ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж Ерөнхий сайд амлалаа

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гарч ирж иргэдтэй уулзлаа. Өнөөдрийн жагсаалд "Дүү нарыг минь сулла ах нар нь ирлээ", "Хүчирхийлдэггүй төрийг бид хүсэж байна", "Гэмгүй иргэдийг сулла" зэрэг агуулгатай цаас барьсан иргэд нэмэгджээ. Жагсагчид өчигдөр үзэл бодлоо илэрхийлснээс болж баривчлагдсан залуусыг суллахыг, дахин дуудахгүй байхыг шаардав. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Уулзалтын дараа би цагдаагийн даргатай уулзаж энэ тухай хэлэх болно. Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж амлалаа.

"Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж Ерөнхий сайд амлалаа Хадгалах
2022-04-08, 14:29

Колумб улсад хуурамч мэдээллийн дэлбэрэлт болж байна

Кибер аюулгүй байдлын Касперский компанийн нийтэлсэн судалгаагаар Латин Америкийн хүмүүсийн 70 хувь нь мэдээ үнэн эсвэл худал гэдгийг зөв тодорхойлж чаддаггүй байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл (телевиз, радио станц, сонин) өдөр бүр шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гарч ирдэг тул иргэд итгэл үнэмшил багатай болохыг судалгаагаар тогтоожээ.  

Колумб улсад хуурамч мэдээллийн дэлбэрэлт болж байна Хадгалах
2022-04-14, 15:52