Алдарт Фредди Меркьюри

Фредди Меркьюри (Freddie Mercury) нас барснаас хойш яг 21 жил өнгөрчээ. Тэрээр алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин байсан юм. Меркьюри нь Занзибарт төрсөн бөгөөд түүний авъяас чадвар нь хөгжмийн урлагт үүрд дурсагдах алдар цуу, гавъяаг авчирсан билээ. 1991 оны 11 сарын 23-нд тэрээр өөрийгөө ДОХ өвчтэй хэмээн зарласан боловч маргааш нь уушгины архаг үрэвслээр нас барсан байна. Энэхүү өвчний шинж тэмдэг нь ДОХ-ын шинж тэмдэгтэй ойролцоо илэрдэг аж.
Алдарт Фредди Меркьюри
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Фредди мөргөлийн малгай болон уламжлалт цэцгэн зүүлтийн хамтаар 4 насныхаа төрсөн өдрийг Занзибарт тэмдэглэж байна. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Төрсөн өдөр тэмдэглэхээр “Галт” сүм рүү явж буй нь. Ихэвчлэн сүм рүү явахдаа тэд таксигаар явдаг байсан боловч түүний ээж Жер хэлэхдээ: “Хүү минь энэ өдрийг рикшагаар явсан хэмээн санаж байгаасай гэж би хүсэж байна” -гэжээ. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Харин 7 настайгаасаа эхлэн Фредди Энэтхэг улсад байрлах ариун Петр-ын сургуульд сурч эхэлсэн байна. Тэрээр “шилдэг сурагч” шагналыг хүртэж байжээ. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Фредди уран зургийн коллежид Питер Таунсенд болон Ронни Вуд-тай хамт сурч байсан байна. Энд сурж байх үеэсээ эхлэн тэрээр хөгжмийн урлагт хүчээ сорьж үзье хэмээн бодож байжээ. Сургууль төгсөх сүүлийн жилдээ Фредди “Ibex” хамтлагт орсон байна. Энэхүү зураг дээр Фредди Кенсингтон-д хамтлагийнхаа бусад гишүүдтэй амарч байна. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



“Queen” хамтлагт зориулсан зураг авалт. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



1974 он. Лондон дахь зураг авалтын үеэр. Примроуз Хилл. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Фредди, ээж Жер болон эцэг Боми Булсара нарын хамт. Эцэг, эх нь Фреддийн гэрт зочлон иржээ. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Фредди Лондонд болсон тоглолтын үеэр. Тайзны ард 1974 он. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Харин эдгээр зургуудыг “Queen” хамтлагийн гитарчин Брайан Мэй дарсан байна. Мэй хэлэхдээ “Би бараг л хаа сайгүй камераа авч явдаг байсан” -гэжээ. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Швейцарийн Женева нуурын дэргэдэх Фреддийн нууц байр. Тэрээр энд ирснээрээ паппарациас нуугдаж чаддаг байсан байна. Мөн Фредди энэхүү байрандаа “Queen” хамтлагийн сүүлийн бүтээлүүд болон өөрийн “A Winter’s Tale” дуугаа бичжээ. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Бас нэгэн тоглолтын үеэр. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Нью-Йоркт болсон “дуурийн шөнө” тоглолтын үеэр. Фредди Нью-Йорк хотод их дуртай байсан бөгөөд зөвхөн энд л тэрээр алдарт дуучин бус харин энгийн хүн шиг амьдарч чаддаг байжээ. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Их Британид болсон “дуурийн шөнө” тоглолтын үеэр. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Фредди 39 насны төрсөн өдрөө Герман улсад тэмдэглэжээ. Тэрээр өөрийн хамгийн дотны найз нөхдөө урьсан бөгөөд өөрийнхөө “Living on my own” соло клипэнд зориулж хэд хэдэн зургийг дарсан байна. Харамсалтай нь түүний энэхүү клипийг дэлхий даяар цацахыг хориглосон байна.



Анхны “Mr. Bad Guy” соло цомгоо гаргах бэлтгэл ажил. Мюнхен. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Энэхүү мэдээлэлд орсон бүх зургийг “FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER” -номноос авсан болно. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



89 настай Фреддигийн ээж номын хамт. Энэхүү ном дээр байгаа зарим гэрэл зургууд өмнө нь хэзээ ч олон нийтэд ил гарч байгаагүй байна. (FROM THE BOOK, FREDDIE MERCURY, THE GREAT PRETENDER)



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()