КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх гайхалтай хөшөө дурсгалууд

Хөшөө, дурсгал гэдэг ямар ч орны нэрийн хуудас нь байдаг билээ. Заримдаа жуулчид очих гэж буй газрынхаа зөвхөн хөшөө баримлыг харахын тулд урт замыг туулах нь ч бий. Жишээлбэл, 2016 онд Эллис арал дээрх "Эрх чөлөөний хөшөө"-г үзэхээр 4,5 сая хүн очсон байдаг. Мөн аливаа зохион бүтээгчид өөрсдийн баримлаараа ямар нэгэн түүхийг өгүүлэхийг хичээдэг ба маш их анхаарал хандуулж, бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бид танд гайхалтай утга санааг илэрхийлдэг дэлхийн алдартай хөшөө баримлуудаас танилцуулж байна.

Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх гайхалтай хөшөө дурсгалууд Хадгалах

Диснейн баатруудын "амьдралд ойрхон" төрх

Одоо үед хүүхэлдэйн киноны баатрууд илүү энгийн төрхтэй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Мэдээж хэрэг тэд том нүд, нарийн бэлхүүс зэрэг уламжлалт хүүхэлдэйн баатрын төрхийг хадгалж байгаа ч орчин үеийн үзэгчид илүү бодит зүйлийг хүсдэг болсон нь нууц биш. Тэгвэл та бүхэнд фотошопын мастерууд алдартай Диснейн баатруудыг арай бодит төрхтэй болгон хувиргасныг толилуулж байна.

Диснейн баатруудын "амьдралд ойрхон" төрх Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 солонгос кино

Орчин үед Өмнөд Солонгосын кино урлаг дэлхийн зах зээл дээр нэлээд амжилттай түрэн орж ирж, олны таашаалд нийцээд байгаа билээ.  Хэдийгээр кинонууд нь Америкийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, алдартай болж байгаа ч үнэнч кино фанатуудын хувьд Холливүүдээс гадна хийгдсэн кинонуудыг тийм ч их сонирхохгүй хэвээр байна. Гэхдээ дараах сайн хийгдсэн кинонуудыг бол аль болох үзэж, кино урлагийн шинэ уур амьсгал, өнгө төрхтэй танилцах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ та Солонгос кино сонирхож эхэлж байгаа бол тус улсын хамгийн сайнд тооцогддог бүтээлүүдийг танилцуулж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 солонгос кино Хадгалах

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

Өнөө үед биеэ хамгаалж сурах нь янз бүрийн аюулаас өөрийгөө аврах нэгэн арга билээ. Тулааны урлаг нь бие хамгаалах урлагаас өөр боловч та биеэ хамгаалах зорилгоор тулааны урлагийг эзэмшсэн байхад илүүдэхгүй. Та насан туршдаа тулааны урлагаар хичээллэх шаардлагагүй ч бид та бүхэнд сурсан байхад илүүдэхээргүй, бас ч хүү сурахад хялбар тулааны урлагуудаас хүргэж байна.

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд Хадгалах

Доминикан залуугийн бүтээлүүд дэлхий нийтийг гайхшруулж байна

Доминикан гаралтай авьяаслаг зураач Камалки Лауреаногийн (Kamalky Laureano) бүтээлүүдийг хэн ч эхлээд харсан өндөр нягтаршилтай гэрэл зураг байна гэж андуурдаг. Тэрээр хөрөг зураг зурахдаа арьсны нүх сүв, сэвх гээд нарийн ширийн хэсгүүдэд ихээр анхаарал хандуулдаг гэнэ. Түүний ямар их цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулдгийн зэрэгцээ ямар гайхалтай авьяастай болохыг бүтээлийг нь хараад л та мэдрэх болно. Ингээд та бүхэнд Камалки Лауреаногийн "хайпер-реалист" жанрын бодит мэт хөрөг зургуудын дээжээс толилуулж байна. 

Доминикан залуугийн бүтээлүүд дэлхий нийтийг гайхшруулж байна Хадгалах
2019-01-13, 13:10

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд

Зарим хүний хувьд сагсан бөмбөг гэдэг энгийн нэгэн спортын төрөл бол хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хүсэл сонирхол, хамгийн дуртай зүйл нь байдаг билээ. Сагсан бөмбөг гэхээр хүмүүсийн толгойд тамирчдынх нь өмсдөг пүүзнүүд төсөөлөгддөг нь нууц биш. Тэр ч утгаараа, бид танд NBA-ийн түүхэн дэх хамгийн алдартай пүүзнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд Хадгалах

Өөрийн бухимдал, цөхрөлийг далд утгатай зургаар харуулдаг Япон зураачийн бүтээлүүд

Та бидний амьдарч буй орчин үеийн ертөнц техник, технологийн шинэчлэл, олон төрлийн үйлчилгээ, шилжилт хувьсал зэрэг маш олон өөрчлөлтөд нэгэн зэрэг даруулсаар хаашаа ч юм яарсаар буй нь үнэн. Дэлхий дээрх улс үндэстэн бүр нэг нэгнийхээ дээр гарах гэж тэмцэлдсэний үр дүнд өдөр ирэх тусам хүн төрөлхтний хөгжил ахиж байгаа нь ч илт. Гэвч хүний өдөр тутмын амьдрал дахь виртуал хэрэглээний орон зай хэрээс хэтэрч, эцэстээ хүмүүс өөрсдийгөө "амьд хүн" гэдгээ мартаж, зүгээр л хүн нэрт механик хэрэгслийн нэг хэсэг мэт санах болсон тал дэлхийн зарим улсуудад аль хэдийн илэрч эхэлжээ.

Өөрийн бухимдал, цөхрөлийг далд утгатай зургаар харуулдаг Япон зураачийн бүтээлүүд Хадгалах

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл өнөөдөр ч гэсэн маш олон ангитай, аль хэдийн дуусах болсон мэт санагдах цуврал кинонууд гарсаар л байгаа юм. Харин та эдгээр цувралыг дуусаасай гэж хүсэж байна уу?

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино Хадгалах

Марвелийн зураг авалтын талбай ямар ч тусгай эффектгүй байх үедээ ямар харагддаг вэ?

Бид Марвел-ийн кинонуудыг үзэж байгаа нь маш олон хүний хүч хөдөлмөрийн ач гавьяа юм. Киноны зураг авалтын нарийн ширийн ажлыг бид тэр болгон мэдэхгүй. Азаар зураг авалтын багийнхан зураг авалтын үе шат болгоныг баримтжуулж үлдээдэг уламжлалтай хаж. Энэ үүднээс та бүхэнд тэрхүү зураг авалтын талбайн ховор зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Марвелийн зураг авалтын талбай ямар ч тусгай эффектгүй байх үедээ ямар харагддаг вэ? Хадгалах

Хятад уран бүтээлчийн зүрх шимшрүүлэм бүтээл

Хятадын уран барималч, зураач Ай Вэйвэй Берлиний концертийн төв танхимын гадаах баганыг Европын улсууд руу дүрвэх гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан 14,000 дүрвэгсдийн аврах хантаазаар чимсэн байна. 

Хятад уран бүтээлчийн зүрх шимшрүүлэм бүтээл Хадгалах
2016-02-24, 12:36

2016 оны спортын торгон агшнууд

Сүр хүч, авьяас чадварыг гайхуулагч спорт нь хүн бүрийг өөртөө дурлуулж байдаг билээ. Спортыг сонгож хичээллэж, үүгээрээ амжилт гаргаж яваа тамирчид маш олон бөгөөд тэдний ялалт, ялагдал бүхэнд хамт байдаг шүтэн бишрэгчдийг дурдахгүй байхын аргагүй юм. Ингээд та бүхэндээ энэ жилийн хамгийн шилдэг спортын агшингуудыг харуулсан гэрэл зургуудыг сонирхуулья. 

2016 оны спортын торгон агшнууд Хадгалах

Спортын түүхэн дэх хамгийн аймшигтай зодоонууд

Спортын өрсөлдөөн ширүүсэх тусам тамирчид ядарч туйлдахаас гадна дээд зэргээр сандарч түгшиж, сэтгэл зүйн хүнд байдалд ордгийг хүмүүс мэднэ. Үүнээс болж ахлах сургуулийн тэмцээний үеэр зодоон цохион гарах нь элбэг боловч мэргэжлийн тамирчид хүртэл тэвчээр алдах тохиолдол гардаг аж. Зарим нь үүнийг ёс бус үйлдэл гэж үзэж байхад зарим нь харин ч сонирхолтой шүү дээ гэж уулга алддаг байна. Ингээд та бүхэндээ спортын түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн дуулиантай 15 зодооныг танилцуулъя. Зөв үү, буруу юу гэдгийг харин та шүүн тунгаана биз ээ.

Спортын түүхэн дэх хамгийн аймшигтай зодоонууд Хадгалах