Хятад уран бүтээлчийн зүрх шимшрүүлэм бүтээл

2016-02-24, 12:36
9,212

Хятадын уран барималч, зураач Ай Вэйвэй Берлиний концертийн төв танхимын гадаах баганыг Европын улсууд руу дүрвэх гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан 14,000 дүрвэгсдийн аврах хантаазаар чимсэн байна. 

Хятад уран бүтээлчийн зүрх шимшрүүлэм бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөөрхий дүрвэгсэд Грекийн ойролцоох нэгэн аралд хүрэх замдаа завь нь хөмөрч, далайд осолджээ.

Тэд бүгд гэр бүл, үр хүүхдүүдээ аван Европийг зорьж сайхан амьдралтай золгоё гэсэн бүтэшгүй хэрнээ үл цуцах мөрөөдөлтэй байсныг санахад нулимс дуслам...

2-р сарын 13-нд тэрээр энэхүү бүтээлээ хийж дуусган, олны хүртээл болгожээ.

Үүнийг хийж дуусгахад бүтэн сарын хугацаа шаардагдсан байна.

Өнөөдөр дэлхийд тулгамдаж буй асуудлуудын нэг бол дүрвэгсдийг өөр улсын хил рүү нэвтрүүлэх, эс нэвтрүүлэх тухай юм. Тэд өөр оронд очихын тулд хэдэн сарын турш “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн” амьдрах нь энүүхэнд. Энэ зуурт хоол хүнсний хомсдолоос болоод олон балчир хүүхэд өлсөж үхэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()