АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрчүүдийн бүсгүй хүний төлөө хийж байсан хамгийн тэнэг үйлдлүүд

Байгалийн жамаар залуус бид эмэгтэйчүүдийг өөртөө татахын төлөө юу ч хамаагүй хийх хүсэл эрмэлзлэлтэй болсон билээ. Энд ямар арга ашиглах нь хамаагүй, гол нь эмэгтэй хүн та бидэнд анхаарлаа хандуулж л байвал болох нь тэр. Гэхдээ зарим эрэгтэйчүүд бүсгүйчүүдэд зориулж хэтэрхий тэнэг зүйл хийж, өөрсдийгөө үүрдийн шившиг болгодог бөгөөд өнөөдөр үүний жишээ болсон хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эрчүүдийн бүсгүй хүний төлөө хийж байсан хамгийн тэнэг үйлдлүүд Хадгалах

Хоёр дайнд тулалдсан Оросын домогт жүжигчин Юрий Никулиний амьдралын түүх

Юрий Никулин бол Зөвлөлтийн хамгийн алдартай жүжигчдийн нэг билээ. Тэрээр "Кавказад болсон явдал", "Мануухай", "Тэд эх орныхоо төлөө тэмцсэн", "Ы ажиллагаа" тэргүүтэй тайз дэлгэцийн олон дүрээрээ сая сая үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадсан чадварлаг уран бүтээлч юм. Ингээд та бүгдээрээ хамтдаа энэхүү агуу жүжигчний ажил амьдралын замналаар аялцгаая!

Хоёр дайнд тулалдсан Оросын домогт жүжигчин Юрий Никулиний амьдралын түүх Хадгалах

Дэлхийн хамгийн баян тамирчдын эхнэр болсон бүсгүйчүүд

Та урьд өмнө нь баян амжилттай яваа хүмүүс, ялангуяа чинээлэг тамирчдын эхнэр ямар хүмүүс байдаг бол гэж бодож байсан уу? Энэ асуултад дийлэнх хүмүүс юун түрүүнд нүүр, биеэ танигдахын аргагүй болтол өөрчилсөн хиймэл эмэгтэйчүүдийг төсөөлдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр тамирчид амьдралын ханиа сонгохдоо тун гярхай ханддаг аж. Үүний баталгаа болсон бүсгүйчүүдийн талаар өнөөдөр та бүхэнд хүргэж байна.

Дэлхийн хамгийн баян тамирчдын эхнэр болсон бүсгүйчүүд Хадгалах

20-р зууны хамгийн этгээд хос - Агуу философч Ж.П.Сартр, Симон де Бовуар нарын хайрын түүх

Оюунлаг хос залуу зандан насандаа танилцаж, хамтдаа хагас зуун жил хорвоог туулсан боловч эргэн тойрны хүмүүсийнхээ нүдэнд хачин харилцаатай харагддаг байжээ. Нобелийн шагналтан Жан-Пол Сартр (Jean-Paul Sartre) болон феминист хөдөлгөөнийг үндэслэгч Симон де Бовуар (Simone de Beauvoir) нарыг философийн ухааныг гэсэн хайр нь нэгтгэдэг байв. Гэвч тэдний харилцааны хэлбэр нь үнэхээр ердийн гэхийн аргагүй этгээд байсан юм. 

20-р зууны хамгийн этгээд хос - Агуу философч Ж.П.Сартр, Симон де Бовуар нарын хайрын түүх Хадгалах

Цуврал алуурчдын хоригдож байхдаа зурсан зургууд

Эгэл жирийн хүний ой тойнд багтамгүй, аймшигт хэрэг үйлдсэн, араатнаас ч дор сэтгэхүйтэй хүмүүсийг эрүүл гэж дүгнэхэд хэцүү. Тэгвэл хайр энэрэл гэж мэдэхгүй, харгис хэрцгийгээр бусдын амийг бүрэлгэсэн цуврал алуурчдын толгойд ямар бодол эргэлдэж байдаг бол? Үүнийг тэдгээрийн шоронд хоригдож байхдаа зурсан зургуудаас олж харах боломжтой аж. 

Цуврал алуурчдын хоригдож байхдаа зурсан зургууд Хадгалах

Нацист Германы зүтгэлтэн Геббельсийн зургийг дарсан Еврей зурагчинд юу тохиолдсон бэ?

Германы нацист нам 1933 онд засгийн эрхийг гартаа авсан билээ. Тэр жилдээ тус улс олон улсын хэмжээний анхны томоохон уулзалтдаа оролцсон бөгөөд эх орноо төлөөлөн Йозеф Геббельс (Joseph Goebbels) явсан байна. Тэрээр уг хурал дээр илтгэл тавихын өмнөхөн зургаа даруулсан аж. Гэхдээ тэрхүү зургийн цаад түүх нь илүү сонирхолтой учраас та бүхэнд зургийн цаана нуугдаж буй асуудлыг дэлгэе. 

Нацист Германы зүтгэлтэн Геббельсийн зургийг дарсан Еврей зурагчинд юу тохиолдсон бэ? Хадгалах

Хэтэрхий их жин хаяснаас болж фэнүүдийнхээ санааг зовоосон алдартнууд

Энтертайнмент салбарын алдартнууд өөрсдийн гадаад төрх, бие галбираа байнга гоё, сайхан хэвээр нь хадгалах мэргэжлийн онцлог, шаардлагатай тулгардаг. Тиймээс тэдний олонх нь жингээ огцом хасаж, дүр төрхөө эрс өөрчлөх зэргээр гадаад байдалдаа онцгой анхаарч эхэлдэг билээ. Гэвч тэд заримдаа тодорхой нэг шалтгаанаас үүдэж хэт туранхай болж, бараг хүний нүд хальтрам төрхтэй болсон байх нь ч бий. 

Хэтэрхий их жин хаяснаас болж фэнүүдийнхээ санааг зовоосон алдартнууд Хадгалах

"Сахиусан тэнгэрүүд" - Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүд өсч томроод хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бид бусдын хараа булаам, үзэсгэлэнт төрхтэй хүмүүсийг төрсөн байтлаа зурсан юм шиг гэдэг ч энэ үг хангалтгүй, бүр төрсөн байтлаа урлан байж сийлсэн мэт байгалиасаа төгс төгөлдөр төрсөн хүмүүс байдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө олны гайхшралыг төрүүлж, хамгийн царайлаг хүүхдүүдээр тодорч байсан бяцхан охид өдгөө хэрхэн өсөж торниж, өөрчлөгдсөн болохыг та бүхэн энэхүү нийтлэлээс хүлээн авч сонирхоорой. Тэд эгдүүтэй бяцхан байхаа хэдийнээ больсон ч харц унагам сахиусан тэнгэр шиг царай нь хэвээрээ аж...

"Сахиусан тэнгэрүүд" - Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүд өсч томроод хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Эхдээ хаягдсан бэлтрэгийг авч тэжээсэн охин "сүрдэм" хамгаалагчтай болжээ

ОХУ-ын Уфа хотын оршин суугч Алида хэмээх эмэгтэй эхдээ гологдсон бэлтрэгийг гэртээ авчирч, тэжээхээр шийджээ. Тэрээр алганд багтам бяцхан зулзагаа Кира гэж нэрлэсэн бөгөөд өдгөө томоос том сүрлэг амьтан болтол нь хайрлан тэжээж ирсэн аж. Үүгээр зогсохгүй Алида өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан Кирагийн зураг, бичлэгүүдийг интернет хэрэглэгчдэд хуваалцдаг байна. 

Эхдээ хаягдсан бэлтрэгийг авч тэжээсэн охин "сүрдэм" хамгаалагчтай болжээ Хадгалах

"Зоримог өөрчлөлт" - Урт үсээ тайруулсандаа харамсаагүй охид

Дийлэнх охид, бүсгүйчүүд аливаа нэг зүйлийг өөрчлөхөөр шийдэж, нэгэнт сэтгэл шулуудсан бол юун түрүүнд зоригтой нь аргагүй үсээ тайрахаас эхэлдэг бололтой. Эсвэл зарим тохиолдолд урт, энгийн үстэй удаан явснаас уйддаг ч байж болох юм. Тэдний энэ үйлдлийн шалтгаан нь юу ч байлаа гэсэн гадаад төрхөндөө хийсэн зоримог шинэчлэл ихэнхдээ зөв санаа байдгийг батлах зургуудыг хүргэж байна. Үүнийг уншсаны дараа танд үсээ тайрмаар санагдахыг ч үгүйсгэхгүй.

"Зоримог өөрчлөлт" - Урт үсээ тайруулсандаа харамсаагүй охид Хадгалах

Ач хүүгээрээ зураг янзлахыг заалгасан 89 настай эмээгийн хөгжилтэй бүтээлүүд

Ихэнх хүмүүс орчин үеийн технологийг зөвхөн залуу хүмүүст зориулагдсан гэж боддог ч Кимико Нишимото (Kimiko Nishimoto)-д энэ огтхон ч хамаарахгүй бололтой. Япон улсын 89 настай иргэн Кимико сүүлийн жилүүдэд гэрэл зураг засаж янзлан, өөрийн бүтээлч санааг хэрэгжүүлсээр ирсэн байна. Хошин мэдрэмж, цоглог зангаараа өнөөгийн залуусаас дутахааргүй эрч хүчтэй тэрээр 17 жилийн өмнө ухаалаг утасны түгжээг ч гаргаж мэддэггүй байсан бол өдгөө энэ мэт төхөөрөмжийг ашиглан хүссэн бүхнээ бодит болгож чаддаг болжээ. Ингээд бүгдээрээ хөгжилтэй эмээгийн адтай зургуудаас хамтдаа сонирхоцгооё!

Ач хүүгээрээ зураг янзлахыг заалгасан 89 настай эмээгийн хөгжилтэй бүтээлүүд Хадгалах

Аргагүйн эрхэнд өөрийн гараар мөчөө тайрч, амьд үлдэж чадсан 10 хүн

Үхэл, амьдралыг шийдэх мөч ирэх үед та хэр их золиос гаргаж чадах вэ? Зарим хүмүүс ийм хүнд сорилттой тулгарах үедээ ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр итгэл найдвараа алдаж, бараг л тэр дороо бууж өгдөг. Харин цөөн хэд нь хэн хүний санаанд оромгүй зүйлсээ зольж, амиа аварч чаддаг ажээ. Үүний жишээ болсон хүмүүсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Аргагүйн эрхэнд өөрийн гараар мөчөө тайрч, амьд үлдэж чадсан 10 хүн Хадгалах