АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж

Тархины саажилттай төрсөн хүүд эцэг нь байтугай эмч нар итгэлгүй, "хүн болохгүй дээ" гэж байсан ч, түүнд ээж нь итгэж, түүнийг өгсөхийн тулд бүх хүчээ зориулжээ. Үр дүн нь ч гайхалтай байж хүү нь Хятад улсын тэргүүний сургуулийг төгсөөд зогсохгүй Дэлхийн шилдгүүдийн нэг Харвардын их сургуульд амжилттай элссэн байна. Мэдээж хүүг энэ их амжилтанд хүрэхэд хамгийн их тусыг хүргэсэн хүн бол яахын аргагүй түүний амьд бурхан ээж нь юм.  

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн ухаантай хүмүүс

Бидний амьдарч байгаа энэ дэлхийг, өнөө цагийг авчирсан аугаа суут хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдний хүчээр бид өнөөдөр гайхалтай уран зургуудыг харж, чихнээ сонсголонтой тансаг хөгжмийн аязыг мэдэрч, орчлон ертөнцийн утга учрыг тайлахыг оролдож байна. Ингээд та бүхэндээ түүхэн дэх хамгийн оюунлаг, ухаантай хүмүүсийг танилцуулъя.

Бүх цаг үеийн хамгийн ухаантай хүмүүс Хадгалах

Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх

Таны хувьд хайр гэж юу вэ? Зарим хүмүүс аз жаргалгүй хэрнээ хамт байдаг л бол тэр жинхэнэ хайр гэж үзэж байхад өөр нэг хэсэг нь богинохон ч гэсэн хамтдаа жаргалтай байх үе ч гэж хариулдаг байна. Мэдээж хүн бүхэнд өөр өөрөөр мэдрэгддэг нь лавтай. Маш олон бэрхшээлтэй нүүр тулсаар хайр гэх зүйлд итгэх итгэлгүй болсон хүмүүс ч цөөнгүй байдаг. Харин та бүхэнд Канадын нэгэн гайхалтай хайрын түүхтэй хосыг танилцуулъя. Тэд хүмүүст “Нэг нэгнийхээ гараас тавилгүй хамтдаа хөгширнө” гэж юуг хэлдгийг өөрсдийн амьдралаараа батлан харуулсан юм.

Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх Хадгалах

Холливуудын өхөөрдөм шаргал үст

Холливуудын хамгийн залуу, авьяаслаг үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг болох Клое Моретц (Chloe Moretz) нь 1997 оны 2-р сарын 10-нд Америкийн Жиоржиа мужид төржээ. Тэрээр хамгийн анх 2005 онд буюу 8 насандаа кино салбарт эргэлт буцалтгүйгээр орсон бөгөөд өдгөө 70 гаруй кинонд гол болон туслах дүрүүдийг маш амжилттайгаар бүтээгээд байгаа юм. Ингээд та бүхэндээ Холливуудын кино ертөнцөд шигтгээ болон гялалзаж яваа түүний тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Холливуудын өхөөрдөм шаргал үст Хадгалах

Үхлийг даван туулсан охин

Та бүхэн өмнө нь "Анорексиа" буюу хоолны дуршилгүй болох өвчний тухай сонсож байсан биз ээ. Энэ бол хоолоо сойх аргаар жингээ заавал хасах ёстой гэсэн хорионоос болж үүсдэг, нэг ёсондоо сэтгэцийн өвчин юм. Жемма Вокер (Gemma Walker) хэмээх охин энэхүү аймшигт өвчнөөр өвчилж, үхэх сэхэхийн даваан дээр ухаангүй хэвтэж байсан ч, өөрийгөө аварч, гэр бүлийнхнийгээ баярлуулсан юм. 

Үхлийг даван туулсан охин Хадгалах

Моника Беллуччигийн ховор зургууд

Өдгөө 50 нас хэдийн давсан ч халуухан дүр төрх, эрхэмсэг байдлаа огтхон ч гээгээгүй алдарт жүжигчин Моника Беллуччи Италийн Città di Castello тосгонд 1964 оны 9-р сарын 30-нд айлын ганц охин болон мэндэлжээ. Тэр их сургуульд байхдаа л хичээлийнхээ хажуугаар моделийн ажил хийн, сургалтын төлбөрөө олдог байв. Удалгүй Миланд очиж, тэндэхийн хамгийн том загварын агентлагтай хамтран ажиллах болсон байна. 

Моника Беллуччигийн ховор зургууд Хадгалах

"Италийн мисс" тэмцээнийг хэзээ ч мартагдахааргүй болгосон охин

2018 оны 9-р сард болж өнгөрсөн "Мисс Итали" тэмцээн дэлхий дахины анхаарлыг татаж чадсан билээ. Учир нь тус тэмцээнд 3-р байр эзэлсэн 18 настай Киара Борди (Chiara Bordi) бусад оролцогч нараасаа эрс өөр байж чадсан юм.

"Италийн мисс" тэмцээнийг хэзээ ч мартагдахааргүй болгосон охин Хадгалах

Анжелина Жоли үхэлтэй тэмцэж байна

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг, сайн санааны элч Анжелина Жоли ойрын жилүүдэд огцом жингээ алдаж, хорт хавдартай тэмцэж байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Гэвч түүний эрүүл мэндийн асуудал улам хурцдаж, үхлийн ирмэгт ирээд байна. Энэ нь түүний сэтгэл санааны байдалтай нягт холбоотой болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Анжелина Жоли үхэлтэй тэмцэж байна Хадгалах

“IKEA”-ийн үүсгэн байгуулагчийн ээдрээтэй хувийн амьдрал

Хөдөлмөрлөсөн хүн л амжилтанд хүрдэг. Энэ үгийг жинхэнэ утгаар нь батлан харуулсан, дэлхий даяар нэр алдраа түгээсэн  “IКEA”  компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал асан Инвэр Кэмпрэйд (Ingvar Kamprad )-ийн амьдралын замнал, хэрхэн амжилтанд хүрсэн нууцаас уншигч та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

“IKEA”-ийн үүсгэн байгуулагчийн ээдрээтэй хувийн амьдрал Хадгалах

Алдартнууд баяжсан нууцаа дэлгэлээ

Хөрөнгө мөнгө элбэгтэй амьдарна гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь тавилан биш. Зөвхөн зөв сэтгэлтэй, хөдөлмөрч, тууштай зантай хүнд л хорвоо өөрөө эд хөрөнгийг харамгүй заяадаг юм. Өнөө цагийн хүмүүсийн тархинд хамгийн их бодогддог зүйл бол хэрхэн мөнгөтэй, аз жаргалтай амьдрах вэ гэдэг бодол... Аз жаргал хэмээх ойлголтыг мөнгөтэй шууд хамааралтай болгоод, түүгээрээ луужин хийж амьдардаг болж дээ. Харин “баяжина” гэдэг бидний боддогоос тэс өөр ойлголт гэдгийг дараах хүмүүсийн гайхалтай үг бэлхнээ харуулжээ.

Алдартнууд баяжсан нууцаа дэлгэлээ Хадгалах

22 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр Энэтхэгийн үндэсний баатар болсон нь

Нэгэн Энэтхэг эр 22 жилийн турш ганцаараа хөдөлмөрлөсний эцэст 110 метрийн урттай замыг ууланд гаргасан бөгөөд ингэснээр олон мянган иргэдийг дөт замаар эмнэлэгт хүрэх боломжтой болгожээ. 

22 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр Энэтхэгийн үндэсний баатар болсон нь Хадгалах

Хүмүүсийн доог тохуу болсон "61 насны зөрүүтэй хос"-ын цаана нуугдсан сэтгэл хөдөлгөм түүх

Өнөө үед олон насны зөрүүтэй хосуудын тухай мэдээ хүмүүсийг гайхшруулахаа байсан ч нэгэн Хятад хос хүн бүхнийг алмайруулж чадсан юм. Чухамдаа 24 настай сүйт залуу, 85 настай сүйт эмээтэйгээ авхуулсан зураг хятадын цахим хэрэглэгчдийг бүр төөрөгдүүлж хоцорчээ. Гэхдээ үүний цаад үнэн учир нь хэчнээн сэтгэл уярам болохыг ихэнх хүмүүс мэдээгүй юм. 

Хүмүүсийн доог тохуу болсон "61 насны зөрүүтэй хос"-ын цаана нуугдсан сэтгэл хөдөлгөм түүх Хадгалах