АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Кайли Женнерийн үйлдвэр ашиглалтанд орлоо

Кардашьяны гэр бүлийн хамгийн отгон гишүүн, өдгөө дөнгөж 18 настай хэдий ч шаггүй их дуулианы эзэн, хөдөлмөрч, загварлаг бүсгүй маань саяхан өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн билээ. Харин түүний үйлдвэрийн ажилтнууд ажиллах орчин нөхцөл муу, цалин хангамж бага хэрнээ ажлын цаг ихтэй зэрэг гомдлуудыг ар араас нь гаргаж эхэлсэн байна.  

Кайли Женнерийн үйлдвэр ашиглалтанд орлоо Хадгалах

Оддын ховор зургууд

Та бүхэндээ урлаг, спортын бүхий л салбарт нэрээ мөнхөлж, бахархам түүхийн эзэд болсон, олны танил хүмүүсийн тэр бүр дэлгэгдээгүй "ховор зургууд" -аас хvргэж байгаадаа таатай байна. Олон сая хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу сайхан насыг туулсан болохоор цөөнгүй дурсамж дурдатгал, хөөр хөгжөөн байгаа шүү дээ.. Ингээд алдартнуудын залуу насны сайхан дурсамжаар хамтдаа аялцгаая.

Оддын ховор зургууд Хадгалах

Нүүрээ будаагүй одууд

Эрэгтэй хүнийг сайхан харагдахад үсний засалт хамгаас чухал байдаг шиг эмэгтэй хүнд нүүр будалт нэн түрүүнд байдаг юм. Ялангуяа алдартай эмэгтэй одуудыг сайхан харагдахад мэргэжлийн нүүр будалтын бүхэл бүтэн баг цаана нь ажиллаж байдаг нь нууц биш. Зарим нь нүүрний будаггүйгээр танихын аргагүй, бүр харахын эцэсгүй онцгүй харагддаг бол харин зарим нь бүр өхөөрдөм, хараад л баймаар хөөрхөн харагдах аж. Ингээд та бүхэнд нүүрээ будаагүй ч үзэсгэлэнтэй харагддаг одуудыг танилцуулъя. 

Нүүрээ будаагүй одууд Хадгалах

Оддын хамгийн халуухан арван сельфиг жагсаажээ.

Орчин үед толь бичигт ортлоо нийгэмшсэн үг бол өөрийнхөө зургыг авах буюу  " сельфи" . Хамгийн их сельфидэж байгаа хүмүүс бол өөрийнхөө гоо үзэсгэлэнг нэтээр цацах дуртай эмэгтэйчүүд. Харин одуудын хувьд хамгийн халуухан нь ямар сельфи байдаг юм бол?

Оддын хамгийн халуухан арван сельфиг жагсаажээ. Хадгалах

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын тухай бидний мэдэхгүй нууцууд

Олон жилийн турш Холливуудийн хамгийн сайхан хос хэмээн олноо алдаршиж, хайр хүндэтгэлийг хүлээн ирсэн авъяаслаг, чадварлаг жүжигчид билээ. Бидний нүднээ сайн сайхан, бие биедээ бүхнээ зориулж, агуу хайрандаа умбаж яваа харагддаг. Гэхдээ тэдний амьдралд чухам юу болж байдгийг бид таашгүй юм. Иймд та бүхэндээ өмнө нь хэзээ ч дуулж байгаагүй тэдний нууцыг дэлгэе.

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын тухай бидний мэдэхгүй нууцууд Хадгалах

Хятад бүсгүйн сэтгэл шимшрэм амьдрал

БНХАУ-ын иргэн, 37 настай Ли Юхон хэмээх бүсгүй дөнгөж 4-хөн настай байхдаа аймшигт автомашины осолд орж, хоёр хөлөө тэр чигт нь тайруулжээ. Түүнээс хойш 4 жилийн дараа буюу 8 насандаа хөлнийхөө оронд модон сандал тулан, түүгээрээ явж сурсан байна. 

Хятад бүсгүйн сэтгэл шимшрэм амьдрал Хадгалах

17 хүүхэдтэй Макаогийн баян эр

Макаод казиногийн сүлжээ эзэмшдэг Хятадын тэрбумтан Стэнли Хо (Stanley Ho), өдгөө 94 нас хүрж байгаа юм. Тэрээр албан ёсоор дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд нийт 17 хүүхдийн эцэг ажээ. Тэрбумтан эр сүүлийн үед хүүхдүүдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөж, аль болох амар тайван амьдрах болсноо мэдэгдсэн юм. Ингээд та бүхэндээ тэрбумтан эрийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

17 хүүхэдтэй Макаогийн баян эр Хадгалах

Тайчигч байсан одууд

Тайчих үзүүлбэр бол өнөө үед садар самууныг сурталчилсан хэрэг биш харин ч бүр урлаг болтлоо хөгжөөд байна. Урьд нь тайчих үзүүлбэр үзүүлдэг байсан хүмүүсийг ойлгох хандлага нь тэр чигтээ сөрөг байсан гэхэд болно. Харин өнөө үед үүнийг урлаг хэмээн ойлгож, түүнээс гоо сайхны өндөр таашаал авах хүмүүс цөөнгүй болжээ. Тэгвэл бидний мэдэх жүжигчин, дуучин, загвар өмсөгч гэх мэт зарим нэгэн алдартнууд нэрд гарахаасаа өмнө тайчих үзүүлбэр үзүүлж мөнгө олж, карьераа эхэлж байсан гэвэл та итгэх үү? Ингээд хамтдаа ямар алдартнууд урьд нь тайчигч хийж байсныг олж мэдэцгээе!

Тайчигч байсан одууд Хадгалах

20 настай Мэрилин Монро

XX зууны хамгийн сайхан бүсгүй, секс бэлгэ тэмдэг гэгддэг жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe)-ийн жүжигчний карьер, нэр хүнд дахин давтагдашгүй гайхалтай байсан ч түүний алдарт хүрэх зам, хувийн амьдрал түүн шигээ тийм ч дардан байгаагүй юм. Тэнгэрт халихаасаа 16 жилийн өмнө буюу гал халуун 20 настай байхдаа тэр ямархуу харагдаж байсан бол? 

20 настай Мэрилин Монро Хадгалах

Английн хатан хааны эрдэнэсүүд

Английн өв залгамжилсан хаан ширээний түүхээс сөхвөл үе уламжилсан эрдэнэсийн түүх хамгийн сонирхол татахуйц нь юм. Олон арван сая долларын үнэ өртөг шингэсэн тус эрдэнэсийг олон жилийн настай, дээрээс нь хатад хаадууд эдэлж хэрэглэж байсан тул, үнэ цэнийн хувьд хэмжээлшгүй сайхан эрдэнэс байх учиртай. Ингээд Английн хатан хаан Хоёрдугаар Элизабет (Elizabeth II)-ийн эрдэнэсийн сан хөмрөгийн өчүүхэн хэсгийг нээж, сор болсон очир эрдэнүүдийг дэлгэж байна.

Английн хатан хааны эрдэнэсүүд Хадгалах

Одуудын хүүхэд нас

Өдгөө гоо үзэсгэлэнгийн хамгийн том жишиг хэмжүүр болоод буй олны танил одууд багадаа бидний л адил жирийн нэгэн байсан нь тодорхой. Гэхдээ зарим нь яг одоогийн төрхөө хадгалсан хэвээр байсан бол зарим нь харин бүр огт танигдахааргүй байсан ажээ. Ямартай ч та бүхэнд одуудын бага насны төрхийг танилцуулъя.

Одуудын хүүхэд нас Хадгалах

Тэднийг хэн алсан бэ?

Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм. Хийсэн зүйлс нь хүн төрөлхтөнд өнөөг хүртэл аз жаргал, баяр баяслыг авчирсан тэдний ахархан амьдрал, байж болох хамгийн харамсалтай тохиолоор ийнхүү дуусах учиртай байжээ. Ингээд та бүхэндээ алдартнуудыг зэрлэгээр хөнөөсөн алуурчид болоод дэлхийг донсолгосон аймшигт үхлийн талаар мэдээллийг хүргэж байна.

Тэднийг хэн алсан бэ? Хадгалах