Ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ өгөхгүй, нүүрэн дээр батга гараад байвал үүнийг уншаарай!

Батга бол охид, залуусын хувьд хамгийн томоохонд тооцогдох асуудлуудын нэг билээ. Бид үүнийг ихэвчлэн арьсаа буруу арчлах, хооллолтоо тохируулж чадаагүй, дааврын дутагдал зэргээс болж, нүүрэн дээр гардаг гэж боддог. Гэтэл энэ нь өөр шалгаантай байх бөгөөд эрүүл мэндтэй холбогддог байна. Ингээд хамтдаа ямар шалтгааны улмаас, нүүрэн дээр батга үүсч, төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арилдаггүй болохыг олж мэдэцгээе. 

Ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ өгөхгүй, нүүрэн дээр батга гараад байвал үүнийг уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Батга гарах болсон шалтгаан

Таны нүүрэн дээр гараад байгаа батга нь үнэн хэрэгтээ арьсны демодекс хачигнаас улбаатай юм. Хэрэв үнэхээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч, үр дүнгээ өгөхгүй бол арьсны хачигтай холбон ойлгож болно. Арьсны демодекс хачиг гэдэг нь хүний арьсанд шимэгчлэн амьдардаг бөгөөд зуны сүүл сар болон намрын эхэн сард тус хачиг нь идэвхжин, арьсыг гэмтээдэг. Учир нь тухайн үед арьс илүү эмзэг болсон байдаг төдийгүй тослог нь ихэсдэг тул хачиг цуглардаг байна. 

Батга гарах болсон шалтгаан

2 Арьсны хачиг

Дух, хацар хэсэгт улаан, ягаан өнгөтэй толбо, батганууд гарч эхлэх нь арьсны хачигийн эхний шинж тэмдэг юм. Энэ нь энгийн нэг батгатай тун адил төстэй тул ялгахад бага зэрэг төвөгтэй байдаг. 

Арьсны хачиг

Та үүнийг батга гэж бодон янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь байдлыг улам бүр дордуулж, арьсыг гэмтээдэг төдийгүй сорви тогтоодог байна. Тиймээс хамгийн түрүүнд ямар шалтгааны улмаас нүүрэн дээр юм гарах болсныг олж мэдэх шаардлагатай. 

Арьсны демодекс хачиг нь маш жижиг хэмжээтэй бөгөөд энгийн нүдээр харах боломжгүй юм. 

3 Шинж тэмдэг

Үүний шинж тэмдэг нь харшилтай төстэй бөгөөд арьс улайж, загатнаж халуу оргидог байна. Мөн мэдээж нүүрээр тууралт өгч, батга гардаг аж. 

Шинж тэмдэг

4 Халдварлах байдал

Арьсны демодекс хачиг нь шууд замаар халдварладаг байна. Демодекс хачиг олон өндөг гаргадаг бөгөөд гадаад орчинд ил хаягддаг, арьсан дээр ил байдгаас болоод өөр хүний гар, хацар зэрэгтэй шууд шүргэлцэх үед халдварлаж болно.

Халдварлах байдал

5

Насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь арьсны демодекс хачгийг биедээ тээж явдаг байна. Харин таныг бухимдаж, стресстсэн үед, энэ нь гадагшилж, арьсан дээр батга гаргадаг аж. Үүнээс гадна таргалах, бие сульдах болон жирэмсний үед арьсны хачиг нүүрэн дээр гардаг гэнэ.

6

Та үүнийг маажиж, урж огтхон ч болохгүй бөгөөд загатнаж, тухгүй санагдаж байвал, эмчид хандаж зөвлөгөө хүсээрэй. Жирийн нэг батга хэмээн тоохгүй байх нь сөрөг үр дүнд хүргэж мэднэ. 

7 Хэрхэн эмчлэх вэ?

Арьсны хачигны эмчилгээг 1-3 сар хийдэг байна. Эхлээд арьсны гадаргуу дээрх бактер, илүүдэл тосыг арилгаж, дараа нь үрэвслийг намдаадаг аж. 

Хэрхэн эмчлэх вэ?

Үүний дараа биеийн дархлааг сайжруулж, витаминыг нөхөх бөгөөд төрөл бүрийн эмийг уулгаж эмчилгээг үргэлжлүүлдэг. 

8 Цогц эмчилгээ

Демодекс хачигийг устгах эмчилгээг хийхдээ түүний амьдралын мөчлөгтэй нь уялдуулан үечлэлтэйгээр хийдэг. Демодекс хачигны хамгийн таатай амьдрах орчин нь ургамлын тос, өөх, вазелин байдаг. Эдгээр бодис нь ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог учраас эмчилгээ хийх явцад  хачиг устгах үйлдэлтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс бусад гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй аж.

Цогц эмчилгээ

Эмчилгээгээ цогцоор нь хийлгэж, эрүүл ахуйн дэглэмээ сайн барьж байгаа тохиолдолд, демодексыг бүрэн эмчилж болно. Гэхдээ энэхүү хачиг нь хүний арьсны тосны булчирхайд амьдардаг тул, эргээд тодорхой нөхцөл нь бүрдвэл үржихгүй гэх баталгаагүй юм. 

9 Арьс арчилгаа

Та арьсны хачигаас үүдэж, нүүрээрээ дүүрэн батгатай болсон бол эмчилгээ хийлгэхээс гадна зөв гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Мөн арьсаа өдөрт 2 удаа гүн цэвэрлэж, ойр ойрхон скрабдаж, үхэжсэн арьсаа гуужуулж байгаарай. Ингэснээр арьсны хачиг цөөрч, батга гарах нөхцөл буурах юм. 

Арьс арчилгаа

Мөн арьсаа тослогтохоос сэргийлж, хэт их чийгшүүлэгч тос хэрэглэхээс зайлсхийгээрэй. Тослог ихтэй арьс нь хачигийг улам ихээр үржүүлдэг гэдгийг мартаж болохгүй. 

10 Хэрхэн сэргийлэх вэ?

Та арьсны хачиг үржих боломжгүй нийлэг материалтай дэр дэрлэж байгаарай. Мөн өдөр бүр ор хөнжлийн даавуугаа индүүдэж, хачгийг устгах хэрэгтэй. Ингэснээр арьс гэмтэх, тууралт гарах эрсдлээс сэргийлж чадах юм. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Та эдгээр аргыг хэрэглэж, арьсны хачгаас салаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()