АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Өөрийгөө байгаагаар нь хайрлацгаая

Залуу охид болон дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүд Инстаграм хуудаснаа өөрсдийн арьсны язралтыг харуулсан зургуудаа нийтэлсэн байна. Эдгээр гэрэл зургийн нэр нь #LoveYourLines. Тухайн хүний нас, жингээс үл хамааран язралт үүсэх магадлалтай байдаг байна. Тиймээс нь энэ нь хэмжээ хязгааргүй идснээс болж үүсэх биш, харин эрчимтэй өсөлт явагдах үед ч үүсэх магадлалтай байдаг гэнэ. Супермоделиуд хүртэл язралттай байдаг учир, та энэ тал дээр санаа зовох хэрэггүй.
Өөрийгөө байгаагаар нь хайрлацгаая Хадгалах

Тэд алдартай болно гэж төсөөлөө ч үгүй байсан

Дэлхийн хүмүүсийн танил болсон улс төр, урлаг, спортын алдартнууд хүүхэд байхдаа ийм алдартай болно гэж төсөөлөө ч үгүй байсан биз. Тэд багадаа бусад хүүхдийн адил л өсөж торниж байсан. Харин хэсэгхэн хугацааны дараа тэдний тухай дэлхий даяар ярих болжээ. Ингээд бидний тэр бүр харж байгаагүй ховор зургуудыг дэлгэж байна.
Тэд алдартай болно гэж төсөөлөө ч үгүй байсан Хадгалах

Оросын 2015 оны мисс

2015 оны Оросын Миссээр Екатеринбургын оюутан София Никитчук шалгарсан байна. Тэрээр Оросын Мисс гэсэн титмээс гадна 3 сая рубль, машин, алдар хүндийг авчээ. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн Инстаграмм хуудсан дахь гэрэл зургуудаас сонирхуулъя.
Оросын 2015 оны мисс Хадгалах

Солиотой охин

“Миний хамгийн их айдаг зүйл бол хөгшрөх” хэмээн Калифорнийн 19 настай модель хэлсэн байна. Тиймээс тэрээр мөнхий залуу харагдахын тулд гахайны цусанд усанд ордог байна. Залуу насаа үүрд хадгалахын тулд эмэгтэйчүүд маань юу ч хийхэд бэлэн болсон бололтой.
Солиотой охин Хадгалах

Арабын загварлаг тэргүүн хатагтай

Танилцацгаа, энэ бол Катарын үзэсгэлэнт гүнж, долоон хүүхдийн эх Шейха Моза бинт Насер аль-Миснед (Моза) юм. Моза 55 настай ч, гайхалтай харагдаж байна. Түүнийг гоо сайхны хагалгаанд ойролцоогоор 2 сая доллар зарцуулсан гэцгээдэг. 
Арабын загварлаг тэргүүн хатагтай Хадгалах

Шилдэг покерчны задгай амьдрал

Америкийн шилдэг покерчин болох Дэн Билзерян (Dan Bilzerian)-ы тансаг амьдралыг бид өмнө нь хүргэж байсан билээ. Энэ удаа түүний шинэ зургуудаас толилуулж байна. Сануулахад, Дэн 2009 оны дэлхийн покерын аваргын тэмцээнд оролцож байсан юм. Мөн тэрээр "Victory Poker"-ын үүсгэн байгуулагчдын нэг ажээ.
Шилдэг покерчны задгай амьдрал Хадгалах

Мадоннагийн харгис үнсэлт

"Коачелла 2015" наадмын үеэр рэпер Дрейк (Drake) тоглолтондоо попын хатан хаан Мадонна (Madonna)-г урьсан байна. Тоглолтын үеэр 56 настай дуучин бүсгүй, 28 настай Дрейкийн уруул дээр халуухнаар үнссэн бөгөөд энэ нь рэпер залууд таалагдаагүй бололтой. Дрейкийн энэ үйлдэл, магадгүй Мадоннагийн настай холбоотой байсан уу, эсвэл түүний уруулын будаг маш муухай амттай байсан уу. Ямартай ч уг үйлдэл Мадонна-г нэлээд эвгүй байдалд оруулаад байна.
Мадоннагийн харгис үнсэлт Хадгалах

Интернэтэд од болж буй эмээ

80 настай хүмүүсийн ихэнхи нь Инстаграм гэгч юу болохыг мэдэх ч үгүй болов уу. Тэгвэл 86 настай Элен Рут ван Винкл хэмээх эмээ нь өөрийн хөгжилтэй гэрэл зургуудынхаа ачаар Инстаграмд жинхэнэ одо болсон бөгөөд 545 мянган дагалдагчидтай болжээ.
Интернэтэд од болж буй эмээ Хадгалах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эрлийз эмэгтэй

Эдгээр жүжигчид олон яс үндэстэй. 2, 3 үндэстний цус нийлж нэг цогц хүн болсон бөгөөд тухайн үндэстнийхээ бүхий л гоо үзэсгэлэнг өөртөө авсан байна. Кардиффын Их Сургуулийнхан нэгэн судалгаа хийсэн бөгөөд 1200 төрлийн хүний зургийг харуулжээ. Эдгээр хүмүүс төрөл бүрийн үндэстэн байсан бөгөөд тэдний дунд мөн эрлийз хүмүүс ч байсан байна.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эрлийз эмэгтэй Хадгалах

Бас нэгэн солиотой залуу

Зарим хүмүүсийн хувьд бусдаас ялгарах гэсэн хүсэл мөрөөдөл нь хэт их болсноор тэд хүний санаанд оромгүй алхмуудыг хийх болжээ. Энгийн пирсингээс эхлээд л байнгын өөрчлөлт хийж, хэсэг хугацааны дараа тэд бусдаас тэс өөр мангас болж байна. Ийнхүү өөрчлөгдөхийг хүссэн нэгэн залуу бол Вадик Черноморов бөгөөд тэрээр нүдэндээ шивээс хийлгэж, нүүрээ цоолж маш олон өөрчлөлтийг хийснээр олноос онцгойрох болжээ.
Бас нэгэн солиотой залуу Хадгалах

Америкийн секс “бомб”

Модель, реалити шоуны од Кортни Стодден (Courtney Stodden) хөх томруулах гоо сайхны хагалгаанд оржээ. Ийнхүү өөрийн биед сэтгэл хангалуун байгаа тэрээр арал дээр өөрийн галбирыг гайхуулсан бөгөөд хөхөө үл ялиг нуусан усны хувцастай байжээ.
Америкийн секс “бомб” Хадгалах

Мэрилин Монро-ийн сүүлчийн зургууд

Америкийн гэрэл зурагчин Бертрам Стерны хамгийн алдартай ажилуудынх нь нэг яах аргагүй Мэрилин Монро (Marilyn Monroe)-гийн гэрэл зургууд байсан юм. Эдгээр гэрэл зургуудыг тэрээр Мэрилин Монрог нас барахаас нь ердөө 6 долоо хоногийн өмнө дарж байжээ. Ингээд 20-р зууны цуутай бүсгүйн хамгийн сүүлчийн зураг авалтыг сонирхоцгооё.
Мэрилин Монро-ийн сүүлчийн зургууд Хадгалах