АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Оросын олигархууд

Та бvхэн энэ фото нийтлэлд Оросын олигархууд болох Александр Мамутыг зангиа, костюмтой бус, харин цанын малгай, хvзvvний урт ороолттой, эмэгтэй тэрбумтан Елена Батуринаг  Шалва Чигиринскийн Монако дахь єргєєнд, Олег Дерипаскаг Никита Михалковын тєрсєн єдєр дээр, Михаил Прохоровыг Куршевельд «Араатнууд» хамтлагийн концерт дээр гэх мэтчилэн албан бус байдалд байгааг нь харах болно. Эдгээр фото зургуудыг зориуд зохион байгуулж аваагvйд хамгийн сонин нь байгаа юм.
Оросын олигархууд Хадгалах

Одуудыг янзгvй vед єєг нь олж дарсан зургууд

Амжилтын оргилд хvрч, баялгийг бvтээн, бахархлыг бий болгосон алдартай, мундаг хvмvvс ч гэсэн арай жаахан илvv тэвчиж, арай илvv хєдєлмєрлєсєн л болохоос биш бидэнтэй л адилхан махан биетэй, сэтгэл зvрхтэй амьтад юм болохоороо байнга тєгс тєгєлдєр байж чадахгvй шvv дээ. Тэд бас л хvн болохоороо халамцуухан явах vе ч байна, тааруухан хувцастай, vрчийж явах ч vе байна, бас цаг хугацааны эрхээр єнгє алдаж, vрчлээ суусан арьсаа нууж амжихгvй ч vе байна. Харин энэ тохиолдлыг л ангуучилж, эрэлхийлж байдаг паппарациуд тэдний єєг андахгvй, єєдгvй vеийг нь алгасалгvй хальсанд буулгадаг ажээ. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээр дарж, алдартай хvмvvсийн эвгvй тєрхvvдтэй танилцацгаая.
Одуудыг янзгvй vед єєг нь олж дарсан зургууд Хадгалах

Энэ бvсгvй хэн бэ?

Таар нємєрчихєєд арагшаа хараад зогсож байхад нь андахааргvй танидахаар хvний хvртэл арай єєр єнцгєєс нь, арай єєр орчинд зургийг нь дарвал нилээн єєр харагддаг билээ. Тэгвэл єнєєдєр бид та бvхэнд єдрийн бяцхан оньсого болгож, нэгэн хvнийг хэн бэ гэдгийг нь таалгахаар бэлтгэлээ. Хэрэв та зургуудыг харж байгаад хамгийн доор байгаа тайлал зургийг vзэлгvйгээр хэн гэдгийг нь над шиг таачихсан бол сайн байна. Харин ердєєсєє нэг л санаанд орж ирэхгvй гайхаад байвал хамгийн доор байгаа зургийг хараад хэн байсныг нь олж мэдээрэй. Нэг талаасаа тархи амрааж, нєгєє талаасаа зугаа гаргасан иймэрхvv зvйл хийхэд сонирхолтой шvv дээ.
Энэ бvсгvй хэн бэ? Хадгалах

Хурандаа Каддафийн гэр бvлийн фото зургийн цомгоос

Бид бvхэн бvгд л дор бvрнээ амьдралынхаа хамгийн сайхан мєч бvрийг харуулсан гэр бvлийн фото зургийн цомогтой. Ливийн тvлхэн унагагдсан удирдагч ч мєн ялгаагvй. «The New York Times» сонины сурвалжлагч Тайлер Хикс НАТО-гийн агаарын дайралтын дараа ливийн нийслэлийн Баб-аль-Азизия хорооллыг босогчид эзлэн авсны дараа Муаммар Каддафигийн єргєєнд орох завшаан тvvнд олджээ. Учир нь энэ бvх vймээн самууныг далимдуулж нэгэн тонуулчин єргєєнєєс эд юмсыг зєєж байх vед ер бусын альбом байгааг олж харжээ. Тайлер Хикс альбомыг хаанаас олсныг сонирхон асуужээ. Тэр байшингийн подвалаас хэмээн хариулжээ. Хикс айж эмээхийг мэдэхгvй подвал руу оржээ. Энэ vеэр босогчид хєл доороо тааралдсан бvхнийг устгаж байв.
Хурандаа Каддафийн гэр бvлийн фото зургийн цомгоос Хадгалах

MTV –гийн шагнал гардуулах ёслол дээрхи оддын стиль

Хєгжмийн урлагийн хамгийн нэр хvндтэй шагнал гардуулах ёслол болох MTV Music Awards арга хэмжээний vеэр дуучин, хєгжимчид єєрсдийгєє илэрхийлсэн, хамгийн гоёмсог стилээр хувцаслан очдог билээ. Тиймээс жил жилийн MTV awards дээрхи оддын хувцаслалтаас санаа авч, бид янз бvрийн арга хэмжээ, ёслол дээрхи єєрсдийн стилээ бий болгоход хамгийн оновчтой санаа болох мэт санагдлаа. Ингээд бvгдээрээ хамгийн алдартай оддын MTV –гийн шагнал гардуулах vйл ажиллагаан дээрхи хамгийн євєрмєц бєгєєд гоёмсог тєрхний жил жилийн харьцуулсан тєрхийг хvлээн авцгаая.
MTV –гийн шагнал гардуулах ёслол дээрхи оддын стиль Хадгалах

“Дэлхийн Мөрөөдлийн Гүнж” –ээр Монгол охин тодорчээ

2010 оны Монголын Мисс тэмцээнээс “Оюунлаг Мисс” єргємжлєл хvртсэн мисс Борголжин Малайзын Kuala Lumpur хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээний World Final-ийн топ 5-д vлдэж “Дэлхийн Мєрєєдлийн Гvнж” цолыг хvртжээ. Уг тэмцээнд дэлхийн 5 тивийн 60 гаруй орны сайхан бvсгvйчvvд хvрэлцэн ирж, оролцсон бєгєєд тэрээр оюун ухаан гоо vзэсгэлэн авъяас чадвараараа тэргvvлж, 1.“Miss Charming Fantasy”  буюу  “Оюунлаг vзэсгэлэн гоо мисс” 2. “Miss Crowning Glory” буюу “Алдарын титэм мисс” Номинацуудын тэргvvн байрын эзнээр тодорсон тєдийгvй World Final –ын топ 5-д vлдэж 4th Runner-up, "Dreamgirl of the year International" цолыг хvртэж, титэм болон цомыг гардан авчээ.
“Дэлхийн Мөрөөдлийн Гүнж” –ээр Монгол охин тодорчээ Хадгалах

Оддын хүүхдүүд (2-р хэсэг)

Маш алдартай эцэг эхчvvдтэй бяцхан хvvхдvvдийн фото цуглуулгыг хvргэж байна. Амьтны бага нь хєєрхєн гэгчээр ямар ч хvний хvvхэд ялгаагvй хайр татам, єхєєрдєм бєгєєд бодож санаж явдаг зvйлс нь ч гэсэн нэгэн ижил гэм хоргvй байдаг билээ. Тэдэнд vнэн хэрэг дээрээ аймшигтай алдартай аав ээжтэй байна уу, эсвэл жирийн нэгэн гэр бvлтэй байна уу ямар ч ялгаагvй. Хамгийн гол нь элэг бvтэн, хайранд умбаж байвал л дээдийн жаргал нь тэр байх. Ингээд бvгдээрээ Холливуудын одуудын хvvхдvvдтэйгээ хамт паппарацид єртсєн фото агшнуудыг хvлээн авцгаая. Хvvхэд байхаасаа л олны анхааралд байгаад сурчихаар тэдэнд нэг бодлын амар, нэг бодлын хэцvv байдаг байх даа.
Оддын хүүхдүүд (2-р хэсэг) Хадгалах

Алдартай эцэг эхчvvдийн алдартай хvvхдvvд

Хvн бvрийн судсаар эхийнх нь цус гvйж, биеийг нь эцгийнх нь яс хэлхэж, оюун ухааныг нь эцэг эх хоёрынх нь сургааль дvvргэдэг билээ. Тиймдээ ч хорвоо дээр хvнийг биеийг олж тєрсєн хvн бvрийн хамгийн анхны дотны хvмvvс нь аав, ээж нь болдог. Харин алдрын оргилд хvрч, олныг байлдан дагуулж явсан аав, ээжийнхээ шийрийг хатааж, єєрєє алдартай нэгэн болно гэдэг бол ховорхон заяа шvv. Vvнд, ухаалаг эцэг эхийнх нь хvмvvжил, сургааль их нєлєєлсєн гэдэгт итгэлтэй байна. Ингээд vе алгасалгvй удам дамжсан авъяасыг vе алгасаагvй хєдєлмєрєєрєє тордож, олны танил болсон алдартай аав ээжийн хvvхдvvдтэй танилцацгаая.
Алдартай эцэг эхчvvдийн алдартай хvvхдvvд Хадгалах

Холливуудын цаг цагийн хатад

Залуу нас гоо vзэсгэлэнгийнхээ оргил vедээ мянга мянган эрсийн зvрх сэтгэлийг булааж, хайртай бvсгvйгээ тэвэрч хонох шєнийн зvvдэнд нь хvртэл урилгагvй зочлон, загвар, хэв маягийн vлгэр дууриал, жинхэнэ шvтээн болж байсан, байгаа Холливуудын цаг цагийн хамгийн сайхан бvсгvйчvvдийн гэрэл зургуудыг танд хvргэхээр бэлтгэлээ. Эдгээр бvсгvйчvvдтэй адилхан байхыг бvх цаг vеийн хvvхндvvд мєрєєдєж, ганц удаа уруулд нь шvргэх тєдийн хvрэхийг vе vеийн эрчvvд зvvдэлж ирсэн билээ. Ингээд Холливудын цаг цагийн хамгийн халуухан бvсгvйчvvдийг танилцуулъя.
Холливуудын цаг цагийн хатад Хадгалах

Алдартнуудын залуу нас

Энэ байна гээд заах дvрс vгvй, бариад авах бие vгvй, чихээ тавиад сонсовч чимээ vгvй, тийм хоосон чанартай хирнээ энэ хорвоогийн бvхий л сvрт vзэгдэл, хvчирхэг юмсаас хэдэн мянга дахин илvv хvч чадал, эрх мэдэлтэй зvйл бол мэдээж цаг хугацаа. Цаг хугацаа хvний дийлдэшгvй тунгалаг оюун ухааныг л хориглож зvрхэлдэггvй боловч махан биеийг, материаллаг оршихуйг зvв зvгээр байж байгаад л элээн, хуучруулж, vгvй хийдэг билээ. Ингээд бvгдээрээ Америкийн энэ цагийн хамгийн алдартай зарим хvмvvсийн хэдэн жилийн ємнєх ховор зургуудтай танилцацгаая.
Алдартнуудын залуу нас Хадгалах

Хамгийн vзэсгэлэнтэй гvнж нар

Vзэсгэлэнт Кейт Мидлтон саяхан буюу 4-р сарын 29-ний єдєр Британий хунтайж Уильяамстай гэрлэж, эгэл жирийн бvсгvйгээс гvнжийн зэрэгт хvрч чадсанаар бодит амьдрал дээрхи, энэ цагийн хамгийн vзэсгэлэнтэй гvнж нарын тоог нэгээр нэмсэн билээ. Vvгээрээ юуг хэлэх гээд байн вэ гэвэл Кейт Мидлтон бол бидний дундах цорын ганц гvнж биш гэдгийг л хэлэх гэсэн юм. Ер нь гvнж нарын эдэлдэг эрх ямба, хэргэм зэрэг, эд хєрєнгє, хариуцлагыг нь эс тооцвол энэ хорвоо дээр жинхэнэ гvнж нар дэлхийгээр дvvрэн байдаг. 4 настай бяцхан охин бvр сэтгэл зvрхнийхээ гvнд хэзээ нэгэн цагт гvнжийн титэм зvvнэ гэдгээ мэдэж л байдаг шvv дээ. Харин одоо бvгдээрээ энэ цагийн доор аж тєрж байгаа хамгийн vзэсгэлэнтэй, жинхэнэ гvнж нартай учирцгаая.
Хамгийн vзэсгэлэнтэй гvнж нар Хадгалах

Гvнгийн авхай Альба албан хаагчтайгаа гэрлэх гэж байна

Испаний хамгийн баян эмэгтэй болох Гvнгийн ахайтан Альба нь vнэн сэтгэлээсээ дурлаж, амьдралаа шинээр зохиохоор болжээ. Тэрээр насны хувьд ийм хєгшин бєгєєд єєрєєсєє 24 насаар дvv, албан хаагчтайгаа гэрлэх гээгvй байсан бол бид єнєєдєр vvнийг энд ингэж нийтлэхгvй л байсан байх. Гvнгийн ахайтан нь хайр дурлалынхаа тєлєє хєрєнгє мєнгє, цол хэргэмээсээ хvртэл зvгээр л татгалзаж байгаа юм. Альба хайр дурлалыг нь булаасан залуугийнхаа эхнэр болохыг чин сэтгэлээсээ хvсч байгаа ажээ. Харин сvйт залуу нь vнэхээр л Испаний хамгийн баян эмэгтэйд хvн талаас нь чин сэтгэлээсээ дурласан бол энэ хосд аз жаргал хvсэхээс єєр яах вэ. Ямартай ч бvгдээрээ бусдын хэрэгт хошуу дvрээд, жаахан хов жив хєєцєлдєе.
Гvнгийн авхай Альба албан хаагчтайгаа гэрлэх гэж байна Хадгалах