Дуучин болох гээд бүтэлгүйтсэн одууд

Ихэнхи хүмүүсийн дотор дуучин болох нууцхан хүсэл байдаг. Гэсэн хэдий ч дуу дуулна гэдэг хэн хүний хүсээд, хийчихдэг амархан ажил биш бололтой. Бидний сайн мэдэх олны танил эдгээр эрхмүүд, өөрийгөө арай өөр өнцгөөс үзэгчдэд таниулах гээд бүтэлгүйтсэн байна. Хэрвээ тэд дуучин байсан бол?... хэмээн та нэг төсөөлөөд үзээрэй.
Дуучин болох гээд бүтэлгүйтсэн одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тайра Бэнкс (Tyra Banks)
15 настайгаасаа моделийн гараагаа эхэлж байсан загвар өмсөгч, продьюсер Тайра Бэнкс нь Майкл жексон (Michael Jackson)-ийн "Black or White" болон Лионель Ричи (Lionel Richie)-ийн "Don’t Wanna Lose You" зэрэг дууны клипүүдэд тоглож байжээ. Тэрээр 2004 онд "Shake Ya Body" дууг дуулсан боловч амжилтанд хүрээгүй байна. 


Видео




2. Парис Хилтон (Paris Hilton)
Хилтон зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч  Парис Хилтон, найз залуу Рик Саломон (Rick Salomon)-той хийсэн секс бичлэг нь цахим ертөнцөд тарсны улмаас хэсэгтээ л дуулиан шуугианы эзэн болоод амжсан билээ. Тэрээр 2006 онд анхны цомгоо гаргаж байсан бөгөөд цомогт багтсан "Stars are Blind" дуу нь амжилттай байсан юм. Мөн түүний 2015 онд гаргасан "High Off My Love" цомог нь "U.S. Dance Chart"-ын 12т бичигдсэн байна.


Видео




3. Стивен Сигал (Steven Seagal)
Холливуудын нэрт жүжигчин Стивен Сигал 1998 онд анхны уран бүтээл болох " Above the Law" кинондоо тоглож байжээ. Тэрээр жүжиглэхээс гадна, гитар тоглох чадвараа хүмүүст харуулаад амжсан авьяаслаг уран бүтээлч билээ. Гэвч Сигал гитартайгаа хослуулан дуулах гэсэн боловч тэр нь хол яваагүй байна.


Видео




4. Линдсей Лохан (Lindsay Lohan)
Америкийн залуу жүжигчин Линдсей, 2004 онд "Speak" нэртэй цомог гаргасан нь амжилттай байсан тул тэрээр хоёр дахь цомог болох "A Little More Personal"-ийг гаргасан боловч, харамсалтай нь амжилт олоогүй байна.


Видео




5. Ким Кардашян (Kim Kardashian)
Америкийн телевизийн шоуны од Ким Кардашян олны анхаарлын төвд үргэлж байдаг хүмүүсийн нэг юм. Түүний хийсэн үйлдэл бүр шуугиан тарьсаар цахим ертөнцөд маш алдартай болсон билээ. Гэсэн ч тэрээр дуулах тал дээрээ үнэндээ л авьяасгүй бололтой шүү. 2011 онд түүний гаргасан "Jam (Turn it up)" дуу нь хүмүүст төдийлөн хүрч чадаагүй юм байна. 


Видео




6. Наоми Кэмпбелл (Naomi Campbell)
Английн модель, загвар өмсөгч Наоми Кэмпбелл 1990 онд "Baby Woman" цомгоо гаргаж байжээ. Гэсэн хэдий ч үнэхээр амжилт олж чадаагүй юм.


Видео




7. Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt)
Өдгөө 36 настай Америкийн алдарт жүжигчин, Женнифер Лав Хьюитт 2005 оноос урлагийн хүн болох гараагаа эхэлжээ. Түүний нэрд гарахаасаа өмнө 12 насандаа  дуулсан "Love Song" нь Японд алдартай байжээ. Гэвч тэрний гаргасан "Let’s Go Bang" цомог нь амжилт олоогүй ч, Женнифер шантралгүй 4 дэх цомог болох "BareNaked"-ийг гаргасан байна.


Видео




8. Рассел Кроу (Russell Crowe)
"Gladiator" киногоороо бидэнд танигдсан, Шинэ Зеландын алдартай жүжигчин Рассел Кроу кино ертөнцийн домог юм. Тэрээр 2000 оноос дэлгэцийн урлагийн халуун тогоонд чанагдаж эхлэсэн бол үүнээсээ өмнө дуучин байжээ. 1980-аад оны үед тэрээр "Roman Antix" хэмээх хамтлагийн дуучин байсан бөгөөд сүүлд хамтлагийн нэр нь "30 Odd Foot of Grunts" болсон байна.


Видео




9. Коби Брайант (Kobe Bryant)
NBA-гийн бүх оддын тоглолтын 17 удаагийн аварга, 2 удаагийн Олимпийн алтан медальт, Америкийн "Lakers "багийн шилдэг тоглогчдын нэг Коби 2000 онд загвар өмсөгч Тайра Банкс (Tyra Banks)-тай хамтарч “K.O.B.E” нэртэй дуу гаргаж байжээ. Харамсалтай нь тийм ч олон хүнд хүрээгүй бөгөөд клип нь гарсан хэдий ч нэг их мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаагүй байна.


Видео




10. Шакил О'Нил (Shaquille O’Neal)
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин байсан тэрээр "Орландо Мэжик", "Лос-Анжелес Лейкерс", "Майами Хит", "Финикс Санз", "Кливленд Кавальерс" болон "Бостон Селтикс" зэрэг багуудад тоглож байжээ. Сагсан бөмбөгийн бүхий л шагналуудыг хүртэж чадсан тэрбээр спортын TNT сувгийн хөтлөгч, тайлбарлагчаар ажиллаж байгаа билээ. Түүний дебут цомог болох "Shaq Diesel" нь R&B төрлийн дууны чартад 10 дугаар байранд бичигдэж, энэ нь 850 мянган хувь хэвлэгдсэн байна. Гэвч түүний 1998 онд гаргасан цомог нь төдийлөн сайн амжилт гаргаагүй тул тэрээр дуучныхаа карьерыг орхисон ажээ.


Видео




11. Брюс Уиллис (Bruce Willis)
Америкын алдарт жүжигчин, продюсер Брюс Уиллис "Pulp Fiction", "Armageddon", "The Sixth Sense", "Sin City" болон "The Expendables 2" зэрэг олон алдартай бүтээлүүдэд тоглосон. Түүний дуулах карьер 1987 оноос эхэлж, “Respect Yourself” нэртэй цомгийн 5 дуу нь Billboard чартын 14 дүгээрт бичигдэж байсан нь тухайн үедээ амжилттай байв. Гэсэн хэдий ч, түүний 1989 онд гаргасан "If It Don’t Kill You, It Just Makes You Stronger" цомог нь тийм ч амжилттай байгаагүй юм.


Видео




12. Эдди Мерфи (Eddie Murphy)
Америкийн нэрт инээдмийн жүжигчин Эдди Мерфигийн тоглосон алдартай кинонууд болох "Beverly Hills Cop", "The Nutty Professor" болон "Thousand words" зэрэг бүтээлүүдийг нь бид мэднэ. Тэрээр "How Could it Be", "Party All the Time" and "So Happy" зэрэг дуунуудыг дуулсан боловч амжилт олоогүй ажээ.


Видео




13. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)
Америкийн алдартай жүжигчин, сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлетт Йоханссон 10 настайгаасаа кино урлагт хөл тавьсан байдаг. Тэрээр Холливуудын хамгийн эрэлт хэрэгцээтэй, чадварлаг жүжигчдын нэгт зүй ёсоор ордог бөгөөд 2008 онд "Anywhere I Lay My Head and Break Up" нэртэй цомгоороо дуулах чадвараа харуулаад амжсан боловч тэр нь төдийлөн олонд хүрээгүй юм байна.


Видео




14. Милла Йовович (Milla Jocovich)
Америкийн жүжигчин, загвар өмсөгч Милла Йовович, 12 насандаа загвар өмсөгчийнхөө карьерыг эхэлж, түүнээс жилийн дараа жүжигчин болох гараагаа эхэлж байжээ. Тэрээр анхны цомгоо 1994 онд "The Divine Comedy", хоёр дахь цомгоо 1998 онд "The Peopletree Sessions" нэртэйгээр тус тус гаргасан байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()