АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Салсанд нь харамсмаар дэндүү "хайран" хосууд

Энтертайнмент ертөнцөд хаа явсан газраа олны анхаарыг татсан алдартай хос олон байдаг ч яг хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан нь цөөн бий. Тиймээс тэдгээр хосуудыг салах үед дэмжиж байсан шүтэн бишрэгчид нь үнэхээр өөрсдөө хайртай нэгнээ алдсан мэт харамсдаг гэхэд хилсдэхгүй л болов уу. Өнөөдөр та бүхэнд ийм хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Салсанд нь харамсмаар дэндүү "хайран" хосууд Хадгалах

"Дорнын гангар шаазан" - Уйгурын үзэсгэлэнт жүжигчин Дилраба Дилмурат

Сүүлийн жилүүдэд үндэстний цөөнхийн төлөөлөл болсон уран бүтээлчид Хятадын зах зээлд од болон алдарших болжээ. Тухайлбал, Хятадын кино урлагийнхан хань үндэстнээс өөр дүр төрх бүхий жүжигчдийг сонгох хандлага нэмэгдсэн байна. Хэдийгээр Хан үндэстний ододтой харьцуулахад нөлөө нь бага ч Хятад даяар эрчимтэй алдаршиж байгаа хүмүүсийн нэг бол Уйгур гаралтай жүжигчин, загвар өмсөгч, дуучин Дилраба Дилмурат юм. Түүнийг шүтэн бишрэгчид нь Панг Ди, Сяо Ди гэж нэрлэхийг илүүд үздэг. Дилрабагийн идэвх зүтгэл, шийдэмгий байдал нь түүнийг ажил мэргэжлийн өндөр түвшинд авчирсан аж. 

"Дорнын гангар шаазан" - Уйгурын үзэсгэлэнт жүжигчин Дилраба Дилмурат Хадгалах

Эцэг эх болохын өмнө ба дараа

Хүүхдүүд эцэг эхдээ баяр баясал бэлэглэж, тэдний амьдралыг өөрчилдөг. Гэхдээ бүх өөрчлөлт нь эерэг байдаггүй. Өмнө нь хүссэн зүйлээ дураараа хийдэг байсан бол одоо шинэ хүнтэй болсон учраас бүхий л цаг заваа түүнд зориулах хэрэг гарна. Зарим хүмүүс бүр өөртөө ч цаг зориулж чадахаа болих учраас үнэхээр тэс өөр нэгэн болж хувирах нь бий. Бид үүний жишээ болсон эцэг эхчүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эцэг эх болохын өмнө ба дараа Хадгалах

"Морь эмэгтэй" - Дөрвөн хөллөж давхих хоббитой Норвеги бүсгүй (+бичлэг)

Бидний амьдарч буй дэлхий дээр дуулах, бүжиглэх, жүжиглэхээс эхлээд хүний санаанд оромгүй янз бүрийн авьяас чадвартай хүмүүс бий. Тэдний нэгэн төлөөлөл болсон Норвеги эмэгтэй морь шиг үсэрч, шогшиж, бүр давхиж чаддаг гэвэл та итгэх үү? Бид энэ удаад интернет хэрэглэгчдийн дунд "pferdmadchen" буюу морь эмэгтэй гэх хочоор алдартай болсон эмэгтэйн хачирхалтай авьяасыг онцолж байна. 

"Морь эмэгтэй" - Дөрвөн хөллөж давхих хоббитой Норвеги бүсгүй (+бичлэг) Хадгалах

Эцэг эхтэйгээ муудалцсан Испани хүү нүх ухаж, газар доор амьдардаг болжээ

Өсвөр нас эхлэхэд хүүхдүүд ихэнхдээ эцэг эхтэйгээ ойлголцохоо больж эхэлдэг хэсэг үе хүн бүрд тохиодог боловч үүссэн үл ойлголцол, элдэв асуудалтай холбоотой бухимдлаа хэрхэн зохицуулдаг арга нь ялгаатай байдаг. Бага наснаас хойш, насанд хүрэхээс өмнөх амьдралын үедээ зарим хүүхдүүд архи тамхи хэрэглэж, найз нөхөдтэйгөө зугаацаж эцэг эхээсээ зөрүүдэлдэг бол нэгэн хүү маш өвөрмөц аргаар ээж, аавдаа дургүйцлээ илэрхийлдэг байсан аж. Тэрээр ганцаараа байх газартай болохын тулд хашаандаа нүх гаргаж, өдөр бүр цааш ухсаар эцэст нь өөрийн гараар бүтээсэн жинхэнэ хоргодох байртай болжээ.

Эцэг эхтэйгээ муудалцсан Испани хүү нүх ухаж, газар доор амьдардаг болжээ Хадгалах

17 настай охин хөх багасгах хагалгаа хийлгэснийхээ дараа амьдрах итгэлтэй болжээ

Зарим нэгний хувьд туйлын хүсэл болж мөрөөдөж буй зүйл өөр нэгний амьдралд төвөг удаж, ад үзэгддэг бололтой.  АНУ-ын иргэн Лили Маки (Lilli Maki) гэх охинд олон эмэгтэйн мөрөөдөл болсон том хөх заяажээ. Гэвч охин өөрийн биеийг үзэн яддаг төдийгүй, хөхнөөсөө болж сэтгэлээр унаж, олон өдрийг гуниглаж өнгөрүүлсэн байна. Түүний биеийн галбирт ахимаг насны эрэгтэйчүүд татагдаж, хаа явсан газарт нь нүдээ унагаж өддөг байсан тул охин хөх багасгах мэс засал хийлгүүлэхийг эцэг эхээсээ хичээнгүйлэн гуйжээ.

17 настай охин хөх багасгах хагалгаа хийлгэснийхээ дараа амьдрах итгэлтэй болжээ Хадгалах

Холливудын сайхан бүсгүй Дрю Бэрриморын айдас, зовлонгоор дүүрэн өнгөрсөн амьдралын түүх

Жүжигчин Дрю Бэрримор (Drew Barrymore) 7 настайдаа E.T. кинонд тоглож карьераа эхлүүлж байсан бөгөөд тэрээр 90-ээд оны үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон билээ. Гэвч тэрээр бусад бага наснаасаа алдартай болсон жүжигчдын нэгэн адилаар алдар нэрийн хараалаас зугтаж чадаагүй юм. Насанд хүрсэн хойноо тэрээр өөрийгөө төлөвшүүлж чадсан ч амьдралын саад тотгороос бүрэн ангижраагүй байгаа аж.

Холливудын сайхан бүсгүй Дрю Бэрриморын айдас, зовлонгоор дүүрэн өнгөрсөн амьдралын түүх Хадгалах

Будаггүй, филтергүй "байгалиараа" байгаа төрхөө хуваалцсан алдартнууд

Багахан амжилт, алдар нэрд хүрэхээрээ өрөөл бусдыг үл ойшоож, ааш зан нь хувирсан хэсэг бүлэг алдартнууд бий. Гэвч хэчнээн том амжилт байгуулж, хэмжээлшгүй их хөрөнгөтэй боллоо ч хүн чанараа гээгээгүй хүмүүсийг дурдахгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Дэлхий даяар олон сая хүнд танигдсан гэдэг шалтгаанаар бусдаас онцгой, төгс төгөлдөр харагдах гэж хичээдэггүй алдартнуудыг бид энд онцлохоор шийдлээ. 

Будаггүй, филтергүй "байгалиараа" байгаа төрхөө хуваалцсан алдартнууд Хадгалах

Анжелина Жоли, Брэд Питт нарын охин буцаад эмэгтэйлэг төрхөндөө оржээ

Хэмжээлшгүй амжилтанд хүрсэн алдартай оддын амьдралд хүмүүсийн нүднээс нууцалж чадах цаг мөч гэж бараг үгүй. Нэгэнт л дэлхий даяар сая сая хүнд танигдсан бол тэдний амьдрал буцаах аргагүйгээр олон түмний өмнө өрнөх бөгөөд алдартнуудын хүүхдүүд ч түмний нүдэн дээр өсөж том болдог. Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын амьдрал бол үүний томоохон жишээнүүдийн нэг юм. Тэдний хүүхдүүд дундаас олны анхаарлыг хамгийн их татдаг нь яах аргагүй Шило Жоли-Питт учир бид энэ удаад түүнийг онцолж байна. 

Анжелина Жоли, Брэд Питт нарын охин буцаад эмэгтэйлэг төрхөндөө оржээ Хадгалах

"Нуугдмал баатрууд" - Холливудын жүжигчид орлон тоглогчдын хамт...

Аливаа адал явдалт, тулаант киноны эгзэгтэй үзэгдлүүд мэргэжлийн орлон тоглогчдын тусламжтайгаар илүү үнэмшилтэй, илүү чанартай бүтээл болж чаддаг. Кино урлагийн жүжигчдийн олны сэтгэлд хүрсэн, алдартай дүрүүдийг орлон тоглогчдоос нь ялгахад үнэхээр хүндрэлтэй байдгийг батлах олон арван сая үзэгч бий. Жүжигчдийнхээ өндөр, бие галбирын онцлог, арьсны өнгө гээд үс зүс, нүүр будалтаараа ялгахын аргагүй ижилхэн тэдгээр хүмүүс зарим тохиолдолд бүр өөр хүйсний хүн хүртэл байх боломжтой аж. 

"Нуугдмал баатрууд" - Холливудын жүжигчид орлон тоглогчдын хамт... Хадгалах

Эрчүүдийн судалгаагаар тодруулсан дэлхийн хамгийн сайхан галбиртай бүсгүйтэй танилц!

Одоогоос гурван жилийн өмнө Техасын Их Сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааны эхлэлийг тавьжээ. Тэд дэлхий дээрх хамгийн сайхан биетэй, галбирлаг эмэгтэйг тодруулахаар эрэгтэйчүүдээс санал хурааж, тэдний сонирхлыг нэгтгэсэн байна. Судалгааны үр дүнд хамгийн төгс биеийн харьцаатай, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Английн 38 настай Plus-size модель Келли Брүүк (Kelly Brook) тодорсон аж. 

Эрчүүдийн судалгаагаар тодруулсан дэлхийн хамгийн сайхан галбиртай бүсгүйтэй танилц! Хадгалах

Тэнгисийн цэргийн түүхэн дэх хамгийн агуу жанжин, стратегич И Сүн Шиний түүх

Солонгосын түүхэн дэх хамгийн гарамгай жанжин И Сүн Шин (Yi Sun-Sin)-ий тухай бусад орны хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Гэхдээ түүхчид түүнийг барууны хамгийн гарамгай адмирал Хорацио Нелсонтэй эгнэх усан цэргийн удирдагч хэмээн үздэг аж. Домогт И Сүн Шин нэг ч тулаанд ялагдаж үзээгүй гэгддэг учир түүний арга техникийг хүн төрөлхтөн өнөө цагт ч гэсэн судалсаар буй. Мөн энэ хүн байгаагүй бол өнөөдрийн Солонгос үндэстэн байхгүй байх байсан гэнэ...

Тэнгисийн цэргийн түүхэн дэх хамгийн агуу жанжин, стратегич И Сүн Шиний түүх Хадгалах