КИНО ЕРТӨНЦ

“Алтан бөмбөрцөг 2016” наадмын эргэн тойронд...

Кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Golden Globe” наадмын 73 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 1-р сарын 10-ны өдөр АНУ-ын Лос Анжелос хотын Беверли Хиллс зочид буудалд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү шагнал гардуулах ёслолыг “Оскар”-ын өмнөх бэлтгэл ч гэж хүмүүс ярилцдаг. Ингээд “Golden Globe 2016” наадмын улаан хивсний ёслол болон шагнал гардуулах үйл ажиллагааны мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
“Алтан бөмбөрцөг 2016” наадмын эргэн тойронд... Хадгалах

“Боди арт” зургуудыг хэрхэн амилуулдаг вэ?

Гоо сайхан, нүүр будалт эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед, бүхий л зүйлс урлагийн шинжтэй болсоор байгаа нь нууц биш. Үүний нэгэн илрэл нь, "Боди арт" буюу "Биен дээр зураг зурах" урлагийн нэг төрөл юм. Хүний биен дээр яг л амьд мэт харагдах зургыг зурна гэдэг, уран бүтээлчээс асар их хөдөлмөр, чадвар шаардах нь ойлгомжтой. Ингээд та бүхэндээ гайхамшигтай боди арт зургуудыг хэрхэн бүтдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
“Боди арт” зургуудыг хэрхэн амилуулдаг вэ? Хадгалах

Алдартай хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг бэ?

Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонууд зүгээр ч нэг зургаар бүтчихдэггүй. Дүрүүдийн онцлог, гайхалтай сэтгэмж, маш нарийн гар зургуудийг нэгтгэсний эцэст компьютер график хэмээх нэгэн том ажил үлддэг. Харин түүний дараа дуу оруулах, нэмэлт эффект, дүрс монтажлах гэх мэт ажил ар араасаа хөвөрдөг аж. Ингээд бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудыг хэрхэн зурж, бүтээдгийг хамтдаа сонирхоцгооё.  
Алдартай хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг бэ? Хадгалах
2016-01-13, 18:20

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Орчин үеийн нийгэмд тулгамдаад байгаа ноцтой асуудал бол гар утас, интернэт, олон нийтийн сүлжээ, технологийн дэвшлээс болоод хүмүүсийн харилцаа холдож, амралт чөлөөт цаг гэх зүйл бараг устаж байгаа явдал юм. Яг энэ асуудлыг маш үнэнээр гаргаж ирсэн шүүмж зургуудыг та бүхэнд толилуулъя. 
Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2016-01-11, 00:14

“Алиса гайхамшгийн оронд” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ?

Английн алдарт зохиолч, яруу найрагч, гэрэл зурагчин Льюса Карролын хамгийн алдартай зохиол бол яахын аргагүй “Алиса гайхамшгийн оронд” (“Alice in wonderland”) билээ. Энэхүү зохиол дээр Алиса охин өөр ертөнцийн нүхэнд унаж, үл таних хачирхалтай хэрнээ ер бусын гайхалтай хүмүүс, амьтадтай уулзан, шинэ сонин адал явдалтай учирдаг.
“Алиса гайхамшгийн оронд” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ? Хадгалах
2016-01-09, 23:00

“Галзуу хурд 8”-ийн зураг авалт хаана болох вэ?

"Галзуу хурд" цуврал нь дэлхийн хамгийн ер бусын, сэтгэл хөдөлгөм газруудаар тойрон аялж, зураг авалтаа үргэлжлүүлдэг бөгөөд Вин Дизел (Vin Diesel), Тайриз Гибсон (Tyrese Gibson), Мишель Родригес (Michelle Rodriguez), Людакрис (Ludacris) болон Паул Волкер (Paul Walker) нарын алдарт жүжигчдийг Лос Анжелесийн гудамжнаас эхлээд Япон, Лондон, Абу Дабид аваачсаныг бид бүхэн мэдэх билээ.
“Галзуу хурд 8”-ийн зураг авалт хаана болох вэ? Хадгалах
2016-01-09, 19:11

“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг вэ?

Сэргэлэн бяцхан шар охин, Мишка нэртэй баавгайнхаа хамтаар өдрийг хэрхэн адал явдалтай, хөгжөөнтэй өнгөрөөж байгаа талаар гардаг "Маша, баавгай хоёр" хүүхэлдэйн киног мэдэхгүй, үзээгүй хүн ховор юм. Энэхүү киног Оросын "Animaccord" студи хийсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 52 анги гаргасан гэдэг. Ингээд хүүхэд багачуудын үзэх дуртай тус хүүхэлдэйн киног хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.
“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг вэ? Хадгалах
2016-01-08, 21:00

Энэтхэг залуугийн олныг алмайруулсан бүтээлүүд

Энэтхэгийн график дизайнер Анил Саксена (Anil Saxena) гэрэл зураг болон фотошоп программыг мэргэжлийн түвшинд ашиглан, нүд баясгаж, тайвшрал өгөх гайхалтай зургуудыг бүтээдгээрээ алдартай ажээ. Тэрээр өмнө нь хэд хэдэн ч цуврал гаргаж байсан бөгөөд түүний хамгийн сүүлийн үеийн цувралуудаас та бүхэндээ хүргэж байна.
Энэтхэг залуугийн олныг алмайруулсан бүтээлүүд Хадгалах

Харандааны үзүүрийг урлагийн бүтээл болгосон нь

Бид өмнө нь хадаас, шил, шил лааз, товч, бэлгэвч, резинэн бээлий зэргүүдээр хэрхэн урлагийн бүтээл туурвиж болдгийг харж, сонсож байсан. Тэгвэл Синди Чин Небраска (Cindy Chin Nebraska) хэмээх бүсгүй харандааны балыг, урлагийн бүтээл болгон хувиргадаг байна. Ийнхүү хэн хүний ухаанд орохгүй урлагийн бүтээлийг хийсэн, гоц авьяастан бүсгүйн бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.
Харандааны үзүүрийг урлагийн бүтээл болгосон нь Хадгалах

Урлагийн хамгийн солиотой бүтээлүүд

Урлагийн бүтээл гэдэг ямар ч цаг үеийн оюуны үнэт өв, соёлын охь дээж байдаг билээ. Уран бүтээлч бүр өөр өөрийн сэтгэхүйн онцлогоороо бусдаасаа ялгарч, олныг алмайруулдаг. Тэгвэл эдгээр уран бүтээлчид хүн хүнээс тэс өөрөөр сэтгэж, хэний ч санаанд оромгүй зүйлсийг урлагийн бүтээл болгон хувиргаж чаджээ.
Урлагийн хамгийн солиотой бүтээлүүд Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Хүн төрөлхтөн бид амьтадтай харгис хэрцгий харьцаж, түүнийгээ энгийн зүйл мэтээр ойлгодог билээ. Бид өөрсдийгөө боддог болохоос, бусад амьтдын хувьд хэрхэн санагддаг тухай нэг их боддоггүй. Тэгвэл энэ дэлхий ертөнц бүх зүйлс эсрэгээрээ эргэвэл юу болох бол?... Та нэг бодоод үзээрэй.
Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн ч, амжилт олоогүй кинонууд

Урьд өмнө нь шинээр гарч буй кинонууд хэдхэн саяыг олдог байж. Жишээлбэл: 1939 онд гарсан “Gone with the Wind” кино 4 сая долларын өртгөөр бүтэж байсан ч тэр их мөнгөний хэргийг огтхон ч гаргаж чадаагүй юм. Найруулагчдын хойрго байдал, залхуу сэтгэлгээнээс болж асар их доллар дэмий үрэгдэж, маш муу кино бүтэх нь ер нь цөөнгүй. Ингээд та бүхэнд бүх цаг үеийн хамгийн муу үнэлгээтэй ч, толгой эргэм их өртгөөр бүтсэн кинонуудыг танилцуулж байна.
Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн ч, амжилт олоогүй кинонууд Хадгалах