АЛДАРТАЙ ХҮМҮҮС

56 настай Мадоннагийн задгай зураг авалт

Саяхан попын хатан хаан Мадонна (Madonna) “Interview” сэтгүүлийн 12-р сарын дугаарт зориулан тачаангуй бөгөөд харгис хатагтайн дүрд хувирсан байна. Түүний зургуудыг Мерт болон Маркус (Mert, Marcus) нар авсан байна. 56 настай гэхэд үнэхээр халуухан хэвээрээ байна шүү.
56 настай Мадоннагийн задгай зураг авалт Хадгалах

Алдартнуудын ер бусын зургууд

Бид өмнө нь Дэлхийн алдартнуудын энгийн бөгөөд ховор зургуудыг цувралаар та бүхэндээ танилцуулж байсан билээ. Энэ удаад Холливуудын оддын тэр бүр харж байгаагүй өвөрмөц зураг авалтуудаас танилцуулж байна. Тэд хэзээ ийм зураг авахуулсан юм бол гэх сэтгэгдэл төрүүлж байна шүү.
Алдартнуудын ер бусын зургууд Хадгалах

Ким Кардашьяны нүцгэн хүүхэлдэй гарчээ

“Paper” сэтгүүлийн зураг авалтанд хагас нүцгэн оролцсон Ким Кардашьяны шуугиан одоог хүртэл намжаагүй байгаа бололтой. Хүмүүс түүний зурган дээр төрөл бүрийн хошигнол хийж, нүцгэн зургийн талаар хоёр талцан маргалдаж байсан цаг саяхан билээ. Тэгвэл энэ удаад Кимийн нүцгэн хүүхэлдэйг хүртэл хийсэн байна.
Ким Кардашьяны нүцгэн хүүхэлдэй гарчээ Хадгалах

Крымийн үзэсгэлэнтэй прокурор

Саяхан Украйн улсаас Оросын мэдэлд очсон Крымийн үзэсгэлэнт ерөнхий прокурор болох Натальи Подонская нь 1980 оны 3 сарын 18-нд төрсөн байна. Тэрээр өөрийн ажлын ур чадвар болон цахим ертөнц дахь гэрэл зургуудаараа олны танил болсон. Одоо түүнийг хаана ч явсан улс төрийн амьдралд сонирхолгүй хүн ч таних болсон гэнэ. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн гэрэл зургуудаас сонирхоцгооё.
Крымийн үзэсгэлэнтэй прокурор Хадгалах

80 кг турж чадсан залуу

20 настай Австралийн иргэн болох Натан Меола “The Biggest Loser” тэмцээний шалгаруулалтанд оролцож байсан байна. Тэрээр 206 кг жинтэй, хамгийн хүнд, хамгийн залуу гишүүдийн нэг байсан аж. Гэхдээ тэрээр сонгон шалгаруулалтанд тэнцэж чадаагүй учир сэтгэл санааны дарамтанд орсон байна. Ингээд тэрээр өөрийн илүүдэл жинтэй тэмцэж 5 жилийн дотор 80 кг-ийг хасаж чаджээ.

80 кг турж чадсан залуу Хадгалах

Леди Гага-ийн ээлжит сенсаац

Дэлхийн поп ертөцийн алдарт хатагтай Леди Гага (Lady Gaga) Парис хотод шуугиан дуулиантайхан зочилсон байна. Түүний өмссөн санаанд багтамгүй өвөрмөц хувцаснууд болон нүүр будалт, үс засалт нь барагийн зүйлд цочирдохоо байсан францчуудыг алмайруулж орхив. Ингээд түүний папарацийн дуранд өртсөн төрхийг тольдоцгооё.
Леди Гага-ийн ээлжит сенсаац Хадгалах

Орчин үеийн гоо сайхны хэмжүүр

Орчин үеийн гоо сайхны хэмжүүр нэг л өөр болоод байх шиг. Яагаад ч юм сүүлийн үед охид бүсгүйчүүд уруулаа томруулж, хөх болон өгзгөндөө их хэмжээний силикон шахуулах болжээ. Гэхдээ энэ байдал төдийлөн хүн бүрт таалагдах нь юу л бол. Зөвхөн өөртөө нь л таалагддаг болов уу. Ингээд уруулаа томруулсан, хөх, өгзгөндөө силикон шахуулсан бүсгүйчүүдийг харцгаая. Танд таалагдаж байна уу?
Орчин үеийн гоо сайхны хэмжүүр Хадгалах

Урцанд амьдарч буй тэрбумтан

38 настай Хятадын тэрбумтануудын нэг болох Лю Цзинчонг нь автын осолд орсон байна. Осолд орохоосоо өмнө тэрээр хувиараа бизнес эрхлэгч байсан аж. Осолд орсныхоо дараа тэрээр амьдралыг өөр өнцгөөс харах болж өөрийн бүх эд хөрөнгийг тараан өгч, урцанд амьдрах болсон байна.
Урцанд амьдарч буй тэрбумтан Хадгалах

Хамгийн сайхан мусульман бүсгүй шалгаруулах тэмцээн

Индонезид ээлжит хамгийн сайхан мусульман бүсгүй шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн байна. Тайзны засал чимэглэл нь Дорнын хэв маягаар байсан бол хувцаслалтын хувьд лалын шашны бүхий л ёс жаягийг хамруулсан байжээ. Мэдээж энгийн мисс шалгаруулах тэмцээнээс өөр гэдгийг та гадарлаж байгаа биз.
Хамгийн сайхан мусульман бүсгүй шалгаруулах тэмцээн Хадгалах

Миллагийн залуу нас

Украйн гаралтай Америкийн жүжигчин, модель Милла Йовович (Milla Jovovich) -ийн цэл залуу насны гэрэл гэгээтэй зургуудыг та бүхэндээ хүргэж байна.
Миллагийн залуу нас Хадгалах

Англи оюутнуудын солиорол

Английн алдарт Кембрижийн Их Сургуулийн оюутнуудын дунд "Cambridge's Best Bums" хэмээх хамгийн сайхан өгзөг шалгаруулах сайн дурын тэмцээн болжээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 оюутан оролцсон бөгөөд саяхан тэдний зураг авалт болж хамгийн шилдэг байрлалаар зогсож өгзөгнийхөө давуу талыг харуулах ёстой байсан байна.
Англи оюутнуудын солиорол Хадгалах

Кэти Перри папарацийн дуранд

Америкийн дуучин Кэти Перри (Katy Perry) амралтаа Австралийн Сидней хотод өнгөрүүлсэн бөгөөд найз нөхдийн хамт завиар зугаалж, ихэд жаргалтай байгаа нь папарацийн дуранд өртсөн байна.
Кэти Перри папарацийн дуранд Хадгалах