Хүний амь аварсан одууд

Аврагч гэдэг үнэхээр бахархууштай мэргэжил билээ. Тэгвэл зарим нэг одууд санамсаргүй байдлаар хүний амийг аварч томоохон гавъяа байгуулсан байна. Зарим нь аврах ажиллагаанд гар бие оролцож, зарим нь цагаа олсон анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсанаар хүмүүсийн амийг аварсан байна. Манайд хүртэл УИХ гишүүн, сангийн сайд Ч.Улаан гэр бүлийн хүмүүсийг уснаас аварсан бөгөөд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагнал хүртсэн шүү дээ. Харин одоо иргэний үүргээ сайн гүйцэтгэж чадсан одуудын тухай мэдээллийг үзэцгээе.
Хүний амь аварсан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


2002 онд Малибуд амарч байсан Том Хэнкс (Tom Hanks)-ийг арлаас явах гэж байхад нэгэн хүн орилсон байна. Тэрээр ямар ч асуудалгүйгээр живэх шахсан хүнийг аварч далайн эрэг дээр гаргасан байна.

www.caak.mn (17 фото)

Кьюба Гудинг (Cuba Gooding) санамсаргүйгээр Холливудад болсон буудалцааны гэрч болжээ. Тэрээр бууны суманд өртсөн хүний шархыг алчуураар дарж, цус алдалтыг багасгаж түргэн тусламж дуудсан байна. Ингээд нэг хүн амьд гарчээ.

www.caak.mn (17 фото)

Гвинет Пэлтроу (Gwyneth Peltrow) мөн л санамсаргүй байдлаар нэгэн эмэгтэйн амийг аварсан байна. Тэр эмэгтэй гарцгүй замаар гарч явж байсан бөгөөд золтой л Гвинетийн машинд дайруулчихаагүй аж. Энэхүү үйл явдал нь 2001 оны 9-р сарын 11-нд болсон байна. Харин эмэгтэй жолоочийг Гвинет болохыг хараад уулга алдан зогссон юм. Хэдийгээр  эмэгтэй ажлаасаа хожигдсон боловч амьд гарчээ.

www.caak.mn (17 фото)

Твиттерын тусламжтайгаар хүний амь аварч чадсан анхны од бол Деми Мур (Demi Moore) юм. Тэрээр амиа хорлох гэж байсан нэгэн эмэгтэйн захидлыг олж харсан байна. Цагдаа нар амиа хорлох гэж буй бүсгүйн байгаа газрыг олох хүртэл цаг хожиж  тэрээр бүсгүйтэй чаталсан байна. Ингээд цагдаа нар түүний байгаа газрыг олж мэдсэнээр бүсгүйн амийг аварчээ.

www.caak.mn (17 фото)

Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер, Мауид амарч байх үедээ серфинг хийж байсан байна. Харин энэ үед тэрээр нэгэн живж буй далайн спортоор хичээллэгчийг эрэг дээр гаргаж амийг нь аварсан аж.

www.caak.mn (17 фото)

1996 онд Том Круз (Tom Cruise) Италийн Капри арал дээр завь нь шатаж буй таван загасчныг аварсан байна. Мөн тэрээр саяхан танхай этгээдийн гарт өртсөн хохирогчид туслаж түүний эмчилгээний зардлыг даасан гэнэ.

www.caak.mn (17 фото)

Харрисон Форд (Harrison Ford)-ын хувьд кинонд хүн аврахаас гадна бодит амьдрал дээр мөн л хүний амь аврах тавилантай аж. Тэрээр хэд хэдэн сайн үйл хийсэн байна. Йеллоустоны цэцэрлэгт төөрсөн хүүг, халсан машин дотор байсан хүүг мөн гаргаж, ууланд ухаан алдсан эмэгтэйг тус тус аварсан байна.

www.caak.mn (17 фото)

2008 онд Брэд Питт (Bradd Pitt) түүний гарын үсгийг авахаар ирсэн шүтэн бишрэгчийнхээ амийг аварчээ. Тэрхүү шүтэн бишрэгч Венецид байдаг олон тооны сувагны нэг рүү хальтирч унасан бөгөөд Питт түүнийг татаж гаргасан аж.

www.caak.mn (17 фото)

Кейт Уинслет (Kate Winslet) гэр бүлийнхээ амралтын үеэр Ричард Брэнсон (Richard Brenson)-ны эдлэн газар амарч байсан бөгөөд түүний 90 настай эмээгийн байшинд гал гарахаас сэргийлж чадсан байна.

www.caak.mn (17 фото)

Райан Гослинг (Ryan Gosling) одоогоор хүний амь авраагүй боловч нудраганыхаа тусламжтайгаар Нью-Йоркын гудамжинд болж байсан зодооныг зогсоожээ.

www.caak.mn (17 фото)

Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) явган хүний замын голд ухаан алдаж унасан бүсгүйг хараад түргэн тусламж дуудсанаар энэхүү жагсаалтанд багтсан юм. Эмч нарын хэлж байгаар Лоуренсын яаралтай түргэн дуудсаны ачаар бүсгүйн амь насанд аюулгүй өнгөрсөн гэнэ.

www.caak.mn (17 фото)

Мила Кунис (Mila Kunis) –ын гэрт сантехникийн засвар хийж байсан 50 орчим насны ажилтны амьсгаа нь давхцаж, бие нь муудаж эхэлсэн байна. Энэ үед Мила түүнд анхны тусламж үзүүлж, харин найзыгаа түргэн тусламж дуудахыг сануулжээ. Мила болон түүний найзын тусламжтайгаар сантехникч амьд гарчээ.

www.caak.mn (17 фото)

Нэлээд хурдтай давхих дуртай Патрик Дэмпси (Patrick Dempsey) 2012 оны 4 сард “Мустанг” машинтай осолдсон нэгэн залуугийн амийг аварчээ. Тэрээр лоом авч машины гацсан хаалгыг онгойлгож дотор нь байсан залууг гаргаж авжээ. Цагаа олсон тусламжийн ачаар залуу бага зэргийн л бэртэл авсан байна.

www.caak.mn (17 фото)

Дастин Хоффман(Dustin Hoffman)-ны өглөөний зугаалга 27 настай залуугийн аминд оржээ. Тэрээр алхаж байх зуураа гүйж байсан залуу унаж байхыг харжээ. Ингээд тэр түргэн тусламж дуудсанаар түүний амийг аварсан байна.

www.caak.mn (17 фото)

Ханхүү Харри мөн нэгэн хүний амийг аварчээ. Тэрээр поло тоглож байсан эсрэг багийн тамирчин бэртэл авсан болохыг мэджээ. Ингээд ханхүү Харри түүнд анхны тусламж үзүүлснээр тамирчны амийг аварчээ.

www.caak.mn (17 фото)

Зои Салдана (Zoe Saldana) Лос-Анжелосын гудамжаар явж байгаад цагдаагийнхан цугласан байхыг хараад зогссон байна. Тэрээр машин дотор байсан бэртсэн бүсгүйд машинаас гарахад нь туслаж, түргэн тусламж иртэл түүнтэй хамт байсан байна.

www.caak.mn (17 фото)

Бага байхдаа Жони Депп (Johnny Depp) хагархай шилний тусламжтайгаар найзыгаа дээрэмчдийн гараас мулталж авч байжээ.

www.caak.mn (17 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()