27 настай Лейла Флагирти (Leila Flagirti) Британийн телевизийн "Desperate Housewives" олон ангит кинонд тоглосон билээ. Тиймээс түүнийг олны танил гэхэд болно. Лейла чөлөөт цагаа зугаатай өнгөрөөхийг хүсэж нэг удаа Эссекс хэмээх газар болсон морин поло үзэхээр шийдсэн байна. Харамсалтай нь энэ үеэр тэр согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйн улмаас олны анхааралд өртөж, тэднийг алмайруулжээ. Флагирти хөл дээрээ тогтож чадахгүй байсан учраас чийгтэй өвсөн дээгүүр мөлхөж хамаг хувцсаа бохирдуулжээ. Одоо түүнийг ажлаас нь халах уу үгүй юу гэдгийг шийдэх үлдээд байгаа аж. Өөрийгөө хянаж чадаагүй нь улмаас үнэхээр эвгүй байдалд оржээ.
Хадгалах
21 настай модел болох Шанина Шейк (Shanina Sheik) нь Австралийн Мельбрун хотод төржээ. Түүний биеэр литви, австрали, пакистан цус урсаж байгаа гэнэ. Шанинаг бүр бага байхаас нь эхлэн танилууд нь модел болох ёстой охин хэмээн байнга хэлдэг байсан болоод ч тэр үү, сургуулиа төгсөөд тэрээр загвар өмсөгч болох гараагаа эхэлжээ. 2011 онд анх тэрээр “Victoria's Secret”-ийн тайзан дээр гарсан юм. Үүний дараа Шанина анх удаагаа “Victoria's Secret”- ийн сэтгүүлийн зураг авлтанд орсон байна. Харин энэ удаад тэрээр “Nordstrom”-ын хувцасны сурталчилгааны зураг авалтанд оролцсон байна. Сурталчилгааны халуухан зурагнаас сонирхоцгооё.
Хадгалах
Фредди Меркьюри (Freddie Mercury) нас барснаас хойш яг 21 жил өнгөрчээ. Тэрээр алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин байсан юм. Меркьюри нь Занзибарт төрсөн бөгөөд түүний авъяас чадвар нь хөгжмийн урлагт үүрд дурсагдах алдар цуу, гавъяаг авчирсан билээ. 1991 оны 11 сарын 23-нд тэрээр өөрийгөө ДОХ өвчтэй хэмээн зарласан боловч маргааш нь уушгины архаг үрэвслээр нас барсан байна. Энэхүү өвчний шинж тэмдэг нь ДОХ-ын шинж тэмдэгтэй ойролцоо илэрдэг аж.
Хадгалах
Хөрөг гэрэл зурагчин нь хүний хамгийн хайр татмаар чанарыг нь хальсанд буулгаж, түүнийгээ нэмж баяжуулаад, тодруулах чадвартай байснаар сая мэргэжлийн гэгдэнэ. “Харизма” гэдэг нь Эртний Грек хэлний, бусдын анхаарлыг эерэгээр өөртөө татах гэсэн утгатай үг ажээ. Бидний дунд бусдын хайрыг татах чадвар буюу “харизма”-тай хүмүүс маш олон байдаг. Гэвч алдартай жүжигчид юмуу урлагийн төлөөлөгчдөөр л харизматай хүмүүсийн хүрээ хумигддаг билээ. Тэгвэл мэргэжлийн гэрэл зурагчид урлагийн гэлтгүй, бүх хүмүүсийн хамгийн харизма-тай чанарыг нь хальсанд буулгахыг хичээсээр иржээ. Та зураг бүрийг тогтож хараад, тухайн хүний хамгийн сэтгэл татам чанар нь юу болохыг олж харахыг хичээгээрэй.
Хадгалах
Дэлхийн супер моделиуд бол камерны өмнө хэрхэн биеэ авч явж, гэрэл зурагчны мөрөөдлийг хэрхэн биелүүлж, үзэгчдийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөхөө маш сайн мэддэг хүмүүс билээ. Харин тэдний зургаар нүдээ баясгаж, гоо сайхны таашаалыг хүртэх нь бидний “ажил” билээ. Тэгж бодохоор загвар өмсөгчид бол амьд урлагийн бүтээл юм. Ингээд бүгдээрээ Дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн хамгийн тачаангуй фото зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Vogue – гийн Испани дахь салбар нээлтээ хийж, алдарт Марио Тестино (Mario Testino) – гийн авсан энэ цагийг эзэлсэн топ моделиудын эротик бөгөөд дэгжин зургуудаар цахиур хагаллаа. “Vogue Espana” сэтгүүлийг чимсэн моделиудыг дурьдвал Карли Клосс (Karlie Kloss), Миранда Керр (Miranda Kerr), Тони Гаррн (Toni Garrn), Ана Рубик (Anja Rubik), Ирина Шейк (Irina Shayk), Констанс Яблонски (Constance Jablonski), Эдита Вилкевичуте (Edita Vilkeviciute), Изабели Фонтана (Isabeli Fontana), Датцен Крус (Doutzen Kroes), Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) болон Изабель Гулар (Izabel Goulart) нар юм. Ингээд та бүхэнд “Vogue Espana”–гийн гялгар хуудсууд дээрхи хамгийн гялалзсан загвар өмсөгчдийн халуухан зургийг үзүүлж байгаадаа баяртай байна.
Хадгалах
Охид бүсгүйчүүдээд зориулаад, Дэлхийн хамгийн сайхан залуусын нэг болох Брэд Питт (Brad Pitt)-ийн халуухан зургууд болон түүний ажил, амьдрал, амжилтын түүхийг хүргэж байна. Гүнзгий, зоримог харцанд нь ороод живчихмээр, сахалтай өргөн шанаанд нь хүрэхийн тулд бүхнээ тавиад туучихмаар, булчинлаг өндөр биед нь тэврүүлэхийн тулд бүх биеэ хайлуулчихмаар үнэхээр сайхан залуу гэдэгтэй нь та маргахгүй байх. Бас дээрээс нь хүмүүнлэгийн үйлсэд биеэ зориулж, үлгэр жишээч амьдралаар, зөвхөн өөрийнхөөрөө зоригтойгоор замнаж байгааг нь та мэднэ.
Хадгалах
Америкийн гэрэл зурагчин Боб Груен (Bob Gruen) нь рок дуучин, хөгжимчин, хамтлагийн гишүүдийн хөрөг зургуудыг хальсанд буулгах ажлаар дагнасан уран бүтээлч юм. 1945 онд Нью-Йорк хотод мэндэлсэн тэрээр Жон Леннон (John Lennon)-ыг Нью-Йорк-т айлчлах үеэр нь түүний хувийн хөрөг зурагчнаар ажиллаж байсан туршлагатай. Ингээд бүгдээрээ рок гэрэл зурагчны дуранд өртсөн рок ертөнцийн оддын төрхийг хүлээн авцгаая.
Хадгалах
Сүүлийн үед моделийн бизнес нь нэр алдартай болохыг хүссэн залуу охидын анхаарлыг ихэд татах болсон билээ. Алдартай сэтгүүлүүдийн нүүр царай болоод, их хэмжээний мөнгө олж, алдарт брэндүүдийн зураг авалтанд оролцож хангалуун сайхан амьдрах нь үлгэрийн биш гэж үү. Тэгвэл Өмнөд Африкийн модель болох Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel) нь бяцхан хотоос төрсөн модель билээ. Тэрээр: “Би хэзээ ч модель болно гэж төсөөлж байгаагүй. Учир нь гэвэл манай хот их бяцхан шүү дээ” -хэмээн ярьж байжээ. Аз болоход тэрээр “Ice Model Management” компанийн зураг авалтанд тэнцсэн байна. Кэндис “Victoria's Secret”-д орсон анхны өмнөд африкийн сахиусан тэнгэр болсон юм. Тэрээр “Elle Brazil” сэтгүүлийн 9-р сарын зураг авалтанд орсон бөгөөд зурагчнаар Эдуардо Резенде (Eduardo Rezende) ажилласан байна. Ингээд энэхүү чанартай зураг авалтыг хүлээн авцгаая.
Хадгалах
Олны дунд нүүрээ будалгүй гарна гэдэг нь өөрийгөө хүнэлдэг, эгэл жирийн бүсгүйн хувьд ч их том зориг шаардсан хэрэг юм. Тэр тусмаа хогоо асгахдаа хүртэл уруулаа будахыг зөвлөдөг нийгэмд амьдарч байгаа энэ үед... Тэгвэл үргэлж олны хараан доор байдаг Холливуудын Дива нар бусдын дунд будаггүй нүүртэй гарна гэдэг бол маш ховор тохиолдол болох нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд бидний танил болсон Холливуудын оддын “энгэсэг хүргээгүй хацартай” дүр төрхийг хүргэж байна.
Хадгалах
Дэлхийн түүхэнд өөрсдийн ул мөрөө тодоор үлдээсэн, үлдээж байгаа олны танил хүмүүсийн сахилгагүй фото агшнуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Зүс царай, өнгө төрх, биеийн өндөр нам, хийсэн бүтээснээрээ л ялгаатай болохоос биш хүн гэдэг амьтан нэг л шалтгаанаар баярлаж, нэг л шалтгаанаар гунддаг, сэтгэл зүрхээрээ нэгдмэл бодгалиуд билээ. Тиймээс үргэлж номын царайлж, эсвэл төгс авирлахын хэрэг юу байх билээ. Хэнчээн хүндлэл хүлээсэн нэгэн байлаа ч сахилгагүйтмээр санагдах үе гаралгүй яах вэ. Ингээд түүхэн хүмүүсийн хөгжилтэй фото агшнуудыг хүлээн авна уу.
Хадгалах
Энэ охины талаар хүн бүхэн мэднэ. Тэрээр Оросын нэртэй модель бөгөөд АНУ-ын алдарт сэтгүүлүүд болох Sports Illustrated Swimsuit Issue болон Armani Exchange , Guess, Intimissimi, Beach Bunny, Lacoste , La Perla зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болж байжээ. Мөн дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтын 13-д багтсан нэгэн аж. Түүний эцэг нь татар бөгөөд эх нь орос юм байна. Ингээд энэхүү бүсгүй хэн болохыг таахыг оролдоод үзээрэй. Сайн харвал амархан байгаа.
Хадгалах