Бид алдартай хүмүүсийг үргэлж камер болон гэрэл зургийн аппаратны дурангийн өмнө зориудын байрлал аван зогсох, эсвэл камернаас зугтаан нүүр биеэ нуух зэрэг дүр зургийг харж дассан билээ. Тэгвэл бүх зүйл хоёр талтай гэдгийг санаж, харах өнцгөө арай өөрчлөөд, гэрэл зурагны аппаратны дурангийн өмнө биш, харин эсрэг талд нь байх оддын фото цуглуулгатай танилцацгаая. Камерны өмнө биш, ард нь байсан бол яах бол гэж биднийг төсөөлөн зовоох завдал өгөлгүй, одод ч өөрсдөө зургийн аппарат гэгч зүйлийг барих их дуртай болохоор тэдний ийм зураг олон байдаг ажээ. Ингээд алдартай хүмүүсийн талаар бас нэгэн сонирхолтой талыг барьсан фото нийтлэлийг хүлээн авна уу.
Хадгалах
Мэдээж нүүр царайгаараа хоолоо олж идэн, баялаг, нэр хүндийг бүтээж байгаа хүмүүс учраас Холливуудын ямар ч од гадаад байдалдаа маш их анхаардаг. Эрэгтэй, эмэгтэй хамаагүй, тэд бүгд л өөрийнхөө байж чадах хамгийн сайхнаараа харагдахын тулд нэг кинонд тоглоод л олчихдог хэдэн мянган долларынхаа ихээхэн хувийг зарцуулдаг байж таарна. Тиймээс жирийн хүмүүс бид тэдэн шиг байх гэж шаналаад ч яах билээ, тэдэн шиг байж чадаагүйдээ өөрсдийгөө, нийгмээ буруутгаад ч яах билээ. Учир нь тэд алдар нэртэй, олны хараан доор байх амьдралыг сонгосон, харин үлдсэн хүмүүс бүгд өөр өөрийн онцлогтой мэргэжлээр аж төрдөг. Ингээд бүгдээрээ Холливуудын одууд болон тэдний нас чацуут эгэл жирийн хүмүүсийн харьцуулсан фото цуглуулгыг хүлээн авцгаая. Танд маш сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Дэлхийн кино ертөнцийн өвөг эцэг, төдийгүй энэ салбар дахь нэр хүнд, дайлайцаа зуун дамнан хадгалсаар байгаа алдарт Холливуудын галт тогоонд чанагдсан хүмүүс бол Холливуудын одод билээ. Тэдэн дээр л Дэлхийн хүмүүсийн анхаарал төвлөрч, тэдний замнасан зам, байгаа байдал, зүс царай нь сая сая хүний гоо сайхны үнэлэмжийг тодорхойлдог. Тиймээс Холливууды хэмээх энэ том ертөнцийн иргэд болох алдартай оддын стиль имиж байнга өөрчлөгдөж, байнга шинэлэг байх шаардлагатай байдаг. Тэрчлэн тэднээр хийх даажигнаан хүртэл тусдаа бизнес болон хөгжиж, олон хүнийг хооллодог билээ. Үүний нэг жишээ болгож, хамгийн сүүлд зохиогдсон "Worth 1000" хэмээх арга хэмжээний үр дүнд бий болсон бүтээлүүдийг толилуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Холливуудын алдартай одуудыг аймшигтай булчинлаг байсан бол ямар харагдах байсныг олон нийтэд харуулах зорилготой байжээ.
Хадгалах
Та бүхэнд домогт Мухаммед Али-гийн охин Лэйла Али-г танилцуулж байна. Мухаммед Али бол зөвхөн рингэн дээрхи олон ялалтаараа төдий бус, олны дунд эзлэх байр сууриараа хамгийн алдартай нь байсан. Тэрээр цэрэгт татагдахаас татгалзаж, Вьетнамын дайны эсрэг ажиллагаанд оролцон, их боксын ертөнцөөс хэдэн жилээр хөндийрч байсан ч удаатай. Тэрээр АНУ дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэж, “Хар Мусульманчууд” байгууллагын гишүүнээр элсэн, цагаан захтай цагаан арьстнуудын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж явжээ. Энэхүү үйлдлийнхээ үр дүнд тэрээр АНУ-ын эрх баригчдын дайсан төдийгүй Зөвлөлт Холбоот Улсын өстөн болж байсан юм. Тэрээр 1978 онд Зөвлөлт Холбоот Улсад нисч ирэхдээ Узбекистан дахь мусульман шашинтнуудын сүмд айлчилж, Оросын гурван боксчинтой халз тулаанд оролцон, Леонид Брежневтэй уулзаад буцаж байжээ.
Хадгалах
Холливуудын алдарт од Брэд Питт нь өөрийн моторт дугуйны ер бусын цуглуулгаа Хойд Хөршийн Уралын “Турист” маркийн гурван дугуйт мотоциклоор нэмжээ. Энэхүү мотоциклтойгоо тэрээр хүү Мэддокстойгоо цуг давхиж үзсэн байна. Оросын төдийгүй дэлхийн моторт дугуйны ертөнцөд чанар чансаа, бөх бат байдал, байлдааны ач холбогдлоороо тэргүүлдэг хойд хөршийн Урал мотоцикл ийнхүү Брэдийн цуглуулгад нэмэгджээ. Энэхүү нийтлэлээс та бүхэн Брэд Питтийн цуглуулгад ямар ямар моторт дугуй байдгийг болон “Урал” үйлдвэрийн бүтээгдэхүүний талаар сонирхолтой баримтуудыг олж мэдэх болно.
Хадгалах
Олны танил хүмүүс байнга ард түмний мэлмийн бай байдаг болохоор гоо сайхны мэс засалд орох шаардлагатай нүүр тулгардаг, ихэнхи нь ядаж ганц удаа ч гэсэн мэсний “амтыг” үзсэн байдаг гэдэг нь өнөөдөр ямар ч нийгмийн хувьд нууц биш асуудал болсон. Ингээд өвлийн богино өдрийн ажлын цагийг тань оддын талаар хов живээр нөхцөөж, тэдний мэс засалд орохын өмнөх болон дараах дүр зургуудыг хүргэж байна.
Хадгалах
Энэ жилийн өвлийн хувьд цас шиг хүйтэн, цайвар шаргал өнгийн хувцас моданд орж байгаа бололтой. Ямартай ч энэ жил 69-дэхь удаагаа зохиогдож байгаа алдарт “Алтан Бөмбөрцөг 2012” кино наадмын үеэр Холливуудын одод яг ийм өнгө зонхилсон хувцасаар гангарсан байсан гэдгийг загварын ертөнцийн сонин хачинтай хөл нийлүүлэн алхдаг хэрэглэгчиддээ сонордуулж байна. Ингээд бүгдээрээ энэ жилийн “Алтан Бөмбөрцөг”-ийн улаан хивсэн дээрхи Холливуудын сайхан бүсгүйчүүдийг өмссөн даашинзтай нь, тэдний хэдэн настай талаарх мэдээллийн хамт орууллаа.
Хадгалах
Та үүнийг дуулаад итгэхгүй байх. Ямартай ч оросын “Первый канал” буюу телевизийн 1-р сувгийн мөнхийн залуу хөтлөгч гэгдэх Екатерина Андреевна-г Оросын ард түмэн саяхан заримынх нь эмээтэй чацуу гэдгийг олж мэджээ. Тэд Екатерина Сергеевна-г 50 настай гэдгийг мэдээд их гайхацгаасан байна. Учир нь тэд Оросын 1-р суваг дээр тавимагцаа нүдэнд дулаахан, залуухан бүсгүйг харж дассан байтал, тэр нь хагас зуун жил амьдарсан гэдгийг мэдээд гайхах нь ч аргагүй биз ээ. Ингээд бүгдээрээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хүсвэл цаг хугацаатай тэмцэн зогсож чаддаг зүйл гэдгийг нотолсон Хойд Хөршийн нэгэн сайхан бүсгүйн гэрэл зурагнуудыг хүлээн авахын сацуу түүний гоо үзэсгэлэнгийн нууцыг олж мэдэцгээе.
Хадгалах
Ижилхэн л мах, цус, ясан биетэй сэтгэж боддог тархитай хүн мөртлөө бусдаасаа юугаараа сондгой, содон болохоороо алдартай одууд олны анхаарлын төвд байнга байж чаддаг юм бол?... Магадгүй ийм асуулт танд төрөх үе байдаг байх. Мэдээж авъяас чадвар, гоо үзэсгэлэн, сайн үйлс, тансаг чамин загварын хувцас хэрэглэл гээд оддыг од байлгадаг хүчин зүйлсийг дурьдвал өнөөдөр хүрэлцэхгүй их мэдээлэл болно биз ээ. Гэтэл нэг гашуун үнэн байдаг нь хүн болгон төгс биш учраас алдартай хүмүүс ч гэсэн алдаа дутагдал гаргаж, олны дургүйцлийг хүргэдэг тал бий. Тэрчлэн зарим хүмүүс олонд үзэн ядуулж, хараалыг нь идэх замаар анхаарлыг нь татаж, од хэвээрээ байдаг ч тохиолдол олон. Тэгвэл бүгдээрээ Дэлхийн хэмжээний супер од боловч америкчуудын дунд нэр хүнд муутай, муугаа дуудуулж, чин сэтгэлийн зэвүүцлийг нь төрүүлдэг зарим алдартнуудын талаар мэдээллийг хүлээн авцгаая. Доорхи шалтгаануудыг үзэхээр үнэхээр үзэн ядах шалтгаан мөн ч юм шиг, үнэхээр аргагүй ч юм шиг санагдах ажээ.
Хадгалах
Хvн бvхэн эцгийн хvсэл, хайр болон эхийн энэрэл хоёроос ургаж, єєр єєрийн гэсэн онцлогтой боловч яг ижилхэн эрхтэнтэй, ижилхэн оюун ухаантай тєрдєг бєгєєд амьдралын туршид бодол санаа, байгаа байдлаар хувь заягаа бvтээж, энэ хорвоо дээрхи богинохон насаа єєр єєрсдийнхєєрєє туулдаг билээ. Бурхдын тооллоор бол ганц нvдээ цавчих тєдий л єнгєрєх хvний нэг насны амьдрал нь эзнийхээ хичээл зvтгэл, ертєнцийг vзэх vзэл, дайчин зангаас л хамаарна. Цєєн хэдэн хvн л єєрт буй нєєц бололцоогоо ашиглан, авъяасаа тордосны vр дvнд бусдаас тодрон, онцгойрч, алдар нэрийн оргилд хvрч, хvндлэл хайр, гавъяа дунд єтлєн, таалал тєгсєхдєє ч сая сая нvднээс хайртай хvнийхээ тєлєє ч унагаж vзээгvй гашуудлын нулимсыг нь асгаруулж чаддаг билээ. Тийм хvмvvсийн нэг нь яахын аргагvй “амьд гал” – Мадонна юм. Насны намар тvvнийг навчсаараа бvрхээд удаж байгаа ч гэсэн хєгжмийн ертєнцєд хувьсгал хийсэн тvvний залуу насыг бид хэдэн vеэрээ мартахгvй биз ээ. Ингээд Мадоннагийн халуу тєєнєсєн залуу насны дvр зургуудаар аялцгаая. Тэр бол vнэхээр єєр ертєнц, євєр энгэрээ хvртэл ертєнцийн нvднээс нуугаагvй, “эрээгээ алдсан” бvсгvй заяа хирнээ єчигдєр ч тэр, єнєєдєр ч тэр, маргааш ч тэр vргэлж хайрлагдах суут хvн яахын аргагvй мєн.
Хадгалах
Vхэл гэдэг бол хvний амьдралын салдаггvй нэгэн дагуул. Эрт орой хэзээ нэгэн цагт хvн заавал vхэл гэдэгт тулж очно. Тэр болтол хvний оршин буйг амьдрал хэмээн нэрлэдэг. Vхэл хvнийг хэзээ ч баян хоосон, суут болон дундаж, залуу хєгшин хэмээн ялгадаггvй. Гэсэн хэдий ч зарим хvмvvсийн vхэл дэлхийн хэмжээнд том vйл явдал хэмээн vзэхээс єєр аргагvй байдаг. Ингээд 2011 онд дэлхий дахинд болон бидний сайн мэддэг алдартнууд таалал тєгссєн тухай мэдээллийг хvргэе.
Хадгалах
Жилийн сvvл мушгих vеэр хvн тєрєлхтєн улирч буй оны амжилт бvтээл, ололт, дутагдалаа дvгнэж, ирэх оныхоо тєлєвлєгєєг боловсруулахын сацуу салбар салбарын онцлох хvмvvсийг тодруулдаг билээ. Энэ жилийн сvvлийн єдрvvд ч гэсэн єнгєрсєн он жилvvдийнхтэй ижил олон дvгнэлт бодролыг тєрvvлж, олон салбарын шилдэг тєлєєлєгчдийг тодруулсан єдрvvд болж байна. Ингээд бvгдээрээ дуунд уярч, дуутай хамт амьдардаг заяанд маань гэрэл гэгээ, хєгжил хєєрийг бэлэглэдэг дэлхийн шилдэг дууч бvсгvйчvvдийн хэн нь оны эцсээр хамгийн vнэ цэнэтэй тєдийгvй єндєр орлоготой ажилласан болохыг хамтдаа сонирхноцгооё.
Хадгалах