КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ердөө нэг л өдрийн үйл явдлыг харуулдаг 12 сонирхолтой кино

Ихэнхдээ кино гэдэг цаг хугацааны аялал байдаг учир киноны үйл явдал олон сар, жил, бүр заримдаа зууныг  ч хамарсан байдаг. Гэтэл ердөө л 24 цагийн турш бүх үйл явдал өрнөдөг киног найруулагчид хааяа хааяахан хийдэг байна шүү. Энэ төрлийн кино нь үзэгчдийн сонирхлыг илүү ихээр татаж, өрнөлийг маш ихээр хүлээдэг аж.

Ердөө нэг л өдрийн үйл явдлыг харуулдаг 12 сонирхолтой кино Хадгалах

Диснейн гүнжүүд ямар харагдах ёстой байсан бэ?

Ариэль, Мулан, Покахонтас гээд үзэсгэлэнт гүнжүүд хүүхэд байхаас л бидэнд танил болсон. Бид тэдгээрийг кинон дээр гардаг дүрээр нь л хайрладаг ч, зарим нарийн зүйлсийг анзаардаггүй байна. Зохиол өрнөж буй хугацааг тооцон, тэр үеийн онцлогыг шингээсэн бол Белл сүрхий загварлаг цагаан үс зүүж, Жасмин гүнж нөмрөгөөр толгойгоо бүтээж явах ёстой байсан юм. Тэгвэл диснейн гүнжүүд хэтрүүлэггүйгээр ямар харагдах байсан бол?

Диснейн гүнжүүд ямар харагдах ёстой байсан бэ? Хадгалах

Яг одоо цахимаар үнэгүй үзэж болох дэлхийн шилдэг театр, музей, концертууд

Коронавирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед хорио цээр, нийгмийн тусгаарлалт энгийн л зүйл болжээ. Гэхдээ интернет техник технологи өндөр хөгжсөн өнөө үед гэртээ суулаа гээд бүр мөсөн ертөнцөөс тусгаарлагдана гэсэн үг биш. Дэлхийн алдартай музей, концертын танхимууд үйл ажиллагаагаа цахим ертөнцөд нээлттэй болгож, олон нийтэд дээд зэрэглэлийн урлаг соёлын үйл ажиллагааг үзэх боломж олгохоор шийдсэн байна. Тиймээс зурагт, Netflix-ээ хойш тавиад Европын агуу түүхт урлагийн музейгээр зочилж, мэргэжлийн дуурь үзэж сонирхоорой.

Яг одоо цахимаар үнэгүй үзэж болох дэлхийн шилдэг театр, музей, концертууд Хадгалах

Ямар ч найруулагчид тоогдохоо больсон 10 жүжигчин

Саяхан л олон түмний шүтээн болж, кино ертөнцийг шуугиулж явсан зарим жүжигчид өдгөө бараг үнэн ч фенүүддээ ч мартагдах шахжээ. Жүжигчин хүний амьдралд янз бүрийн шалтгаанаар өгсөх уруудах үе ирдэг бөгөөд энэ нь эцэстээ кино урлагт хэрэггүй нэгэн болоход ч хүргэдэг. Ингээд нэгэн цагт гялалзаж явсан ч одоо жижигхэн дүр ч олдохоо больсон жүжигчдийг танилцуулж байна. 

Ямар ч найруулагчид тоогдохоо больсон 10 жүжигчин Хадгалах
2020-04-10, 16:40

Хүүхэлдэйн кинон дээр гардаг, таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс

Хүн бүрийн мэддэг алдартай хүүхэлдэйн кинонууд дээр бусдад төдийлөн анзаарагдахааргүй ч цаанаа гүнгзгий утга бүхий детал чимэглэлийг кино бүтээгчид олонтаа шийдэж өгдөг байна. Магадгүй та зүгээр нэг үзэх бус анхааралтай төвлөрүүлж, эргэцүүлж бодож үзсэн бол зарим зүйлсийг анзаарсан байх боломжтой. Ингээд алдартай хүүхэлдэйн кинонууд дээр таны анзааралгүй үлдээсэн зүйлсийг хэлж өгье. 

Хүүхэлдэйн кинон дээр гардаг, таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс Хадгалах

Бодит амьдрал дээрх нууцлаг үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн аймшгийн кинонууд

"Бодит явдлаас сэдэвлэн бүтээв" гэсэн тайлбартай аймшгийн кинонууд цөөнгүй байдаг. Тэгвэл тэдгээр нь ердөө үзэгчдийг татах гэсэн оролдлого бус дийлэнхдээ үнэний ортой ба кинонд өгүүлэх тэрхүү жихүүдэс хүргэм аймшигт түүхүүд амьдрал дээр үнэхээр тохиолдсон байдаг аж. Хэдий чинээ бодит түүх байна төдий чинээ үзэгчдийн анхаарлыг ихээр татдаг гэнэ. Ингээд “бодит явдлаас сэдэвлэсэн” аймшгийн кинонуудыг танилцуулж байна. 

Бодит амьдрал дээрх нууцлаг үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн аймшгийн кинонууд Хадгалах

“Найзууд” цуврал дээр гардаг ч таны анзааралгүй өнгөрсөн байх магадлалтай алдартнууд

1994-2004 оны хооронд залуусыг дэлгэцийн өмнө уяж чадсан олон ангит киноны нэг бол “Найзууд” цуврал билээ. Энэ хугацаанд уг кинонд Холливудын хэд хэдэн алдартнууд харагдаад амжсан гэнэ шүү. Тэдний зарим нь аль хэдийн алдарт хүрсэн байсан бол (Брэд Питт, Жулия Робертс гэх мэт), зарим нь саяхнаас (Дакота, Жованни Рибизи гэх мэт) алдрын оргилд хүрсэн байна. Ингээд “Найзууд” кинонд туслах дүр бүтээсэн Холливудын алдартнуудтай танилцацгаая. Магадгүй та тэднийг анзаараагүй эсвэл таниагүй өнгөрөөсөн ч байж болох юм. 

“Найзууд” цуврал дээр гардаг ч таны анзааралгүй өнгөрсөн байх магадлалтай алдартнууд Хадгалах

"Харри Поттер" - Драко Малфой үнэндээ сайн залуу байсан гэдгийг батлах зүйлс

Нэгэн удаа Жоан Роулинг “Харри Поттер” киноны бусдын дургүй, зэвүүг хүргэдэг Драко Малфойг маш олон эмэгтэй шүтэн бишрэгчидтэй болохыг мэдээд их гайхсан байна. Эцэст нь тэрээр охид бүсгүйчүүд муу залууст татагддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ түүний таамаг буруу ч байж болох юм. Үнэн хэрэгтээ Драко гадаад төрхөөрөө төдийгүй өөрийн хийж буй үйлдлээрээ бусдын хайрыг татдаг байсан бололтой. Ингээд Драко Малфойг сайн залуу байсныг батлах баримтуудыг хүргэе.

"Харри Поттер" - Драко Малфой үнэндээ сайн залуу байсан гэдгийг батлах зүйлс Хадгалах

Дэлхийн хамгийн олон ангитай 10 цуврал кино

Амьдрал богинохон ч урлаг урт настай гэж ярьдаг нь телевизийн олон ангит кинонд хамгийн сайн тохирох үг байх. Таны мэдэх хамгийн олон ангитай кино ямар кино вэ? Магадгүй таны толгойд 2 137 ангитай "Santa Barbara" гэсэн нэр орж ирж болох ч, дэлхий дээр 15 000 ангитай кино байдаг гээд бод доо. Зарим сериалууд 1950-аад оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа аж. Ингээд дэлхийн хамгийн олон ангитай 10 киног танилцуулъя. 

Дэлхийн хамгийн олон ангитай 10 цуврал кино Хадгалах
2020-03-26, 16:25

Оны хамгийн муу кинонуудыг тодруулдаг "Алтан бөөрөлзгөнө" шагналын эзэд тодорчээ

40 дэх удаагийн "Алтан бөөрөлзгөнө" кино наадмын шагнал гардуулах 3 сарын 14-нд Лос Анжелес хотод зохион байгуулагдах байсан боловч коронавирусийн дэгдэлтийн улмаас ёслолын ажиллагаа болсонгүй. Харин зохион байгуулагчид улаан хивсний ёслолын оронд шилдгүүдийг тодруулсан 7 минутын видео бичлэг цацсан юм. 

Оны хамгийн муу кинонуудыг тодруулдаг "Алтан бөөрөлзгөнө" шагналын эзэд тодорчээ Хадгалах

Хойд Солонгосын бодит амьдралыг харуулсан "Crash landing on you" цуврал хэрхэн бүтсэн бэ?

"Crash landing on you" буюу "Чам дээр буух хайрын буулт" нэртэй СОАК гарсан даруйдаа Солонгостоо төдийгүй бусад Азийн орнуудад ч өндөр амжилт үзүүлжээ. Нэгэн баян айлын охин шүхрээр бууж байгаад хүчтэй хуй салхинд туугдан Хойд Солонгост газардах бөгөөд тухайн үед хилийн манаанд гарч байсан ахлагчтай хайр сэтгэлийн холбоотой болно. Тэгвэл Хойд Солонгосын тухай олон сонирхолтой баримт дэлгэх уг  киноны зураг авалтад Хойд Солонгосоос оргосон иргэн туслан, найруулагчид зохиол бичихэд зөвлөгөө өгснийг мэдэх үү?

Хойд Солонгосын бодит амьдралыг харуулсан "Crash landing on you" цуврал хэрхэн бүтсэн бэ? Хадгалах

Ашиг ихээр олж чадаагүй ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог 25 кино

Алдартай найруулагчийн бүтээл болгон ашиг орлого олж, алдар нэрд хүрнэ гэсэн баталгаа байдаггүй. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан ч үзэгчид ам муутай л байвал хэдэн сая доллараар ч бүтсэн бай тухайн бүтээл амжилтгүй болж орхидог. Ингээд сүүлийн жилүүдэд "Бокс Оффис"-т ашиггүй ажилласан ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог дэлгэцийн бүтээлүүдийн хураангуйтай танилцацгаая.

Ашиг ихээр олж чадаагүй ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог 25 кино Хадгалах