Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын мэргэжлийн фитнесс дасгалжуулагч Дрю Мэннинг хэзээ ч илүүдэл жингийн асуудалтай тулгарч байгаагүй аж. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид сайхан бие галбиртай хүний өмнө хэзээ ч нүүр бардам алхаж чаддаг гэнэ. Учир нь тэрээр бүр бага наснаасаа эхлэн спортоор хичээллэдэг байсан бөгөөд насанд хүрсэн хойноо фитнессийн галзуу шүтэн бишригч болжээ. Нэг удаа түүний үйлчлүүлэгч түүнд хандаж: “Та хэзээ ч тарган хүмүүсийн зовлонг ойлгохгүй. Тиймээс өөрийн биен дээр энэ бүхнийг мэдэрвэл бидэнд илүү туслаж, ойлгох болно” -гэж хэлсэн байна. Ингээд тэрээр өөр дээрээ энэ бүхнийг туршиж үзэхээр шийдсэн аж.
Хэдийгээр зуны нарлаг өдрууд дууссан ч Өмнөд Африкийн сайхан бүсгүй, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг болох Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel) нь “Agua de Coco” брэндийн 2013 оны усны хувцасны загварыг танилцууллаа. Тэрээр 1988 онд Муи-Риверд төрсөн байна. Свэйнпоулын ээж түүнийг загвар өмсөгч болоосой гэж хүсдэг байсан бөгөөд охин нь энэхүү хүслийг нь биелүүлж чаджээ. Өөрийн цэнхэр нүд болон гайхалтай үсний өнгөөрөө эрчүүдийн төдийгүй дизайнеруудын харцыг булаасан бүсгүйн зураг авалтаас сонирхоцгооё.
Британий супермодель, эрүүл амьдралын хэв маягийг үлгэрлэгч, телевизийн хөтлөгч, жүжигчин, тачаангуй, сайхан бүсгүй гээд үй олон эерэг тодотголоор өөрийгөө тойруулсан нэгэн бол Келли Брук (Kelly Brook) билээ. Тэрээр хорвоо дээрх бүсгүй бүрийн хүсдэг тодотголуудыг нэгэн зэрэг өөрийн болгоод зогсохгүй сая сая эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэгнэдэг биз ээ. Келли Брук бол зүгээр л нэгэн үзэсгэлэнтэй эрвээхий биш ажээ. Түүний амьдралд ч гэсэн уналтын мөчүүд, бүүдгэр цаг үеүүд байсан. Тэрээр амьтан хамгаалах PETA нийгэмлэгийн гишүүн бөгөөд амьтдын эрх ашгийн төлөөх кампанит ажилд зориулан нүцгэн зургаа ч авахуулж явжээ. Ингээд та бүхэнд энэхүү ер бусын эмэгтэйн хувийн өмч болох халуухан зургуудыг нь багтаасан 2013 оны хуанлиг толилуулж байна. Нүдийг тань хужирлаж, сэтгэлийг тань сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.
Дуучин, хөгжмийн зохиолч Леди Гага (Lady Gaga) дэлхий дахины болон үзэгчдийн анхаарлыг хэрхэн татахаа сайн мэддэг нэгэн. Тэрээр өвөрмөц хувцаслалт, дүр төрхөөс гадна өвөрмөц үсний засалтаараа олны анхаарлыг татаж чаддаг. Үсний засалтаа өөрчилснөөр түүний дүр төрх хэдэн янз болон өөрчлөгдөж байгааг доорх гэрэл зургуудаас харж болох юм.