєж саяхан цангаагаа тайлж, ангаа агнаад байгаа жинхэнэ араатнууд мэт дvрсэлсэн нь хамгийн ер бусын бас аймшигтай болгожээ.
Алдартнуудыг цус сорогч болговол Хадгалах

Баярлалаа Монголчуудаа...

Саяхан буюу тав хоногийн ємнє манай сайт дээр дэлхийн нэр хvндтэй залуу моделиудыг шалгаруулдаг ModelKarma тэмцээнд оролцож буй Монгол хоёр охины талаар мэдээллээд, тэдэнд санал єгєхийг Саакын зvгээс Монголчууддаа уриалсан билээ. Тэр vед уг арга хэмжээнд оролцож буй хоёр Монгол охин болох Тєгсєє, Халиун хоёр тус тус 36, 30 дугаар байранд явж байсан бєгєєд хэдхэн цаг єдрийн дотор байр нь огцом урагшилж, эцсийн дvн гарах мєчид Тєгсєє нь8-р байрт орж, Халиун нь22-р байрт орж чадлаа. Энэ бол Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж, Монгол охидоо дэмжсэн халуун сэтгэл байсан юм. Єнєєдєр та бvхэндээ энэ нэр хvндтэй арга хэмжээний эхний 10-т багтаж чадсан Тєгсєєгийн сэтгэгдэлийг та бvхэндээ хvргэж байна.
Баярлалаа Монголчуудаа... Хадгалах