АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Оддын Твиттерийн онцлог

Єнєє vед тєрєл бvрийн блог, харилцааны цахим хуудсуудаар шvтэн бишрэгчидтэйгээ харьцах нь шоу бизнесийн одуудын хувьд хамгийн тохиромжтой гарц болжээ. Одууд ч тєдийгvй дэлхийн бараг бvх хvн харилцааны олон тєрлийн цахим хуудсуудын тусламжтайгаар бие биенээ олж, хуучин танилуудтайгаа байнгын холбоотой байж чаддаг. Тэгээд ч шvтэн биширч явдаг алдартай нэгэнтэйгээ тоглолтынх нь дараа дугаарлан байж уулзахчаан аядаж, ядарч, бухимдсан тvvний хэт биеэ барьсан, хєндийвтєр харилцааг харна гэдэг тийм ч тааламжтай зvйл биш. Харин тvvний оронд Twitter юмуу Facebook дээрхи тэдний микро блогоор зочилж, тvvгээр нь дамжуулж тэдэнтэй байнгын холбоотой байх нь хамгийн зєв зам болоод байна. Ингээд бvгдээрээ зарим алдтартнуудын хувийн блогны онцлогуудтай танилцацгаая. Энд бас хамгийн идэвхитэй блог бvхий одуудыг буурах дарааллаар жагсаасан байгаа тул нэг сумаар хоёр туулай буудсантай ялгаагvй мэдээлэл болж байна.
Оддын Твиттерийн онцлог Хадгалах

Apsulk буюу онлайн ертєнцийн “хэнхэг” нэртэй Катчерийн блогоор

Хэрэглэгчдийн маань зарим нь одоо Деми Мурын нєхрийн овгийг Катчер биш Кутчер гэж дууддаг гэж надтай маргах байх. Гэхдээ энэ бол одоо чухал биш. Учир нь єнєєдєр бид энэ залуугийн онлайн амьдралтай танилцах гэж байна. Тэрээр Твиттер, Фэйсбукээр байнга шинэ санаа дэвшvvлж, бусдыг аливаад уриалан дуудсан маягтай vгс, зураг, видео тавьдагаараа аль эрт “хэнхэг” буюу apsulk нэртэй болжээ. Ингээд бvгдээрээ Катчерийн блогоор аялцгаая.
Apsulk буюу онлайн ертєнцийн “хэнхэг” нэртэй Катчерийн блогоор Хадгалах

Beach Bunny-гийн vзvvлбэр дээрхи Kate Upton

1992 онд мэндэлсэн, 19 настай Америкийн шинэ vеийн модель Кейт Аптон (Kate Upton)-той таныг танилцуулж байна. Хорь ч хvрээгvй хирнээ Америк даяар алдартай болсон энэ бvсгvй нь саяхан Beach Bunny-брэндийн сvйт бvсгvйн дотуур хувцасны шоунд оролцож, шvvслэг бие, залуухан царайгаараа олныг гийгvvлжээ. Эмэгтэй хvний гоо vзэсгэлэн дэндvv туранхай байдалд нь оршдоггvй болохыг Кейт Аптон танд мэдрvvлэх байх.
Beach Bunny-гийн vзvvлбэр дээрхи Kate Upton Хадгалах

Оддын бvтээсэн зарим дvрvvд бодит амьдрал дээр

Холливуудын халуун тогоонд бодит амьдралаас сэдэвлэн бvтээсэн уран сайхны кинонууд маш олноороо “чанагддаг” билээ. Тэгээд яагаад ч юм хэн нэгэн бодит хvний тухай хийсэн бvтээл болгон ХИТ болж, олны таашаалыг хvлээдэг. Тэгвэл одоо бvгдээрээ Холливуудын жvжигчдийн бvтээсэн тvvхэн дvрvvд болон тухайн дvрийн жинхэнэ эзэн нь болсон хvмvvсийн гэрэл зургуудыг харьцуулан харцгаая. Зарим нэг нь бvтээсэн дvрийнхээ жинхэнэ эзэнтэй огт адилгvй, харин зарим нь маш тєстэй байх ажээ.
Оддын бvтээсэн зарим дvрvvд бодит амьдрал дээр Хадгалах

«Алтан гурван найз»-ын зургийн цомог

2000 оны 8 дугаар сарын 23-наас эхлэн бяцхан жvжигчид болох Эмма Уотсон, Руперт Грин, Дэниэл Рэдклифф нар нь бидний vзэх дуртай “Харри Поттер” цуврал киноны гол дvрvvдэд тоглож эхлэсэн билээ. Анх Дэниэл, Руперт нар 11-тэй, Эмма – 9 настай байсан бєгєєд одоо тэд том болцгоосон. Ингээд бvгдээрээ “Харри Поттер” киноны анхны ангиас эхлээд одоог хvртлэх тэдний амьдралын тvvхтэй танилцацгаая. Маш сонирхолтой фото цуглуулга байгаа шvv.
«Алтан гурван найз»-ын зургийн цомог Хадгалах

Жастин Бибер Google Chrome-ийн рекламанд

Жастин Бибер (Justin Bieber) -ийн оролцоотой Google Chrome-ийн сурталчилгааг тантай хуваалцахыг тэсэн ядан хvлээж байна. Учир нь энэхvv бодит тvvхийг хvvрнэх сонирхолтой бичлэг нь vнэхээр vзvvштэй, бас хєєрхєн санагдлаа. Хэний ч танихгvй нэгэн хєєрхєн бяцхан жаал хэрхэн Youtube-ээр олны танил болж, эрийн цээнд хvрэхээсээ ч ємнє алдрын оргилд хvрч, дэлхийн сая сая охидыг ганцхан инээмсэглэлээрээ ухаан алдуулдаг од болсныг энэхvv сурталчилгаа харуулжээ. Дашрамд дурьдахад Жастин-ын "Baby" дууны клип нь єнєєдєр ч гэсэн Youtube-ийн хамгийн олон vзэгчтэй бичлэгvvдийн нэг байсаар байгаа тєдийгvй ойролцоогоор 578 сая гаран хvнд vзэгджээ. Ингээд бvгдэрэээ бяцхан жаалын толгой эргэм амжилтыг Google Chrome-ийн маркетингийнхан хэрхэн маш овжноор ашигласаныг олж мэдэхийн сацуу бизнес санаа авч, мєн Жастины алдарт хvрсэн тvvхтэй танилцацгаая.
Жастин Бибер Google Chrome-ийн рекламанд Хадгалах

Милла Йововичийн блогоор сонин юу байна

Украйнд мэндэлсэн Холливудын сайхан бvсгvйчvvдийн нэг кино жvжигчин Милла Йовович (Milla Jovovich)-ийн Twitter-ийн блог нь бусад интернэт хэрэглэгчдэд маш том vлгэр дуурайл болохуйц эмх цэгцэтэй, утга уялдаатай, сонирхолтой, бас сайхан зургаар дvvрэн байдаг ажээ. Тиймээс тvvний хувийн блог дээрхи зарим зураг, бичлэгvvдийг тайлбарын хамт танд сонирхуулахаар шийдлээ. Тэрээр оролцож байсан бvхий л vйл ажиллагаа, сурталчилгаа, зурагт хуудаснуудаа бvгдийг нь блог дээрээ дэлгэрэнгvй тавьдаг байна. Ингээд бvгдээрээ тvvний сvvлийн vеийн сонин хачинтай танилцацгаая.
Милла Йововичийн блогоор сонин юу байна Хадгалах

Сэтгэлд vлдсэн жvжигчдийн маань єєрчлєлт

Та бvхэн "Гэртээ ганцаараа", "Уймраа хvн", "Цагдаагийн академи" зэрэг кинонуудыг vзсэн байх. Эдгээр киноны жvжигчид бидний ой тойнд яг л тэр хэвээрээ vлдсэн. Харин эдvгээ уг жvжигчид маань хэрхэн насжин “оворжсныг” харцгаая. Хvн бvрт янз бvрээр л харагдах байх. Бидний бага насны шvтээн болсон одууд маань хэрхэн оворжин єєрчлєгдсєнийг vзэцгээе.
Сэтгэлд vлдсэн жvжигчдийн маань єєрчлєлт Хадгалах

Олны танил нэрд гарсан хvмvvс киноны зураг авалтын vеэр

Мэри Эллен Марк (Mary Ellen Mark) 1940 онд АНУ-ын Пенсильванид тєрсєн ба 9 наснаасаа эхлэн  зураг авч сурчээ. 1962 онд Пеньсильваний их сургуулийг «Уран зураг ба урлагийн тvvх» мэргэжлээр дvvргээд дараа нь 1967 онд Нью-Йоркд шилжин амьдарч фото сэтгvvл зvйгээр идэвхтэй оролдох болжээ. 1969 оноос киноны зураг авалтын vед фото зураг авдаг болсон ба тэр vеэс эдvгээ хvртэл Мэри Эллен Марк хэдэн зуун киноны зураг авалт дээр байлцаж, тvvний авсан зураг 40 гаруй жил дэлхийн нэртэй сэтгvvлvvдэд хэвлэгдсээр байна. Ингээд бvгдээрээ нэрт зурагчин Мэри Эллен Марк-ын сор бvтээлvvдийн дээжээс сонирхоцгооё.
Олны танил нэрд гарсан хvмvvс киноны зураг авалтын vеэр Хадгалах

Сvvлийн vед хэтэрхий туранхай болсон одууд

Шоу бизнесийн ертєнцєд алдар нэрээ цуурайтуулж, хувийн амьдралаараа дуулиан тарихын сацуу гоо vзэсгэлэн, авъяас билэг, хамгийн гол нь гоолиг бие хаагаар гайхуулсаар ирсэн алдартай бvсгvйчvvдийн зарим нь єнєєдєр бvvр арай хэтэрхий турж, vнэхээр нvднээс  гарчээ. Тураад сайхан болсныг нь бишрэх биш харин ч бvvр ємнєєс нь єрєвдєн, єєрийн эрхгvй эвгvйцмээр болсон байгааг нуух юун. Хэтэрхий сайхан, хэтэрхий гоолиг байхын хvслэнд боолчлогдож, тэсвэр тэвчээрээ дэндvv их цаламдсаны эцэст ингэж хэт тураалтай болчихвол нуухаа авах гээд нvдээ сохлохын vлгэр болно бизээ. Ингээд туранхай гоолиг болохыг єдєр нь бодож, шєнє нь зvvдэлдэг бvсгvйчvvддээ сургамж болгож алдарай бvсгvйчvvдийн хэтэрхий туранхай болсон зурагнуудыг ємнєхтэй нь харьцуулсан нийтлэлийг хvргэж байна. Аливаа зvйлийн тунг нь тааруулах шиг сайхан зvйл хаана байх вэ дээ.
Сvvлийн vед хэтэрхий туранхай болсон одууд Хадгалах

80-аад оны сайхан бvсгvйчvvдийн єнєєдрийн тєрх

Сайхан бvсгvй тєрдєггvй, харин бvтээгддэг гэдэг vгийг манай нэг багш хэлж байсныг гэнэт саначихлаа. Бvсгvй хvн амьдралынхаа туршид сайхан бvсгvйн шинж чанарт суралцаж, єєртєє чин сэтгэлийн анхаарал тавьсны vр дvнд жинхэнэ “сайхан” болж, эрчvvдийн зvрх сэтгэлийг эзэмддэг билээ. Гэхдээ харамсалтай нь дэлхийг авардаг гоо сайхан хvртэл цаг хугацаанд захирагдаж, улиран одох мєч бvртэй хамт биднээс холддог билээ. Vvний нэгэн жишээг одоо танд хvргэх гэж байна. Энэ бол 80-аад онд ид мандаж байсан Холливуудын сайхан бvсгvйчvvдийн зургийг єнєєдрийн тєрхтэй харьцуулсан фото нийтлэл юм. Энд байгаа бvсгvйчvvдийн ихэнхи нь урьдны адил дотор шатаам халуухан, зvрхээ сугалаад єгчихмєєр vзэсгэлэнтэй байж чадахааргvй болжээ. Цаг хугацаа, хvний амьдрал аа гэж...
80-аад оны сайхан бvсгvйчvvдийн єнєєдрийн тєрх Хадгалах

Google-ээр хамгийн эрэлттэй 50 бvсгvй

Єєрсдийнхєє vлгэр жишээ болсон, vзэсгэлэнтэй эсвэл ухаантай, эсвэл дэндvv алдартай эмэгтэйн талаарх мэдээллийг бид Google-ээс л хайдаг билээ. Google-дээрээс бид даган дуурайхыг хvсч байгаа эсвэл харж таашаал авдаг алдартай эмэгтэйнхээ, нэрийг бичээд, бvхий л мэдээллийг нь олж уншдаг нь нууц биш. Тэгвэл google-ийнхэн саяхан дэлхий дахинд хамгийн ихээр хайгддаг, хамгийн ихээр нэрийг нь бичдэг 50 эмэгтэйн жагсаалтыг гаргажээ. Эндээс харахад vнэхээр сонирхолтой vр дvн гарсан болохыг хэлмээр байна. Танд энэхvv жагсаалтыг хамгийн бага хайлттайгаас нь эхлvvлээд толилуулж байгаа болохоор улам vзvvштэй байх биз. Ингээд єнєє цагт хvмvvс ямар ямар эмэгтэйчvvдийн талаарх мэдээллийг google-ээс хамгийн ихээр хайдгийг олж мэдэцгэе. Дашрамд дурьдахад та ч гэсэн хайртай одынхоо нэрийг google-ийн хайх талбар дээр бичиж байхдаа энэ жагсаалтад єєрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан байгаа шvv. Энэ дунд насанд хvрээгvй болохоор Жастин Биберийн нэрийг бичсэн байгаа гэдгийг сануулмаар байна. Яахавдээ, насанд хvрээгvй байж Скарлет Йохансен мэтийн супер одуудаас ч нэр хvндтэй болохыг нь харуулах гэсэндээ оруулсан биз.
Google-ээр хамгийн эрэлттэй 50 бvсгvй Хадгалах