ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орос Украин руу довтолж байгаа энэ үед Монгол улс зүүн, барууны тэнцвэрт байдлыг хангахыг эрмэлзэж байна

Дэлхийн өнцөг булан бүрд хэдэн арван мянган хүн Украиныг эсэргүүцэн жагсаал хийж, 2-р сарын 24-нд эхэлсэн Оросын түрэмгийллийг зогсоохыг шаардсаар байгаа. Харин Орос улс Украин руу довтолсон нь далайд гарцгүй Монголыг эдийн засаг, дипломат байдлын хувьд хүнд байдалд оруулж эхлээд байна.

Орос Украин руу довтолж байгаа энэ үед Монгол улс зүүн, барууны тэнцвэрт байдлыг хангахыг эрмэлзэж байна Хадгалах
2022-04-15, 09:23

Гадаад харилцааны дэд сайд Холливудын найруулагч Петр Жаклтай уулзлаа

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Холливудын алдарт жүжигчин, найруулагч, продюсер Петр Жаклтай уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр монголд холливудын кино зураг авалт хийх, монгол жүжигчдийг дэлхийд гаргах харилцаа тогтоох, монгол кино, контентыг олон улсад сурталчлах зэрэг сэдвийн талаар ярилцсан гэнэ. 

Гадаад харилцааны дэд сайд Холливудын найруулагч Петр Жаклтай уулзлаа Хадгалах
2022-04-11, 10:11

Хохирогчийн гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгоно

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдээс онцлох заалтыг танилцуулж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоож болно. 

Хохирогчийн гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгоно Хадгалах
2022-04-11, 12:12

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ

Нью-Йоркийн метронд мягмар гарагийн өглөө галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ. Уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжигтэн 62 настай Фрэнк Р Жэймс гэгчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тэрээр U-Haul компанийн ачааны машин хөлсөлсөн бөгөөд хэргийн газраас түүний түлхүүр олдсон байна.

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ Хадгалах
2022-04-13, 10:08