Урлагийн хамгийн солиотой бүтээлүүд

Урлагийн бүтээл гэдэг ямар ч цаг үеийн оюуны үнэт өв, соёлын охь дээж байдаг билээ. Уран бүтээлч бүр өөр өөрийн сэтгэхүйн онцлогоороо бусдаасаа ялгарч, олныг алмайруулдаг. Тэгвэл эдгээр уран бүтээлчид хүн хүнээс тэс өөрөөр сэтгэж, хэний ч санаанд оромгүй зүйлсийг урлагийн бүтээл болгон хувиргаж чаджээ.
Урлагийн хамгийн солиотой бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Эргэсэн хана”
Английн уран барималч Ричард Вилсон (Richard Wilson) барилгын ханыг нэгэн хэмтэйгээр эргүүлж, онгойлгосон байна. Тэр үүнийг хийхийн тулд 450,000 евро (972 сая төгрөг) зарцуулсан гэдэг.



2. Туннелэн байшин
АНУ-ын Техас мужийн гудамжинд байх энэхүү байшинг Дан Хавел (Dan Havel), Dean Ruck (Dean Ruck) нар зохион бүтээжээ. Яг л 3D байшин шиг харагдаж байгаа биз?



3. Цахилгаан шатны гайхамшиг
Хятадад хүмүүсийг айлгах иймэрхүү цахилгаан шат өч төчнөөн бий. Энэхүү шалыг мөн л 3D технологиор зуржээ.



4. Гэрэл зураг мэт уран зураг
Дру Блэйр (Dru Blair) хэмээх залуу (дунд зогсож байгаа) энэхүү гэрэл зураг шиг харагдах уран зургийг зурсан байна.



5. Алмазаар бүрсэн гавлын яс
Английн үндэсний музейгээс авсан энэхүү гавлын ясыг Дамейн Хирст (Damien Hirst) хэмээх уран бүтээлч 8601 ширхэг алмаз эрдэнээр 18 сарын турш чимэглэн хийсэн байна. Түүний энэхүү ер бусын бүтээлийг 12 сая еврогоор үнэлжээ.



6. Модоор хийсэн морь
Английн уран бүтээлч Хэйтер Жанш (Heather Jansch) далайн эргийн мод цуглуулан энэхүү морийг хийсэн байна. Эв зүйг нь олж, төгс дүр төрх гаргасан түүгээр бахархахгүй байхын аргагүй.



7. Гудамжны 3D зураг
Одоо цагт улс орнуудад 3D урлаг үнэхээр өндөр түвшинд хөгжиж байгаа билээ. Харин энэхүү урлагийн эхлэлийг тавьсан уран бүтээлчдийн нэг Английн зураач Жулиан Бивер (Julian Beever)-ийн гайхамшигт зургийг та харж байна.



8. Латте дээрх урлаг
Кофе шопуудад кофе болон латтен дээрх зураг ч мөн сүүлийн үед эрчээ аваад байна. Энгийн болон 3D зургууд, алдартай одуудын төрхийг хүртэл дурайтал урладаг энэхүү урлагт бартендер, кофе шопын ажилчид бүгдээрээ хошуурч байгаа гэнэ шүү.



9. Лаазан урлаг
Ундаа болон шар айрагны лаазаар үзмэрийн онгоц, унадаг дугуй, ачааны машин, цайз зэрэг гайхалтай зүйлсийг урладаг болжээ. Хэвд орохдоо амар, хялбархан зүсэгддэг учир бүтээл туурвихад давуу талтай гэнэ.



10. Үгэн урлаг
Үгэн урлаг гэхээр таны санаанд шүлэг, яруу найраг орж ирж байна уу? Түүнээс тэс өөр юм. Нэг төрлийн уран зураг хэрнээ өнцөг бүхэн нь үгээр бүтсэн ийм нэгэн гайхалтай зураглалыг Английн уран бүтээлч Томас Брүүм (Thomas Broom) анх сэджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()