КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний үзэх дуртай кинонууд хэрхэн бүтсэн бэ?

Кино зураг авалтын үйл явц маш төвөгтэй, ажиллагаа ихтэй байдаг билээ. Таны үзэх дуртай уран бүтээлийг найруулагч, жүжигчид, орлон тоглогчид, техникч, тайз засалчид гээд маш олон хүн сэтгэлээ зориулж, шаргүй хөдөлмөрлөж байж бүтээдэг. Ингээд та бидний сайн мэдэх алдартай кинонууд дээр гардаг мартагдашгүй агшинг хэрхэн буулгадаг болохыг харуулсан сонирхолтой зургуудыг хамтдаа үзэцгээе.

Бидний үзэх дуртай кинонууд хэрхэн бүтсэн бэ? Хадгалах
2019-03-15, 16:01

"iHeartRadio Awards 2019"-ийн шилдгүүд тодорлоо!

Жил бүрийн 3-р сард дэлхийн хөгжмийн ертөнцийг донсолгосон томоохон үйл явдал болдог нь Канадын "Much" телевизээс зохион байгуулдаг "iHeartRadio MMVAs" (Much Music Video Awards) юм. Уг арга хэмжээнд дэлхий даяар нэрд гарсан алдартай дуучид, уран бүтээлчид оролцдогоороо онцлогтой. Ингээд та бүхэнд "iHeartRadio MMVA"-ын улаан хивсний ёслолд одууд хэрхэн гангалж ирснийг сонирхуулж байна.

"iHeartRadio Awards 2019"-ийн шилдгүүд тодорлоо! Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд

Зарим хүний хувьд сагсан бөмбөг гэдэг энгийн нэгэн спортын төрөл бол хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хүсэл сонирхол, хамгийн дуртай зүйл нь байдаг билээ. Сагсан бөмбөг гэхээр хүмүүсийн толгойд тамирчдынх нь өмсдөг пүүзнүүд төсөөлөгддөг нь нууц биш. Тэр ч утгаараа, бид танд NBA-ийн түүхэн дэх хамгийн алдартай пүүзнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд Хадгалах

Эсрэг хүйстнийхээ дүрд гайхалтай хувирсан жүжигчид!

Жүжигчин хүн ямар ч дүрд гайхалтай хувирч, үзэгчдийг алмайруулах чадвартай хүмүүс байдаг билээ. Бид та бүхэндээ энэ удаа зүгээр ч нэг дүрд тоглох бус эсрэг хүйстнийхээ дүрд төгс хувирч чадсан жүжигчдийг танилцуулж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхъё. 

Эсрэг хүйстнийхээ дүрд гайхалтай хувирсан жүжигчид! Хадгалах

Киноны халуухан хэсгүүдийн зургийг хэрхэн авдаг вэ?

Аливаа уран бүтээлд хэсэгхэн зуур гарч өнгөрөх гол дүрүүдийн бэлгийн харьцаанд орж буй үзэгдэл хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж, зарим тохиолдолд  тус киног үзэх хүслийг өдөөж өгдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Харин тус үзэгдлийг хэрхэн авч дэлгэцнээ буулгадаг болох нь хүн бүрийн толгойд асуулт болон эргэлддэг бөгөөд тэр талаар мэдэхийг хүсдэг нь гарцаагүй юм. Иймд та бүхэндээ киноны "халуухан" хэсгийг хэрхэн авдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Киноны халуухан хэсгүүдийн зургийг хэрхэн авдаг вэ? Хадгалах

Бидний сайн мэдэх алдартай спортын багуудыг ямар тэрбумтнууд эзэмшдэг вэ?

Бидний үзэх дуртай мэргэжлийн спортуудын алдартай багууд шүтэн бишрэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж шилдгийн шилдэг байхын төлөө үргэлж зорьж байдаг. Үүнийхээ хэрээр олон бизнес эрхлэгчид болон  дэлхийн баячуудын анхаарлын татдаг. Тиймдээ ч бидний шүтэн биширдэг олон багуудыг дэлхийн тэрбумтнууд эзэмшдэг ажээ. Ингээд спорт баг эзэмшдэг дэлхийн алдартай 20 тэрбумтнуудыг танилцуулж байна. 

Бидний сайн мэдэх алдартай спортын багуудыг ямар тэрбумтнууд эзэмшдэг вэ? Хадгалах
2019-03-10, 17:18

Хоорондоо төгс зохицдог жүжигчид! (II хэсэг)

Таны дуртай кинонд хамт тоглосон жүжигчид өөр олон кинонд ч мөн хамтрагчид болж тоглосон байдгийг анзаарч байсан уу? Бие биенээ сайн мэдэрдэг жүжигчид гэж байдаг бөгөөд ямар ч төрлийн кинонд тэд хамтарч дүр бүтээх чадвартай байдаг. Мөн тэгснээр жүжигчдийн нөхөрлөл ч илүү бэхэждэг ажээ. Тэгвэл бид энэ удаа хамгийн олон удаа хамтран кинонд тоглосон жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Хоорондоо төгс зохицдог жүжигчид! (II хэсэг) Хадгалах
2019-03-03, 12:51

Тааварлашгүй нууц хадгалсан алдартай уран зургууд

Дэлхий дахины мянга мянган хүн шүтэн биширдэг, аугаа найруулагч, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн сэдэв болсон урлагийн бүтээлүүд тийм ч олон биш. Харамсалтай нь  урлаг сонирхогч хэн бүхэн зураг дээр дүрслэгдсэн баатруудын хувь заяа, утга санааг тэр бүрий мэддэггүй. Ингээд эдгээр алдартай зургуудын нууцаас та бүхэнтэй хуваалцъя.

Тааварлашгүй нууц хадгалсан алдартай уран зургууд Хадгалах

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо!

Кино уран бүтээлчдийн шилдгийн шилдгийг тодруулдаг Америкийн кино академийн дээд шагнал болох "Оскар"-ын шагнал гардуулах 91 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа сүр дуулиан, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өндөрлөлөө. Ингээд кино урлагийг шимтэн сонирхдог уншигч та бүхэндээ зориулж энэ онд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна. 

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо! Хадгалах
2019-02-26, 08:35

91 дэх удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолын торгон мөчүүд

Жил бүр кино сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ болох Оскарын шагнал гардуулах ёслолын 91 дэх удаагийн наадам өнөөдөр болж байна. Тус арга хэмжээг чимдэг хамгийн чухал хэсэг нь улаан хивсний ёслол байдаг. Оскарын наадамд дэлхийн алдартай одууд ямар гоёлоор гангарах нь ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог гэж олон загвар зохион бүтээгчид үздэг гэнэ. Ингээд бидний хайртай алдартнууд энэ үдэш хэрхэн гоёсныг хамтдаа сонирхоцгооё.

91 дэх удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолын торгон мөчүүд Хадгалах
2019-02-25, 11:34

Алдартай кинонуудын зураг авалтын ард юу болдог вэ?

Алдартай кинонуудын жинхэнэ хувилбарыг үзэхээс илүүтэй тухайн кино бүтсэн түүх, кино зураг авалтын үйл явцыг харах нь илүү сонирхолтой байдаггүй гэж үү? Кинон дээрх дайсны талууд зураг авалтын үеэр хэрхэн хөгжилдөж, аймшгийн киноны дүр бүтээсэн жүжигчид хэрхэн ажлаа хийж буй зэрэг дахин давтагдашгүй зураглалуудыг та бүхэндээ хүргэж байна. 

Алдартай кинонуудын зураг авалтын ард юу болдог вэ? Хадгалах

Сансар дахь коммунист амьдрал Зөвлөлтийн үеийн зураачдын төсөөллөөр...

ЗХУ-ын үеийн зураачид, уран бүтээлчид зөвхөн даян дэлхийн пролетари нарын байгуулах төгс нийгмийг төсөөлж зурдаг байсан гэвэл үгүй аж. Коммунизм байгуулах туршилт цаашдаа өөр гараг дээр ч өргөжин явагдана гэж тэд боддог байжээ. Ингээд та бүхэнд сансрын ЗХУ ямар харагдах болохыг тааварласан гайхалтай зургуудыг толилуулж байна.

Сансар дахь коммунист амьдрал Зөвлөлтийн үеийн зураачдын төсөөллөөр... Хадгалах
2019-02-17, 12:17