АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Алдартнууд урд насандаа..." - Хамаатныхаа зургаас сонирхолтой зүйлийг анзаарсан хүмүүс

Хүн хойд төрлөө олж, өөр хүний биеэр ахин мэндэлнэ гэдэгт итгэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл Reddit сайтын хэрэглэгчид өөрийн өвөг эмэг, хамаатнууд нь өнөө цагийн алдартнуудтай гайхалтай адилхан гэдгийг хуучны зургаас нь анзаарч, цахим орчинд хуваалцжээ. 

"Алдартнууд урд насандаа..." - Хамаатныхаа зургаас сонирхолтой зүйлийг анзаарсан хүмүүс Хадгалах

Хүүгээ охин хүүхэд шиг хувцаслах дуртай алдартан бүсгүйчүүд

Холливудын оддын дунд үргэлж л этгээд трэнд дэлгэрч байдаг. Үүний хамгийн түгээмэл нь гэвэл жирийн бус гэмээр хувцаслалт юм. Гэхдээ тэд ганцхан өөрийгөө бус хүүхдүүдээ ч сонин аргаар гоёх дуртай аж. Сүүлд л гэхэд зарим алдартнууд хүүгээ охин хүүхэд хувцаслах нь цөөнгүй харагдах болжээ.

Хүүгээ охин хүүхэд шиг хувцаслах дуртай алдартан бүсгүйчүүд Хадгалах

"Гэнэт хөгширсөн" Том Крузын төрх олныг гайхшруулжээ

Ирэх онд 60 нас хүрэх жүжигчин Том Круз олны өмнө гарах болгондоо жил ирэх тусам улам залуужаад байна уу гэлтэй сэтгэгдэл төрүүлдэг билээ. Холливудын алдартнууд ихэвчлэн амьдралын зөв хэмнэл, гоо сайхны мэргэжилтэн, дасгалжуулагч нарын ачаар наснаасаа залуу харагддаг ч Том Крузын хувьд нээрээ л мөнхийн ус уучихсан мэт байдаг нь үнэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө алдарт жүжигчин маань зурагтаар гарсан ч үзэгчид дэлгэц дээр түүний нэр нь гарч ирсний дараа л таньсан гэнэ. 

"Гэнэт хөгширсөн" Том Крузын төрх олныг гайхшруулжээ Хадгалах

"ТикТок" дээр хамгийн өндөр орлого олсон 20 хүн

TikTok олон нийтийн сүлжээ дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэйд тооцогдох болсон билээ. Тэр их эрэлтийг асар их хэмжээний мөнгө дагалдах нь мэдээж. Ялангуяа хамгийн алдартай хэрэглэгч нарын орлого хэдэн саяар хэмжигддэг гэнэ. Ингээд та бүхэнд хамгийн өндөр орлоготой TikTok-чдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"ТикТок" дээр хамгийн өндөр орлого олсон 20 хүн Хадгалах

Үзэсгэлэнт Белла Хадидтай учир ургуулж байсан залуучууд ба бүсгүйчүүд

Саяхан буюу 10-р сарын 9-д палестин гаралтай америк супермодель Белла Хадид (Bella Hadid) 25 нас хүрсэн байна. Ийм залуу насандаа тэрээр дэлхийн загварын ертөнц болоод Холливудад хүртэл өөрийн ноёрхлоо тогтоогоод амжсан гэхэд итгэхэд бэрх. Эрхэмсэг бөгөөд дур булаам төрхтэй Белла залуусын зүрх сэтгэлийг жинхэнэ эзэмдэж чаддагт гайхах зүйл байхгүй биз. Тиймээс өнөөдөр ат бүхэнд Белла Хадидын нэр холбогдож байсан хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Үзэсгэлэнт Белла Хадидтай учир ургуулж байсан залуучууд ба бүсгүйчүүд Хадгалах

"90-ээд оны дурсамж" - Алдартнуудын ид үеийн жавхаалаг төрхийг харуулсан ховорхон зургууд

2021 оноос эргэн харахад бидний хамгийн дурсамжтай үе бол 90-ээд болон 2000-аад оны эхэн үе байх нь гарцаагүй. Тэр үед зөвхөн техник, технологи гэлтгүй урлаг соёлын тэсрэлттэй үе тохиож, "од", "шүтдэг хамтлаг/дуучин" гэх нэршлүүд бий болсон билээ. Дэлхийд нэрээ дансалсан дуучид, Холливудын жүжигчдийн жинхэнэ байлдан дагуулж байх үеийн ховор зургууд энтертайнмент ертөнцийн үнэнч шүтэн бишрэгчдэд таалагдах нь гарцаагүй. Ингээд та бүхэнд тэдний ховорхон мөчүүдийг камерын дуранд буулгасныг хүргэе! 

"90-ээд оны дурсамж" - Алдартнуудын ид үеийн жавхаалаг төрхийг харуулсан ховорхон зургууд Хадгалах

8 сартайдаа 300 мянган дагагчтай болж байсан эгдүүтэй охин өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2015 онд фэйсбүүк, инстаграм дээр гайхалтай том цэнхэр нүдтэй, урт сормуустай өхөөрдөм охины зургууд нэлээд алдаршиж байв. Хүүхэлдэйн киноны баатар шиг төрх, сэтгэл татам инээмсэглэлээрээ хүн бүрийн зүрх сэтгэлийг "нялхруулж" байсан тэрхүү охин аль хэдийнэ 6 нас хүрчээ. Ингээд түүний хэрхэн өсч том болсон, эцэг эх нь ямар хүмүүс байдгийг энэхүү нийтлэлээс сонирхоно уу.

8 сартайдаа 300 мянган дагагчтай болж байсан эгдүүтэй охин өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Алдартнуудтай хамт авхуулсан зургийнхаа тоогоор рекорд тогтоосон Америк эрийн цуглуулга

АНУ-ын иргэн Роб Бирман (Rob Bierman) нь хүүхэд байхдаа 90-ээд онд дэлхийг жинхэнэ байлдан дагуулж байсан Арнольд Шварценеггер, Силвестр Сталлоне нартай уулзахыг мөрөөддөг байжээ. Удалгүй түүнд аз тохиож, энэхүү мөрөөдлөө биелүүлсэн ч ингээд зогсохыг хүссэнгүй. Өнөөдөр түүний зургийн цомогт жаахан хүү байхаасаа эхлээд том эр болтлоо үе үеийн алдартнуудтай хамт байгаа мөчүүдийг нь буулгасан хэдэн зуун зургууд бий гэнэ. Саяхан тэрээр цуглуулгаасаа хуваалцсан бөгөөд тэдгээрээс хүмүүст хамгийн таалагдсаныг нь хүргэж байна.

Алдартнуудтай хамт авхуулсан зургийнхаа тоогоор рекорд тогтоосон Америк эрийн цуглуулга Хадгалах

20 насандаа гацсан мэт мөнхийн залуу алдартнууд

Зарим алдартнууд наснаасаа залуу харагддагийг та бүхэн мэднэ. Мэдээж тэдэнд гоо сайхан, бие галбиртаа анхаарал хандуулж, өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авах эсвэл өөрийн гэсэн тусгай жортой ч байж болох юм. Ингээд залуу насандаа гацсан мэт харагддаг, хөгширдөггүй алдартнуудтай танилцацгаая. Та бүхэн ч санал нийлэх биз ээ. 

20 насандаа гацсан мэт мөнхийн залуу алдартнууд Хадгалах

Харамч нарийн зангаараа цуутай байсан түүхэн баячууд

Тэрбумтнуудын амьдралын замналыг судалж үзвэл сайн тооцоотой хүн л хэмжээлшгүй хөрөнгө цуглуулж чаддаг нь мэдэгдэнэ. Гэхдээ зарим баячууд өөрөө өөрөөсөө хүртэл харамлаж, яг л үгээгүй хоосон хүн шиг амьдардаг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон зартай "харамчуудын" тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Харамч нарийн зангаараа цуутай байсан түүхэн баячууд Хадгалах

Зовсны эцэст насны ханиа олж чадсан Холливудын сайхан бүсгүй Кэйт Уинслетийн хайр дурлалын түүх

Саяхан буюу 10-р сарын 5-д 46 нас хүрсэн жүжигчин Кэйт Уинслет (Kate Winslet) өдгөө нөхөр хүүхдүүдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа. Харамсалтай нь түүний өнгөрсөн амьдрал дахь хайрын түүх тийм ч дардан байгаагүй аж. Учир нь Кэйтийн хувьд хувийн амьдрал нь жүжигчний карьертай нь салшгүй холбоотой юм. 

Зовсны эцэст насны ханиа олж чадсан Холливудын сайхан бүсгүй Кэйт Уинслетийн хайр дурлалын түүх Хадгалах

Өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан Билли Айлишийн халуухан зургууд

Төгс бие галбир тренд болоод байгаа өнөө цагт жингийн илүүдэлтэй хүмүүсийг доромжилж, тохуурхах үйлдэл газар аваад байгаа бөгөөд үүний нэг хохирогч нь залуу дуучин Билли Айлиш билээ. Тэрээр нэвсгэр, сул чөлөөтэй хувцас өмсөх дуртай тул хүмүүс түүнийг биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус, сул талаа нуун далдалдаг гэж ярьцгаадаг байв. Тэгвэл Билли сүүлийн үед халуухан гэмээр зургуудаараа шүүмжлэгчдийн "амыг таглаж", тэр байтугай сэтгүүлийн нүүрэн дээр бие галбираа гайхуулсан билээ.

Өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан Билли Айлишийн халуухан зургууд Хадгалах