АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль

Гайхалтай хэмнэл, өнгө аяс бүхнийг цогцлоож чадсан “Coachella”-ийн хөгжмийн фестивал амжилттай үргэлжилж байна. Тус наадамд энгийн залуусаас гадна урлаг соёлын алдартай уран бүтээлчид хүртэл маш өргөнөөр оролцон, үзэж сонирхдог болоод нилээдгүй хугацааг ардаа үдэж байгаа юм. Ингээд та бүхэндээ тус наадмын сонин сайхан болоод ирсэн зочдыг танилцуулъя.

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль Хадгалах

Холливуудын хамгийн шалиг 10 эр

Олны танил алдартай уран бүтээлч байна гэдэг нэг бодлын дааж давшгүй дарамттай хэрэг мэт... Гэвч эрчүүдэд нэр хүнд, хөрөнгө мөнгө, сүйхэйтэй сэргэлэн зан байхад л хүссэн бүсгүйгээ өвөртөө оруулах боломжтой байдаг нь нууц биш билээ. Тэгвэл эл асуудлыг өөрийн амьдралаараа батлан харуулсан дуучин, жүжигчин хамгийн алдартай шалиг эрчүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

Холливуудын хамгийн шалиг 10 эр Хадгалах

Тайлор Свифтийн шинэ төрх

Сүүлийн үеийн хөгжмийн урлаг, хувцас загварын салбарт өөрийн гэсэн чухал байр суурийг хэдийн эзэлсэн каунтри дуучин Тайлор Свифт өнгөрсөн баасан гарагт Калифорни мужид болсон "Coachella" хөгжмийн наадамд хүрэлцэн ирэхдээ, гадаад төрхөө өөрчилсөн байсан нь олон хүний харцыг булаажээ. 

Тайлор Свифтийн шинэ төрх Хадгалах

Өвчиндөө бууж өгөөгүй бүсгүй

Меган Салливан хэмээх энэ бүсгүй "Дэлхийн 7 гайхамшиг"-ийг үргэлж үзэхийг хүсдэг байжээ. Гэвч тэр эрүүл үедээ бус өвчтэй гэдгээ мэдсэн хойноо л сая нэг өөрийн хүслийг гүйцээсэн аж. 31 настай бүсгүй ууланд авирч байгаад 15 метрийн өндрөөс хөл алдан унаж, маш хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ. 

Өвчиндөө бууж өгөөгүй бүсгүй Хадгалах

Баячууд юу иддэг вэ?

Ямар аргаар баяжсан нь төдийлөн тодорхой биш, алт мөнгөнд умбаж яваа хүмүүс хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэх нь элбэг байдаг. Харин тэд хэтэрхий их тансаглаж байхдаа, юу иддэг бол? Зарим хүний сарын цалин, заримынх нь жилийн цалин, бүр насаараа ч ажиллаад олж чадахгүй мөнгөөр нь ганц өдөр хооллодог гэвэл та итгэх үү? Ямартай ч танд тэдний иддэг хэтэрхий гэмээр тансаг хоолнуудыг танилцуулъя.

Баячууд юу иддэг вэ? Хадгалах

2016 оны хамгийн халуухан залуус

Хамгийн халуухан бүсгүйчүүд, хамгийн секси бүсгүйчүүд гээд л дандаа эрчүүдэд зориулсан мэдээ гаргаж байсан бол энэ удаад бүсгүйчүүддээ зориулаад хамгийн халуухан залуусыг жагсаасныг толилуулж байна. Энэхүү жагсаалтыг Америкийн иргэдээс авсан судалгаа гэнэ шүү.

2016 оны хамгийн халуухан залуус Хадгалах

Линдсей Лохан Оросын тэрбумтны хүүг урхидсан уу?

Нэг хэсэг бүтэхгүй бүх хэрэгт орооцолдож, дуулиан шуугиан бүхний эзэн болж, хар тамхинд донтож, шоронд хоригдож явсан жүжигчин Линдсей Лохан (Lindsay Lohan) одоо л нэг томоожиж, гэрийн эзэгтэй болох гэж байгаа бололтой. Тэрээр саяхан папарацийн дуранд найз залуутайгаа ихэд дотно явж харагдсан байна. 

Линдсей Лохан Оросын тэрбумтны хүүг урхидсан уу? Хадгалах

Австрали бүсгүйн солиотой сонголт

Австралийн хувцас загварын блоггер, хөөрхөн охины ээж, үзэсгэлэнт Софиа Чачиа (Sophia Chachia) хэмээх бүсгүй саяхан хуримаа хийжээ. Харин хуримын гоёлоороо, бүсгүй хүн бүрийн мөрөөдөл болсон цагаан даашинзыг биш, бүр ямар ч өөр өнгөний хольцгүй, хав хар даашинзыг сонгосон нь маш олон хүний анхаарлыг татаж, түүнийг цахим ертөнцийн онцлох сэдэв болгожээ. 

Австрали бүсгүйн солиотой сонголт Хадгалах

Рианнатай болзож байсан залуучууд

Барбадосын алдарт "RnB" дуучин бүсгүйн гоо үзэсгэлэн, дуу хоолойг шүтэн бишрэх, түүнд хайр зарлах хүмүүс өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Учир нь тэрээр цаг үеэ гайхалтай нь аргагүй мэдэрч, шинэлэг, дахин давтагдашгүй уран бүтээл гаргахын зэрэгцээ, гадаад төрхөөрөө ч сая сая хүмүүсийг хэрхэн байлдан дагуулахаа мэддэг билээ. Түүний уулздаг залуусын талаар өдгөө маш олон мэдээлэл, хов живүүд байдгаас хамгийн үндэслэлтэй, баримттай гэх залуусыг танилцуулъя. Үүнээс харахад, тэр ч нилээд дурламтгай бүсгүй бололтой шүү. 

Рианнатай болзож байсан залуучууд Хадгалах

Тэдний өндөр хэд вэ?

Улаан хивсний ёслол, кино зураг авалт, клипэн дээр үзэсгэлэнтэй одууд тийм ч намхан биш харагддаг. Магадгүй тэд камерын дуранд хэрхэн өндөр харагдахаа сайтар бодолцож, гутал хувцас, зөв өнцөг, байрлал зэргээ нарийвчлан тооцоолдог байх. Гэтэл яг бодит байдал дээрх тэдний өндрийг сонсоод та лав уулга алдана даа...

Тэдний өндөр хэд вэ? Хадгалах