ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ Путины охидыг эдийн засгийн хоригт орууллаа

Оросын эсрэг авч буй нэмэлт хоригийн жагсаалтад Владимир Путины ойрын хүрээнийхэн, тэр дундаа охидынх нэр багтсан болохыг Цагаан ордноос мэдээлжээ. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийг ч жагсаалтад нэмжээ. Путины насанд хүрсэн охид болох Катерина Тихонова, Мария Воронцова нарыг эцгийнхээ нуугдмал хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй үндэслэлээр хоригт оруулжээ.

АНУ Путины охидыг эдийн засгийн хоригт орууллаа Хадгалах
2022-04-07, 09:51

Ж.Энхжаргалан: Жагсаалыг долоо хоног хойшлуулах хэнд ч гай авчрахгүй

Үнийн хөөрөгдлийн эсрэг өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг авсан тухай "BRB" компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлсэн. Тэгвэл жагсаал хийх хугацааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар болсон юм. Энэ талаар "Цугласан олон мянган иргэдийг бидний зорилгоос өөрөөр ашиглах, нийгмийн үймээн самуун, турхиралт, эмх замбараагүй байдал руу оруулж хяналтаас гарсан зүйл рүү түлхэж буруугаар ашиглагдах болоод явчихлаа. Иймд жагсаалыг долоо хоногоор хойшлуулж байна" гэв. 

Ж.Энхжаргалан: Жагсаалыг долоо хоног хойшлуулах хэнд ч гай авчрахгүй Хадгалах
2022-04-07, 12:21

Цагдаагийн байгууллага жагсагч залуусыг албадан тарааснаа хүлээн зөвшөөрлөө

Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр төв талбайд болсон жагсаал, цуглаантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллага жагсагч залуусыг албадан тарааснаа хүлээн зөвшөөрлөө Хадгалах
2022-04-08, 10:14

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа хэлж болохгүй

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, ЕС, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө. 

Тэрбээр "Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос, Украины асуудал үүссэн. Хүнсээ гадаадаас авмааргүй байна. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэр, нефть шатахуунтай байх нь чухал. МУ цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус, бие даасан улс болох шаардлагатай байна. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй. Байгаа нөхцөл, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Хэрэгцээгүй бүх зардлуудыг тана" гэжээ.

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа хэлж болохгүй Хадгалах
2022-04-11, 12:27

НӨАТ-ын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн дансанд орно

"2022 оны I улирлын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн данс руу шилжиж дууссан байна" гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Нийт буцаан олголт авдаг иргэдийн 93% нь нэг улиралд 100 мянган төгрөгөөс доош дүн бүхий НӨАТ-ын буцаан олголт авдаг бол 1 сая төгрөгөөс дээш төгрөгийн буцаан олголт авдаг 3300 гаруй иргэн байна. Улиралд дунджаар нэг хүн 42 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. 

НӨАТ-ын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн дансанд орно Хадгалах
2022-04-12, 09:30

Өнгөрсөн онд 1261 хүүхэд үрчлүүлсэн байна

Насны бүлгээр нь авч үзвэл 3 хүртэлх насны 572, 3-6 насны 295, 7-9 насны 112, 10 ба түүнээс дээш насны 282 хүүхэд үрчлэгдсэн байна. Үрчлэлийн зөвлөлийн журмын дагуу хүүхдийн ээнэгшин дасалт, өсөлт хөгжлийн тайланг заавал ирүүлж байх ёстой. 0-3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл 2 жил тутамд тайлан мэдээллийг тухайн гэр бүл болон эрх бүхий итгэмжлэл авсан байгууллагаараа дамжуулж ХНХЯ болон ГИХГ ирүүлдэг гэнэ.

Өнгөрсөн онд 1261 хүүхэд үрчлүүлсэн байна Хадгалах
2022-04-12, 12:14