АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Жүжигчин Эдди Мерфи олны нүдийг орой дээр нь гаргалаа

Инээдмийн киноны нэрт жүжигчин Эдди Мерфи (Eddie Murphy) өдгөө 54 настай бөгөөд 4 жилийн өмнө өөрөөсөө 18 насаар дүү Paige Butcher-тай гэрлэсэн билээ. Харин удахгүй буюу ирэх оны 5 сард тэд “шинэ хүнээ” өлгийдөн авах гэнэ. Энэ нь Эддигийн хувьд 9 дахь хүүхэд, харин залуухан эхнэрийнх нь хувьд анхны төрөлт болох ажээ.
Жүжигчин Эдди Мерфи олны нүдийг орой дээр нь гаргалаа Хадгалах

Олныг гайхшруулсан 97 настай эмээ

АНУ-ын Мичиган мужийн иргэн өдгөө 97 настай Маргарет Томе Бекема (Margaret Thome Bekema) саяхан “Grand Rapids Catholic High School” дунд сургуулийнхаа дипломыг гардаж авлаа. Уг нь тэрээр 1932 онд дунд сургуулиа төгсөх ёстой байсан ч ар гэрийн шалтгаанаас болоод сургуулиа төгсөж чадалгүй, завсардсан байна.
Олныг гайхшруулсан 97 настай эмээ Хадгалах

Сэтгэцийн өвчтэй одууд

Өөрийнхөө тархин дахь асуудлын тухай бусдад ярина гэдэг тийм ч сайхан зүйл биш. Гэвч эдгэшгүй эсвэл аймшигтай сэтгэцийн өвчтэй хүмүүст урам зориг өгөх гэж дэлхийн алдартнууд өөрсдөд нь тулгарч байсан асуудлуудаа дэлхий нийттэй хуваалцсан юм. Тэдний ихэнх нь гүнзгий сэтгэл гутрал, хямралд орж байжээ. Энэ жагсаалтанд хэн багтсаныг харах танд сонирхолтой байгаа болов уу...
Сэтгэцийн өвчтэй одууд Хадгалах

Алдартнуудын угаалгын өрөөгөөр зочилвол...

Угаалгын өрөө бол ямар ч хүний хувьд хамгийн чухал өрөө байдаг, байсаар ч ирсэн. Алдартай загвар зохион бүтээгчид, дуучид, жүжигчдийн өөрийнхөө дураар, эрх чөлөөтэй байж болох цорын ганц газар нь энэ л өрөө мэт. Тэд нэг тансаг харшаас нөгөө лүү үргэлж л шилжин нүүхдээ хамгийн түрүүнд угаалгынхаа өрөөг төгс зохицолтой болгохыг эрмэлздэг байна. Ингээд та бүхэнд алдартнуудын ариун цэврийн өрөөг танилцуулъя.
Алдартнуудын угаалгын өрөөгөөр зочилвол... Хадгалах

Одуудын олны танил болоогүй үеийн төрх

Дуучид дөнгөж л анхны цомгоо гаргаж байх үедээ яг л өсвөр насны жаахан хүүхэд шиг байж дээ. Тэдний одоогийн төрхийг өмнөх үеийнхтэй нь харьцуулахад цаг хугацаа гэж хичнээн хүчтэй зүйл гэдгийг харж болох мэт. Ингээд тэдний амжилтын гараагаа эхлэж байх үеийн залуу насны зургуудыг одоогийнхтой нь харьцуулсныг хүргэж байна. Таны бодлоор хэн нь хамгийн их өөрчлөгдсөн байна?
Одуудын олны танил болоогүй үеийн төрх Хадгалах

Хамгийн богино настай гэрлэлтүүд

Одууд, олны танил хүмүүсийн хайр сэтгэл хэврэгдээ байдаг ч юм уу, эс бөгөөс тэд төрөлхийн уйдамтгай хүмүүс юм болов уу, тэдний гэрлэлт удаан үргэлжлэхгүй байх нь олонтаа. Гэрлээд хоёрхон хоносон, тэр ч бүү хэл 12 цаг ч хүрээгүй салсан хүмүүс хүртэл бий. Ингээд та бүхэнд гэрлээд удаагүй өөр өөрсдийн замыг хөөсөн одуудыг танилцуулж байна.
Хамгийн богино настай гэрлэлтүүд Хадгалах

Үсээ хусуулсан тачаангуй одууд

Алдартай жүжигчид, дуучид заримдаа хэтэрхий гоё үс засалтаасаа залхдаг юм шиг ээ... Эсвэл бусдаас содон харагдах гээд үсээ хусуулчихдаг юм болов уу? Ямартай ч та бүхэнд тэдний зургуудаас сонирхуулж байна. Таны бодлоор хэнд нь илүү зохиж байна?
Үсээ хусуулсан тачаангуй одууд Хадгалах

Үзэсгэлэнтэй бүсгүйн зурагны цаадах амьдрал

Австралийн иргэн 18 настай Эссена Онейл (Essena O’Neill) хэмээх үзэсгэлэнт охин Инстаграм хуудсандаа 580,000 дагагчтай бөгөөд өөрийн авахуулсан зургуудаараа мөнгө олдог байна. Гэвч түүний бодит амьдрал харагдаж байгаа шигээ биш, харин ч хөөрхөн харагдахын тулд маш их цагийг дэмий үрсэн тухайгаа тэр өнгөрсөн долоо хоногт бүх зургаараа дамжуулан нийтэлжээ.

Үзэсгэлэнтэй бүсгүйн зурагны цаадах амьдрал Хадгалах

Хамгийн халуухан ихэр одууд

Жүжигчин Vin Diesel-ийг ихэр гэдгийг та мэдэх үү? Түүний ах Diesel Paul дүүгийнхээ хамгийн ойрын хамтрагч бөгөөд түүний тоглосон кинонуудыг продюсерлэдэг гэнэ. Үүнтэй ижил салбар бүрт од адил гялалзаж яваагийн зэрэгцээ эрчүүдийн таашаалд нийцсэн хамгийн халуухан ихэр эгч дүүсийг танилцуулж байна.
Хамгийн халуухан ихэр одууд Хадгалах

Интернэтэд шуугиан тарьж буй залуу

21 настай Конрад Аннеруд (Konrad Annerud) нь Шведэд амьдардаг өөрийн содон төрхөөрөө олны танил болж, сүүлийн үед цахим ертөнцөөр "Леонардо Дикаприогийн ихэр" гэх нэрээр од болоод байгаа билээ. Тэр хөгжим зохиох дуртай, мөн загвар өмсөгч, бартендер хийдэг ажээ.
Интернэтэд шуугиан тарьж буй залуу Хадгалах

Энэ хэний өгзөг вэ?

Энэхүү өгзгөн дээрээ жижигхэн тоглоомон машин тавьсан зураг нь нэгэн олны танил бүсгүйнх бөгөөд тэрээр өөрийн инстаграм хуудсандаа тавьжээ. Хүмүүс энэ галзуу зургийг хараад түүнийг үзэн ядалгүй харин ч улам од болгосон байна. Харин та энэ өгзөгийг хэнийх гэж бодож байна?
Энэ хэний өгзөг вэ? Хадгалах

Билл Гейтсийн гайхамшигт амьдрал

Өдгөө 60 настай өнөө цагийн дэлхийн суут хүн Билл Гейтсийг Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг гэхээс илүү дэлхийн хамгийн баян хүн гэдгээр нь мэдэх хүн олон. Та бидний байнгын хэрэглээ болсон комьпютерийн программыг санаачлан зохион бүтээсэн түүний амьдралын түүхийг товчлон хүргэж байна.
Билл Гейтсийн гайхамшигт амьдрал Хадгалах