АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Алдарт дуучин Бейонсе болон Pepsi

Дуу хөгжмийн жилийг тохиолдуулан Бейонсе болон Pepsi компани хоёр хамтран сурталчилгааны зураг авалт хийсэн байна. Энэ сурталчилгаа нь "Live for Now" гэсэн уриатай юм байна. Зураг авалтанд Беойнсе өөрийн хуучны дууг бүжигтэйн хамт бүжиглэж хуучнаа дурсаж, өөрийн уран бүтээлийн түүхийг өгүүлэх бөгөөд энэ нь түүний "Grown Woman" хөтөлбөр болж байгаа гэнэ. Ингээд Pepsi болон Бейонсе нар шүтэн бишригчидээ ийнхүү баярлуулах нь...
Алдарт дуучин Бейонсе болон Pepsi Хадгалах

Адольф Гитлерийн амьдралын түүхээс

Германы нацист Адольф Хитлер (Adolf Hitler)-ийн талаар өгүүлсэн маш олон түүх баримтууд бий. Эдгээр бүх түүх баримт, онолоор тэд Хитлерийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж ийнхүү бичсэн бололтой. Тэгвэл бид энэ нууцлаг хүний амьдралыг арай өөр талаас нь буюу зурган хэлбэрээр нь харж үзэцгээе.

Адольф Гитлерийн амьдралын түүхээс Хадгалах

Чарли Чаплины ач охин Уна Чаплин

Чарли Чаплиныг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тэрээр дэлхийн урлагт нэлээд үүрэг гүйцэтгэсэн хүн билээ. Түүний ач охин болох Уна Чаплин өвөөгийнхөө үйл хэргийг үргэжлүүлэн кино урлагт хөл тавьж эхэлжээ. Тэрээр “Game of Thrones” хэмээх олон ангит кинонд тоглосон байна. Ийнхүү кинонд тоглох болсноор Уна үзэгч олны анхаарлыг ихээхэн татах болжээ.
Чарли Чаплины ач охин Уна Чаплин Хадгалах

Оддын хөгжилтэй гэрэл зургууд

Одууд ч гэсэн хүн шүү дээ. Тиймээс ч тэд зураг авахуулах мөн л дуртай. Гэхдээ ихэнхи тохиолдолд тэдний гэрэл зургийг мэргэжлийн гэрэл зурагчид авдаг учир сонирхолтой, хөгжилтэй зүйл үгүй болов уу. Харин тэд өөрсдийнхөө гэрэл зургийг дарахаараа нэлээд хөгжилтэй гэрэл зургуудыг авдаг байна. Ингээд оддын өөрсдийнх нь дарсан сонирхолтой гэрэл зургуудыг үзэцгээе.
Оддын хөгжилтэй гэрэл зургууд Хадгалах

Хэрвээ тэд амьд байсан бол...

Олны анхаарлын төвд байдаг алдартай хүмүүс нас барахад хүмүүс ихэвчлэн “Хэрвээ энэ хүн амьд байсан бол одоо ямар байх байсан бол?...” гэсэн асуулт нэлээд тавьдаг. Тухайн жүжигчин, дуучин хэр олон бүтээл туурвих байсан бол? гэдэг нь ихэд сонирхолтой санагдана. Ингээд уран сэтгэмжээ бага зэрэг ажиллуулж ямар байх байсан бол гэдгийг төсөөлөөд үзье.
Хэрвээ тэд амьд байсан бол... Хадгалах

Юрий Гагарины амьдрал

Өчигдөр буюу 4-р сарын 12 бол сансрын нисгэгчдийн өдөр гэдгийг хүн бүр мэднэ. Энэ өдөр Оросын нисгэгч Юрий Гагарин (Yuri Gagarin) анхны нислэгийг хийсэн бөгөөд ийнхүү “Сансрын нисгэгчид”-ийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн анхны сансрын нисгэгч алдарт Юрий Гагарины амьдралыг харуулсан гэрэл зургуудыг үзэцгээе.
Юрий Гагарины амьдрал Хадгалах

Халуухан ээжүүд

Олны танил хүн байна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Өөрийнхөө гадаад төрх байдал, мэдлэгт нэлээд анхаарал хандуулах шаардлагатай. Ялангуяа төрсний дараа биеийн жингээ хэвийн байдалд нь оруулах хэцүү байдаг. Зөвхөн одууд гэлтгүй ер нь л төрсний дараа бүсгүйчүүд маань энэ асуудалтай тулгардаг. Ингээд төрсөн ч гэсэн биеийн жингээ хэвэндээ хадгалж үлдсэн халуухан, залуухан ээжүүдийн гэрэл зургийг хүлээн авцгаая.
Халуухан ээжүүд Хадгалах

Нүүр будалтгүй одууд

Яагаад ч юм одууд үргэлж сэргэг сайхан нүүр будалт, үс засалттай, чамин дэгжин хээнцэр байдаг. Мэдээж тэд үргэлж олны өмнө гардаг учир биеэ сайхан авч явах нь тэдний нэг үүрэг болов уу. Харин энэ удаад нүүр будалтгүй одуудын гэрэл зургуудыг харж, харьцуулан үзэцгээе.
Нүүр будалтгүй одууд Хадгалах

Хэрхэн 40 кг хасах вэ?

Урин дулаан цаг ирж байгаа учир бүсгүйчүүд маань гоолиг сайхан бие галбиртай болохыг хүсэж байгаа болов уу. Марина амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийнхөө өмнө 90 кг жинтэй байжээ. Харин эрүүл хооллолт, идэвхитэй амьдралыг сонгосноор 7 сарын дотор 40 кг жин хасаж чаджээ. Маринагийн хувьд “Зөв хооллолт болон байнгын дасгал сургуулилт” нь энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн байна. Ингээд түүнийг хэрхэн өөрчлөгдсөн талаар гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Та ч гэсэн оролдоод үзэж болно шүү дээ.
Хэрхэн 40 кг хасах вэ? Хадгалах

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Спортын алдарт сэтгүүл болох “Sports Illustrated Swimsuit” дээр ихэвчлэн олны танил шилдэг моделуудын зураг гардаг гэдгийг та бүхэн мэдэх биз. Тэгвэл “Sports Illustrated Swimsuit” сэтгүүлийн нүүрэн дээр 6 удаа гарч байсан модель Эль Макферсон (Elle Macpherson)-ыг та хэдэн настай гэж бодож байна?
Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах