АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Одууд “Зул сарын баяр”-ыг хэрхэн тэмдэглэсэн бэ?

Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Дэлхий дахинаа хүмүүс ихэвчлэн 25-ны өдөр буюу "Зул сарын баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тэр ч утгаараа олны танил алдартай хүмүүс баярын өдрөө ийнхүү хөгжилтэйгээр өнгөрөөсөн байна. Тиймээс бид та бүхэндээ одуудын инстаграм хуудаснаа хийсэн сонирхолтой зургуудыг хүргэе.
Одууд “Зул сарын баяр”-ыг хэрхэн тэмдэглэсэн бэ? Хадгалах

Суут сэтгэгч Томас Эдисоны нууц

Суут сэтгэгч Томас Альва Эдисон (Thomas Alva Edison) 1847 оны 2 дугаар сарын 11-нд төржээ. Тэрээр мянга гаруй нээлтийн зохиогчийн эрхийг авсанаас хамгийн алдартай нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Ингээд суутны амьдралд хэн гол байр суурийг эзэлж, юу амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн тухай бид та бүхэндээ хүргэхээр шийдлээ.

Суут сэтгэгч Томас Эдисоны нууц Хадгалах

Олон мянган хүнд урам зориг хайрласан бичлэг

Амжилт гэдэг үгийг хүн бүр сонсдог, мөрөөддөг. Гэвч "түүнд" үнэнчээр зүтгэж чадсан хүн л өөрийн болгож чадна. Амжилтанд хүрэх замдаа шантрал, цөхрөлтэй нүүр тулж бууж өгөх нь бий. Гэвч өмнө нь бууж өгөөд юунд хүрч болохыг мэдэрсэн болохоор, одоо харин бууж өгөлгүйгээр тэмцээд юунд хүрч болохыг үзэх хэрэгтэй. Танд эрч хүч өгөх гайхалтай бичлэгийг хүргэж байгаадаа таатай байна.
Олон мянган хүнд урам зориг хайрласан бичлэг Хадгалах

Баячуудын хүүхэд асрагчдын тансаг амьдрал

Хүүхэд асрагч гэхээр л ядарсан амьдралтай, мэргэжилгүй нэгэн байдаг гэсэн ойлголтыг утгаар нь арчиж хаясан эмэгтэйн амьдралыг товчхон танилцуулах гэж буйдаа таатай байна. Австрали улсын иргэн 27 настай Филиппа Кристиан (Philippa Christian) алдартнууд болон одуудын хүүхдүүдийг асардаг туршлагатай басхүү эрэлттэй нэгэн ажээ. Ийм төрлийн хүүхэд асрагчдыг “А” зэрэглэлийн асрагч гэдэг байна.

Баячуудын хүүхэд асрагчдын тансаг амьдрал Хадгалах

Гоо сайханд хүрэх “золиос”

Бид арьсаа толигор сайхан харагдуулахын тулд өөрсдийнхөө хэр хэмжээнд л арчилдаг билээ. Зарим нь үнэтэй гоо сайхны салонуудаар үйлчлүүлдэг байхад өөр нэгэн нь гэртээ өргөст хэмх, сүү, тараг, зөгийн бал гэх мэт гарын доорх материал ашигладаг. Харин одуудын хувьд гайхалтай үр дүнтэй болов ч, санаанд оромгүй аргуудыг хэрэглэдэг байна. Тэдний заримаас та бүхэнд танилцуулъя.
Гоо сайханд хүрэх “золиос” Хадгалах

Англи бүсгүйн солиорол шуугиан тарьж байна

Английн 26 настай Grace Neutral хэмээх бүсгүй өөрийн биен дээрээ хийсэн аймшигтай ч гэмээр, тэнэг үйлдлээсээ болж цахим ертөнцөд од болжээ. Ингээд та бүхэндээ яагаад энэ бүсгүй амьдралдаа ийм шийдвэр гаргасан тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Англи бүсгүйн солиорол шуугиан тарьж байна Хадгалах

2015 онд хүмүүсийн анхаарлын төвд байсан алдартнууд

2015 он бол чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн сонин сайхан явдлуудаар дүүрэн жил байлаа. Дэлхий дахинд хэний ч санаанд оромгүй хүмүүс хамгийн их анхаарал татаж, бүр өдөр тутмын ярианы сэдэв болтлоо онцгойрч, бараг л түүхэнд бичигдэх үйл явдлуудыг хийсэн юм. Ингээд та бүхэндээ энэ онд интернэтээр хамгийн их хайгдсан, хэвлэл мэдээлэл дээр байнга шахуу бичигдсэн 10 алдартныг танилцуулж байна. Тэдний хийж бүтээсэн зүйлс өдгөө олонд хүрсэн төдийгүй өөрсдийн салбартаа багагүй шуугианыг тариад амжсан билээ.
2015 онд хүмүүсийн анхаарлын төвд байсан алдартнууд Хадгалах

Дэлхийн хамгийн өглөгч тэрбумтнууд

“Өгч чаддаггүй хүн хэзээ ч баяжиж чаддаггүй” хэмээн Америкийн томоохон бизнес эрхлэгчдийн нэг Андрю Карнеги (Andrew Carnegie) хэлсэн байдаг. Энэхүү аффоризм (онч үг)-ийг амьдралынхаа философи болгон өөрсдийн хөрөнгөөс будад зориулан "хандив" өгдөг дэлхийн хамгийн баян бизнесмэн, алдартан, тэрбумтнуудыг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн өглөгч тэрбумтнууд Хадгалах

Шинэ жилээр нүүрээ хэрхэн будах вэ?

Хэрвээ та байгууллага хамт олны эсвэл сургуулийнхаа шинэ жилд хэрхэн нүүрээ будахаа мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулна уу. Заавал үнэтэй салонд будуулахаас илүү өөртөө гайхалтай будалт хийж болохыг та мэдэх үү? Ингээд охид бүсгүйчүүд ээ, будаг багсаа бэлдээд толиныхоо өмнө суугаад дагаад хийгээрэй !
Шинэ жилээр нүүрээ хэрхэн будах вэ? Хадгалах

2016 онд бүсгүйчүүдийн дунд моодонд орох зүйлс

Хэдхэн хоногийн дараа шинэ жил болж, 2016 он гарах нь ээ. Хүн бүр өр зээлгүй, амжилт бүтээлээр ирж буй шинэ оноо угтахыг хүсдэг билээ. Гэсэн хэдий ч, зарим үед тэдгээр нь хүсээд хүсээд төдийлөн биелэлээ олдоггүй нь харамсалтай. Харин нүүр будалт, үс засалтын хувьд өөрийгөө яагаад өөрчлөөд үзэж болохгүй гэж?... Ингээд доорх мэдээллээс санаа аваарай охид оо!
2016 онд бүсгүйчүүдийн дунд моодонд орох зүйлс Хадгалах

Дуучин болох гээд бүтэлгүйтсэн одууд

Ихэнхи хүмүүсийн дотор дуучин болох нууцхан хүсэл байдаг. Гэсэн хэдий ч дуу дуулна гэдэг хэн хүний хүсээд, хийчихдэг амархан ажил биш бололтой. Бидний сайн мэдэх олны танил эдгээр эрхмүүд, өөрийгөө арай өөр өнцгөөс үзэгчдэд таниулах гээд бүтэлгүйтсэн байна. Хэрвээ тэд дуучин байсан бол?... хэмээн та нэг төсөөлөөд үзээрэй.
Дуучин болох гээд бүтэлгүйтсэн одууд Хадгалах

Баячуудын худалдаж авсан хамгийн тэнэг зүйлс

Мөнгөтэй баян хүмүүсийн худалдаж авсан, өндөр үнэтэй зүйлс бидний хувьд ямар ч утгагүй санагдах үе бишгүй олон бий. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүйн жишээгээр, бид та бүхэндээ баячуудын худалдаж авсан утгагүй гэмээр зүйлсүүдийг танилцуулж байна.
Баячуудын худалдаж авсан хамгийн тэнэг зүйлс Хадгалах