АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Чарли Шин порно одуудтай холбогдсон нь ил боллоо

Кино жүжигчин Чарли Шин (Charlie Sheen) порно одуудтай холбоотой болох нь нэг бус удаа илчлэгдэж байсан бөгөөд тэр ч бүү хэл үүнтэй холбогдсон хэл амнаас болж дүрээ алдаж байсан байна. Гэвч энэ нь түүний санааг нээх зовоохгүй байгаа бололтой, тэрээр энэ удаа хэцүү зүйлд орооцолджээ. Гурван порно од болох шаргал үст Жейма Лэнгфорд, цайвар үст Жана Жордан, хүрэн үст Селеста Стар нарын хамтаар Хавай руу яваад иржээ. Гурван бүсгүй үснийхээ өнгөний ачаар ”Чарлигийн хонгорхон бүсгүйчүүд” хэмээх нэр авчээ.
Чарли Шин порно одуудтай холбогдсон нь ил боллоо Хадгалах

Леди Гага-гийн найз залуу

Алдарт дуучин Леди Гага (Lady Gaga) онлайн хуудаснаа өөрийн будаггүй зургийг байрлуулж нэг хэсэгтээ л онлайн ертөнцийг шууруулж байсан нь саяхан. Харин энэ удаад тэрээр өөрийн найз залуу болох модел Тейлор Кинни (Taylor Kinney)-тэй өнгөрүүлсэн амралтын өдрүүдийнхээ гэрэл зургийг нийтэд түгээж бас л шуугиан дэгдээгээд амжлаа.
Леди Гага-гийн найз залуу Хадгалах

Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй

Хамгийн хүчтэй эмэгтэй гэхээр танд ямар төсөөлөл, дүр зураг бууж байна. Үнэндээ энэ бүсгүй гадуур таны хажуугаар өнгөрсөн бол түүнийг "эмэгтэй" гэж харахгүй л байх байсан болов уу. Украйны хамгийн хүчирхэг энэ эмэгтэйг Анна Куркурина (Anna Kurkurina) гэдэг юм байна. Ингээд энэ бүсгүйтэй илүү ойр танилцацгаая.

Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй Хадгалах

Өөрийгөө ялан дийлсэн бүсгүй

Олон хүүхэдтэй эх бодибилдингээр хичээллэж эхэлснээс хойш жилийн дараа тэмцээнд ялжээ. Энэ бол түүний анхны тэмцээн учир үр дүндээ маш сэтгэл хангалуун, өндөр сэтгэгдэлтэй байгаа ажээ.
Өөрийгөө ялан дийлсэн бүсгүй Хадгалах

Одуудын анхны хайр

Анхны хайрын мэдрэмжийг амсаж үзсэн хүн бүр л мэдэх биз. Анхны хайртайгаа учрах мөчүүд ихэвчлэн өсвөр насанд тохиолддог бөгөөд энэ үед санхүү, нас, амьдралд эзлэх байр суурь төдийлөн хамаардаггүй. Хамгийн чухал мэдрэмж нь сэтгэл хөдлөл, санаа зовох, ичингүйрсэн байдал, мөрөөдөл байдаг. Тэгвэл дэлхийн одуудын анхны хайрууд хэн байсан талаар эргэн санацгаая.
Одуудын анхны хайр Хадгалах

Рианна төрсөн нутагтаа бут авав

Жил болгон дуучин Рианна (Rihanna) өөрийн төрсөн нутаг болох Барбадос (Barbados)-д амрахаар очдог билээ. Энэ жил түүний хувьд нэлээд халуухан байгаа. Учир нь тэрээр ганц биеийн жаргалыг хөөж, эрх чөлөө, галзуурал гэдгийг мэдэрч яваа нэгэн. Саяхан тэр найзууд болон бадируун биетэй хамгаалагчдын хамт нутагийн баярт оролцохдоо жинхэнэ задгай шоудсан байна.
Рианна төрсөн нутагтаа бут авав Хадгалах

Альба гүнж эдгэрчээ

Испанийн 18 дахь гүнж Альба (Duchess of Alba) 85 насандаа өөрөөсөө 25-аар дүү хүнтэй гэрлэж дэлхий даяар нэлээд шуугиан дэгдээж байсан билээ. Саяхан Испанийн гүнж Альба Ром руу явж байх үедээ унаж аарцагныхаа ясыг гэмтээсэн байна. Одоо тэрээр эдгэсэн бөгөөд өөрийн эсэн мэнд, эрүүл энх байгааг харуулах гэсэн бололтой Севиль дахь “Duenas Palace” ордноо сэтгүүлчдэд танилцуулжээ.
Альба гүнж эдгэрчээ Хадгалах

Нүүр будалтын гайхамшиг

Нүүр будалтын тусламжтайгаар тухайн хүний гадаад төрх байдал танигдахын аргагүй өөрчлөж болдог. Тиймээс ч кино зураг авалт, шоу тоглолт гэх мэт үйл ажиллагаанд нүүр будалт чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Ингээд нэгэн бүсгүй бидний мэдэх олны танил хүмүүс болон киноны дүрд хэрхэн гайхалтай хувирч байгааг үзэцгээе.
Нүүр будалтын гайхамшиг Хадгалах

Барак Обамагийн бага залуу нас

Саяхан буюу 8-р сарын 4-нд Нобелийн шагналт, АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-гийн төрсөн өдөр болж өнгөрлөө. Энэ удаа та бүхэнд түүний намтарын хамгийн гол үеийг харуулсан ховор гэрэл зургуудыг танилцуулж байна.
Барак Обамагийн бага залуу нас Хадгалах

Шэрон Стоун папарацийн дуранд

Цагтаа холливудын секс симбол, халуухан одуудын нэг байсан түүнийг цаг хугацааны эргүүлэг элээж байгаа ч, доорх зургуудыг хархад наснаасаа хамаагүй залуулаг байгаа нь бахдууштай.
Шэрон Стоун папарацийн дуранд Хадгалах

Бүсгүй хэлсэндээ хүрчээ

Бүсгүй өөрийн илүүдэл жингээс их ичдэг, хааяа бусад хүмүүс хэрхэн турж байгаа, ямар цагаан хоол хэрэглэдэг зэргийг ажигладаг байв. Харин нэгэн нөхцөл байдлаас болж тэрээр шийджээ.
Бүсгүй хэлсэндээ хүрчээ Хадгалах

Рианнагийн халуухан хар даашинз сенсаац тарив

Дуучин Рианна уран бүтээл гэхээсээ илүү "яаж хүмүүсийн нүдийг нь орой дээр гаргах вэ?" гэсэн асуултын араас хөөцөлдөж байгаа бололтой. Тэр тайзан дээр дотоожгүй гарч, хөхний даруулгагүй аялан тоглолтоо хийж байсан бол одоо бүр дотуур хувцасгүй гэрэлтдэг хар даашинз өмсөн LA-н шоучдыг алмайруулав. Түүний дараагийн алхам юу вэ?...
Рианнагийн халуухан хар даашинз сенсаац тарив Хадгалах